Tag Archives: шинэ мэдээ

March, 2026

  • 24 March

    Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна

    ​ Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд …

  • 24 March

    Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг (2026-03-23) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал …

  • 24 March

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ, Нэгдсэн төслийн удирдлагын ОНӨТҮГ зэрэг …

  • 24 March

    УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр (2026.03.23) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа …

  • 23 March

    Экспорт 8.5 сая тонн болж нэмэгдлээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортоллоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 7.07 сая тонн буюу 83 хувь, Ханги боомтоор 1.46 сая тонн буюу нийт экспортын 17 хувийг экспортоллоо. Компани экспортыг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 3.0 сая тонн буюу 55 хувиар …

  • 23 March

    “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт /2026.03.21/ ажиллав. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ. …

  • 23 March

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн А/02 тоот тушаалын дагуу бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ зохион байгуулж байна. Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 20-23-ныг хүртэл нийслэлийн …

  • 23 March

    Алба хаагчид 6 иргэний амь насыг авран хамгаалж, 853 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  6 иргэний амь насыг авран хамгаалж, 853  иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн …

  • 23 March

    Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

    Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг …

  • 20 March

    Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ

    Монгол Улсын Засгийн газраас энэ 2026 оны хоёрдугаар сарын 4-нд 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон юм. Энэхүү ажлын хүрээнд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран өнөөдөр /2026.03.20/ …

  • 19 March

    Шадар сайд Х.Ганхуяг дорноговь аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.  Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг зохистой хянах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг …

  • 19 March

    НИТХ-ын дарга а.баяр хбнгу-ын эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (dgkh)-ийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппын хувьд монголд эмнэлгийн эрүүл ахуй ба яаралтай түргэн тусламж  төслийг  2010 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж буй юм. Тус төслийн үр нөлөөгөөр 15 жилийн хугацаанд эмнэлгийн эрүүл ахуй …

  • 18 March

    Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 204 хорооны Зохион байгуулагчдыг хамруулсан “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт хоёр өдрийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь хорооны түвшинд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг …

  • 18 March

    Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно

    Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй хурдны авто зам байх юм. …

  • 18 March

    “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлэг болж байна

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоод оролцож байна. Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад …