Tag Archives: энтертайнмент

December, 2023

  • 5 December

    “Хархорум” олон улсын кино наадамд 9 орны 14 кино өрсөлдөж байна

    Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой зохион …

  • 4 December

    “Монгол хаан” жүжиг Лондон хотын Колизей театрт 14 хоног тоглогдлоо

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо. Монгол Улсын түүх соёл,  язгуур урлаг,  жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулан бишрүүлж нийт 40 мянган хүнд …

  • 4 December

    Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас “Шүүгчдийн нэрэмжит”шагнал хүртлээ

    Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулсан “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадамд жүжигчин Б.Одгэрэл амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ. Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын …

November, 2023

  • 30 November

    “Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно

    “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулах гэж байна. Эл наадам нь Монголын кино бүтээл болон киноны уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой. “Хархорум” олон улсын кино …

  • 27 November

    “Чингис хаан” одонт, Морин хуурын чуулга Шанхай хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав

    Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул …

  • 21 November

    “Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан болно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны арваннэгдүгээр сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, хоёрдугаар уралдаанаа арваннэгдүгээр сарын 22-24-ний хооронд зохион байгуулах гэж байна. УДБЭТ-аас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Mongolian grand Prix” балетын тэмцээн нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай …

  • 14 November

    Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.  Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан …

  • 13 November

    Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад олгохоор боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий …

  • 8 November

    “Дэлхий” хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт болно

    Монгол ардын болон язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимтэй хослуулан chillwave урсгалаар тоглодог “Дэлхий” хамтлаг  үүсгэн байгуулагдсан цагаасаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, энх тайван оршихыг уриалан уран бүтээлээ туурвисаар урын сандаа өнөөдөр 3 цомог, 2 пянз, нийт 100 орчим бүтээлтэй болжээ. Тус хамтлаг өнгөрсөн жил анхны бие даасан “Уухай” тоглолтоо хийж үнэнч фенүүдээ баярлуулсан. Тэгвэл тэд “Онгод” нэртэй …

  • 8 November

    “Suits” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар мэдээлсэн байна. Тус цуврал нь  2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс …

  • 1 November

    Монголын уран нугараачид Дэлхийн эмэгтэй циркчдийн наадмаас ГРАН-ПРИ шагналыг хүртлээ

    ОХУ-ын Саратов хотод 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд “Circus princess” эмэгтэй циркчдийн Олон Улсын фестиваль  9 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Тус фестивальд Монгол, Франц, Герман, Перу, Хятад, Казахстан, Киргиз, Вьетнам, Мексик, ОХУ, Этиоп, Бразил, Беларусь зэрэг 13 орны 150 циркийн жүжигчид оролцож, 20 гаруй шилдэг үзүүлбэр шалгарснаас “Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо”-ны гишүүн байгууллага “Икс Роузис” ХХК-ны уран нугаралтын …

October, 2023

  • 27 October

    Ж.Чулууны ”Уран хас” балет 50 нас хүрлээ

     Монголын Үндэсний шилдэг бүтээл “Уран хас” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш ийнхүү 50  жилийн ойтойгоо золгож байна. “Уран хас” балетыг Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. …

  • 26 October

    Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өнөөдөр гала тоглолтоо хийлээ. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Энэ жилийн наадмын …

  • 25 October

    Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн …

  • 24 October

    Дуучин Б.Наранцогтын “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолт энэ сарын 26-нд болно

    Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Боржигоны Наранцогт “Хөгжмийн эгшиг” анхны бие даасан уран бүтээлийн тоглолоо 10-р сарын 26-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд хийх гэж байна. Тэрбээр “Хөгжмийн эгшиг”, “Ижий хань”, “Уянга цагаан хуруу”, “Цэцэгчний хүслэн,” “Торгоны хээ”, “Нууцхан сэтгэл” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан уран бүтээлч билээ. “Хөгжмийн эгшиг” тоглолтонд дуучин …