Tag Archives: эдийн засаг

April, 2018

  • 6 April

    Жулиан Найт: Их Британид Монголын ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улстай харилцах Худалдааны элч, Парламентын гишүүн ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа. Жулиан Найт Монгол Улстай харилцах Худалдааны элчээр 2018 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий “Худалдааны …

  • 4 April

    Хүүхдийн мөнгийг нэмж 228 мянган орчим хүүхдэд олгоно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 228 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг цахим хуудаснаа “Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор нийгмийн зорилтод бүлэгтээ чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд эхлүүллээ.Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож буйг 80 хувьд хүргэлээ. Нэмж 228 мянган хүүхдэд тэтгэмж …

  • 3 April

    ОУВС-гаас 30.55 сая ам.доллар Монгол Улсын дансанд орж ирлээ

    Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталлаа. ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм. …

March, 2018

  • 28 March

    “Монголын худалдааг дэмжих–EU-TRAM” төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ

    Гадаад хэргийн яамны Зөвшилцөх танхимд өнөөдөр “Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төслийн нээлтийн арга хэмжээ болж байна. Энэхүү төслийг Гадаад харилцаааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбооны төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Монгол Улсын хувьд Европын холбооны улс орнуудад 7200 гаруй бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжтой ч өнөөдрийн байдлаар ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг …

  • 28 March

    Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай. Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар …

  • 26 March

    НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны  3 дугаар сарын 25-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2018 оны 2 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 3 дугаар сарын 24-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 16,062,557 баримт  хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 1 5 сая төгрөгийн 14 1 сая  төгрөгийн 144 …

  • 23 March

    Мөнгөний бодлогын хүүг бууруулж 10 хувь болголоо 

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргаснаа танилцууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа” Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр  гаргасан  үндэслэл нь инфляци зорилт түвшинд хадгалагдах төсөөлөл байлаа. Тиймээс эдийн засгийн бодит секторыг дэмжих нь зүйтэй. Хүү буурснаар банкны салбарын өртөг буурч, эдийн засагт дэмжлэг болно.Цаашид инфляци зорилтоос давах үндэслэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгдлээ.

  • 19 March

    Б.Түвдэнням: Манай үйлдвэр өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа. “Best Shoes” гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн …

  • 16 March

    Х.Баатар: Малчдад анхааруулахад ноолуураа эрт, хямдхан худалдах гэж яарах хэрэггүй

    “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “Хөдөө аж ахуйн бирж”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х. Баатар “Манай байгууллага хоршоод, иргэдтэй гэрээ байгуулж ноолуурын зах зээлд сонгодог утгаараа ажиллах суурь тавигдаж байна. Нэгдүгээр сард ноолуур худалдаж авах урьдчилсан гэрээ байгуулсан иргэд урьдчилгаагаа малчид, хоршоонд өгчихсөн. БНХАУ-ын Бохайн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан учраас цаашлаад хамтарсан арилжаа …

  • 6 March

    МБ:Төлбөрөө цаг хугацаанд нь төлж  үүргээ биелүүлбэл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй

    Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг бүртгэдэг. Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл, санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай …

February, 2018

  • 22 February

    Ээжүүдийн 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ

    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг  баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах юм. Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг Хаан банкнаас лавлахад Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн “Цалинтай ээж” Алдарт эхийн одонгийн мөнгө, халамжийн мөнгөний санхүүжилт …

  • 19 February

    НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 2 дугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14,828,929 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 9 1 сая төгрөгийн 133 200 мянган төгрөгийн …

  • 14 February

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. …

  • 7 February

    Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

    Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр …

  • 7 February

    “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

    Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн …