Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж …
Tag Archives: эдийн засаг
April, 2022
-
20 April
Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо. Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын …
-
14 April
А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна
Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. – Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү? Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% …
-
6 April
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …
March, 2022
-
23 March
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж Гашуунсухайт боомтоор өдөрт 300 тээврийн хэрэгсэл нэвтэрнэ
Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн …
-
13 March
Монгол залуугийн оролцсон төслийн үнэ 700 дахин өслөө
Америкт 18 жил ажиллаж амьдарч буй Э. Буянхүүг уншигч та бүхэнд танилцуулж байна. Тэрбээр Америкт өөрийн гэсэн хоёр бизнестэй бөгөөд 120 гаруй залуучуудыг ажлын байраар ханган ажиллуулж буй аж. Гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд хамтрагч нартайгаа нэгдэн дэлхийд гаргасан койных нь талаар болон бусад төслүүдийнх нь талаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Би Завхан …
February, 2022
-
24 February
Монголбанк репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв. Мөнгөний бодлогын хорооны 2022 …
-
11 February
Хөгжлийн банкны асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болно
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкийг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улс …
January, 2022
-
20 January
2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж …
-
3 January
Орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сарын хугацаагаар хойшлуулав
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох …
December, 2021
-
22 December
“Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдаагаар 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 140 орчим иргэн, аж …
November, 2021
-
19 November
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо
“Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Энэ удаагийн форумаар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцах юм. Гурван үндсэн сэдвээр илтгэл тавигдана. “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж” …
-
15 November
Н.Ариунбат:Хаан банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг монголбанкнаас олгоогүй
Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр түгээгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас тодрууллаа. – Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдоход хуулиар Төв банк зөвшөөрөл олгодог. ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдсон уу, Монголбанк зөвшөөрөл олгосон уу? – ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг …
-
13 November
Монгол Улсын 2022 оны төсөв батлагдлаа
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав …
October, 2021
-
28 October
“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, оролцож байна
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр – Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын …