Tag Archives: шинэ мэдээ

December, 2015

  • 3 December

    Цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

    Индонез дэх Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Онлайн ертөнц хөгжихийн хэрээр иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж буй өнөө үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдолууд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Индонезийн цахим гэмт хэрэгтнүүд хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь …

  • 3 December

    Авлигын хэргээр шалгуулж буй гаалийн байцаагч нарыг батлан даалтанд гаргалаа

    Гаалийн байцаагч нарыг АТГ-аас шалгаж, цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаж буй. Харин хэн албан тушаалтнууд шалгагдаж байгаа нь тодорхойгүй байсан бол АТГ-аас тэдний нэрийг ил болголоо. Тодруулбал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын …

  • 3 December

    Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аялалын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд …

  • 3 December

    Хамгийн хямд махыг эндээс аваарай

    Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”  8499 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад70 төгрөг, …

  • 3 December

    300 мянган төгрөгийн төлбөртэй “албадан сургалт”-ыг зогсоолоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчдыг “бяцхан манлайлагч” гэх сургалтанд албадан хамруулж, эцэг эхчүүдээс 300 мянган төгрөг татаж байгаа тухай манай сайт анх мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийн дагуу БСШУЯ-наас шалгалт явуулж, яам болон албан тушаалтны нэрийг барьж, сургалт явуулахаар төлөвлөж байсныг тогтоосон байна. Улмаар салбарын сайдын “Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох” тушаалын дагуу ажиллахыг тухайн сургуульд …

  • 2 December

    Автобусны жолооч нарыг “дайрлага” дайрав уу, эсвэл

     Хүйтний эрч нэмэгдэж хаа сайгүй халтиргаа гулгаатай  байгаа учир осол аваар их гарч  байна. Сүүлийн үед тэр дундаа Нийтийн тээврийн том оврын автобусны аваар осол их байна. Дайрлаганд дайруулсан юм шиг дараалан осол гарч байгаа нь манайд орж ирж байгаа автобуснуудын ажиллах горимд асуудал байгааг харуулж байна.  Тодруулбал, 2015 оны 11 сарын 28-ны 13.00 цагийн орчим СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр …

  • 2 December

    Хотын захын дүүргүүдэд хүнсний ногоо хямд үнээр борлуулна

    Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулах үүднээс “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат “Хямралын эсрэг-Дэм дэмэндээ” нэртэй аян өрнүүлж байна. Аяны хүрээнд эхний хийгдэх ажил бол өнөөдрөөс эхлэн нийслэл хотын захын дүүргүүдэд өөрийн компанийн тарьсан хүнсний ногоог кг тутмыг 550 төгрөгөөр борлуулахаар болсон байна. Өнөөдрөөс СХД-ийн нэгдүгээр хорооны иргэд Гацуурт ХХК-ийн төмсийг дүүргийн худалдааны төвөөсөө 550 төгрөгөөр худалдан авах боломжтой. Цаашид …

  • 2 December

    Гаалийханыг баривчиллаа

    Өнгөрсөн сарын 26-27 -нд шилжих шөнө АТГ-аас Гаалийханы нэр бүхий хүмүүсийг их хэмжээний авлигалын хэрэгээр баривчилсан. Энэ хэргийн сэжимийг гаалийн ажилтангууд  гаргажээ.  Хахуул авч ажилд авсан хүмүүсийн мэдээлэлийг авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт ийнхүү буруутгагдан шалгагдаж эхэлсэн байна.  Тодруулбал,Замын-Үүдийн Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар жиллаж байсан Ч.Насанбат, Гаалийн …

  • 2 December

    Нийслэлийг Хархоринд шилжүүлэхийг хэлэлцэнэ

    Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар байгуулсны 795 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 4-нд Төрийн ордонд Хархорумын түүх судлалаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн болох ажээ. Дээрх арга хэмжээг Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион …

  • 1 December

    “Хан Хэнтий-2015” аялалын тэмдэглэл-5

    Та бүхэнд “Хан Хэнтий 2015” гэрэл зургийн аялалын тэмдэглэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Аялалын тэмдэглэл – 4 -ийн үргэлжлэл болгон 5 дахь цувралыг танд хүргэж байна. Өглөө нарнаар эртлэн босож Агацын гацааны том эрэг дээрээс том дурангаар гүн ногоон усан дотор хэвтэх загасны зургийг буулган байгаад яаравчлан цааш Онон-Балжийн бэлчирийн зүг буцаж Агацын голоо гатлан зүтгүүлж эхэллээ. Хөтчийн хэлж буйгаар бэлчирийг бараг л анх …

  • 1 December

    Хороолол барих зориулалтаар газар эзэмших эрхийг ингэж олгоно

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/876 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 6 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон …

  • 1 December

    МШХ-ы Ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит УАШ шатрын Рапид, Блиц тэмцээн өндөрлөлөө

    Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит улсын аврага шалгаруулах шатрын Рапид, Блиц тоглолтын тэмцээн 28-29-ны өдрүүдэд Гадаад Хэргийн Яамны их танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Рапид тоглолтын эрэгтэйчүүдийн тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдийн тэмцээнд Олон Улсын мастер Б.Мөнгөнтуул нар түрүүлсэн бол тусгай шагналыг 12 хүртэл насанд С.Чингүүн, 16 хүртэл насанд дэд мастер Ц.Тэнгис, ахмад шатарчдаас Олон Улсын Шатрын Холбооны мастер Ч.Хүрэлбаатар …

  • 1 December

    “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга болно

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь төрийн байгууллага аливаа төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч, тусган бодит ажил болгох зарчмаар үргэлжилдэг ажиллагаа юм. Санал асуулгыг хөгжингүй улсын олон хотод амжилттай явуулж, иргэд …

  • 1 December

    Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гаргалаа

    Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар  хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд  Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 …

  • 1 December

    Цэргийн албан хаагчдад байрны түлхүүр гардуулан өглөө

    Батлан хамгаалах салбарт ажилладаг 300 офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчид энэ өдөр шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож оршин суугч офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчдад байрных нь түлхүүрийн гардуулан өглөө.