“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ. БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-ны өдөр болж титмийн эзэн тодорно. Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарснаар финалын шалгаруулалтад бүжиглэх эрхтэй болсон юм. Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг …
Tag Archives: энтертайнмент
December, 2018
-
6 December
Петер Шмейхель:Монголчууд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр …
-
5 December
Тайландын торгоны шоунд дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов
Энэ сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд зохион байгуулагдлаа. Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж …
-
4 December
Н.Онондарь: ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй гэдгээ мэдсэн
БНХАУ-ын Шэньжэнь хотод Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” бүжгийн хамтлаг оролцсон байна.Харин тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын “Grun Gold” хамтлаг тодорсон бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин Н.Онондарь бүжиглэж, алтан медаль хүртжээ. Ийнхүү Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга төрлөө. Н.Онондарь цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг …
-
4 December
Хүүхдүүдэд зориулсан “Кибер сүлжээ” кино бүх телевизээр үзэгчдийн хүртээл болно
Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиол кино бүтээл болж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Соёл урлагийн газраас уг зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг олон нийтэд …
-
4 December
“Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно
Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын …
-
3 December
Жүжигчин Ц. Цэрэнболдын тоглосон “The rising Hawk” ирэх онд нээлтээ хийнэ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ. Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон аж. Киноны үйл явдал 1241 онд …
-
1 December
“Гоёл-2019” наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо
Монголын дизайнеруудын холбооноос 31 дэх жилдээ зохион байгуулсан “Гоёл-2019″ наадам өчигдөр Соёлын төв ордонд болж шилдгүүдээ тодрууллаа.Тус наадам монголын загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд”Гоёл-2019” наадмын шилдэг загвар өмсөгч, Топ моделиор Н.Сарнай тодорч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардуулсан юм. Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан бол тусгай …
November, 2018
-
30 November
Vogue сэтгүүл Б. Жаргалсайханы охин Ж.Мандхайг онцолжээ
Дэлхийн алдартай “Vogue” сэтгүүл“Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхайг онцолжээ. “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхай нь “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Тэрбээр Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. Лондонд хувцас, загварын чиглэлээр суралцаж төгссөн тэрбээр давхар маркетингаар суралцаж, мөн нягтлан бодох …
-
28 November
“Miss World 2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа группдээ хоёрдугаар байранд явж байна
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцож буй 120 орны мисс бүсгүйчүүдийг сугалаагаар 20 группт хуваахад Монголын мисс Э.Энхриймаа 15-р группт орсон билээ. Уг группт Тайланд, Унгар, Грек, Австри, Украин бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар “Head to head challenge” буюу нэгдүгээр шатны шалгаруулалтад Э.Энхриймаа интернэт санал асуулгаар группдээ хоёрдугаар байрт явж байгаа юм. Интернэт санал асуулга өнөөдөр дуусах бөгөөд цөөхөн монголчууд бид монгол бүсгүйгээ дэмжээд …
-
27 November
2018 оны “Мөнгөн мод” цомын эздийг тодруулна
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг 12 сарын 25-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авахаар болжээ. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор тайз, дэлгэцийн найруулагч, зураач, …
-
24 November
Монгол залуус Хойд туйлд аялах эрхийн төлөө өрсөлдөж байна
Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …
-
24 November
“Miss Universe 2018” тэмцээнд Д.Долгион оролцож байна
67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна.Тэрбээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй …
-
24 November
“21000” реалити шоунд З.Баянсэлэнгэ, А.Хишигдалай нар өрсөлдөнө
“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар арваннэгдүгээр сарын 26-нд цацагдаж эхэлнэ. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцох юм. Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод хорин нэгэн мянгаар 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн …
-
22 November
“Дэлхийн мисс 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Э.Энхриймааг дэмжээрэй
“Дэлхийн мисс 2018” тэмцээний нэгдүгээр шат болох “HEAD TO HEAD CHALLANGE” эхэллээ.“Дэлхийн мисс-2018”/ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Э.Энхриймаад саналаа өгөх зааврыг танилцуулж байна. Тэмцээнд амжилттай оролцоход тухайн орны мисс олон нийтийн сүлжээ болон Missworld.com сайтаар хамгийн олон санал авсан байх ёстой. Монгол бүсгүй Дэлхийн мисс болоход таны санал хамгийн чухал юм. “HEAD TO HEAD CHALLANGE”-д түрүүлбэл шилдэг 40 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл