Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

November, 2017

  • 7 November

    Гурилаар өтгөлж буцалгасан аарц элгэнд муу

    Ханиад эмчилгээний хамгийн энгийн аргуудын нэг нь аарц бөгөөд өвлийн цагт аарц буцалгаж уудагүй айл ховор. Тэрчлэн нийтийн цайны газруудын хоолны цэсэнд буцалсан аарц тогтмол байдаг. Үнэхээр хүйтний улиралд шар тос хөвсөн, өтгөн халуун аарц уухад даарч хөрсөн бие дулаацаж, ялангуяа ханиадтай үед санаа дагаад ч тэр үү арай намдах шиг болдог. “Аарц нь монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт цагаан …

  • 3 November

    Эрүүл мэндэд тустай хүнсний ногоонууд

    Бууцай Нэг аяга /30 гр/ бууцай А аминдэмийн өдрийн хэрэгцээний 56 хувийг, К аминдэмийг 100 хувь хангадаг бөгөөд дөнгөж 7 ккал илчлэгтэй. Бууцай нь мөн исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг байдаг. Судалгаагаар бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоонууд нь бетта-каротин, лютейн хэмээх исэлдэлтийн эсрэг бодисоор баялаг бөгөөд хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Мөн 2015 онд хийсэн судалгаагаар бууцайг …

  • 2 November

    Шүдээ эрүүл байлгахын тулд ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх вэ?

    Хамгийн хялбар зөв хоолны сонголт: Үр тариа агуулсан хүнс хэрэглэх (бор будаа, улаан буудайн талх нь үр тариа агуулна харин боловсруулсан үр тариа нь цагаан будаа, талханд агуулагдана.) Хүнсний ногоо идэх (хар ногоон, шар өнгийн ногоо) Олон төрлийн жимс Загас ,шош, самар нь уураг агуулсан байдаг Бэлтгэж буй хоолондоо давс бага хийх Хэрэв алкоголь хэрэглэвэл бага зэрэг зөөлөнг нь сонгоорой. …

  • 1 November

    Хамгийн аюултай хоолны дэглэмүүд

    Хоол судлалын мэргэжилтнүүд турна гэдэг нь урт хугацааны, цогц алхам шаардсан зүйл гэдгийг эмэгтэйчүүдэд байнга сануулдаг. Харин ямар ч аргаар хамаагүй, маш бага хугацаанд илүүдэл жингээсээ салах гэж оролдох нь эцсийн дүндээ жин хассан ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь олонтаа. Тиймээс эмч нар турах эрмэлзэлтэй бүсгүйчүүдийн сонгож авдаг хоолны дэглэмүүдээс хамгийн аюултай зургааг нэрлэсэн байна. Эдгээр аргууд нь түр зуурын …

October, 2017

  • 30 October

    Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн

    Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ. Сүү цагаан идээ нь шимт тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Бие …

  • 28 October

    Нойр хулжаадаг долоон зуршил

    Унтаж амарна гэхээр тухтай ор, гэрэл, чимээгүй өрөө тасалгаа, маш их хугацаа хэрэгтэй гэж ихэнх хүн боддог. Үнэн хэрэгтээ шөнийн нойр чанартай байх, эсэхэд өдрийн цагаар хийдэг зүйлс чухал үүрэгтэй. Тамхи татах, дэлгэц удаан ширтэх, гадаа хэдэн цаг байх ч хүртэл үүнтэй холбоотой ажээ. Та өглөө сэрүүлэг дуугарч эхэлмэгц “Snooze” цэсийг сонгож, сэрүүлгээ 10 минутаар хойшлуулдаг уу. Хүн шөнийн нойрноосоо …

  • 24 October

    Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ

    1.3 сая оршин суугчтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Өвөлдөө хасах 30 хэм хүрч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг юм. Хотын нийт оршин суугчдын 60 дээш хувь нь төлөвлөлтгүй, төвийн шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Орон нутгаас хот руу чиглэсэн хөл хөдөлгөөний улмаас энэ тоо жил бүр нэмэгдсээр байна. Дөн өвлийн хүйтнээр гэр хорооллын 200 мянга гаруй айл орон …

  • 24 October

    Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?

    Хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. …

  • 21 October

    Шар будааг бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэдэг вэ?

    Шар будааны ач тус ялангуяа бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэх тухай ардын эмчилгээний анагаах увидаст аргын тухай зөвлөгөөнүүд та бүхэндээ хүргэж байна Жор 1. Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий …

  • 20 October

    F витамин буюу эфирийн фосфолид юунд хэрэгтэй вэ?

    Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс сүүлийн үед зарим хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрээс F витамин гэсэн найрлагыг олж харсан байх.  Энэхүү бодисыг холестерины эсрэг витамин, бас гоо сайхны витамин гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ эмнэлгийн нэвтэрхий толиос F витамин гэж хайвал олдохгүй л болов уу. Реклам болоод орчин үеийн ярианы эфирийн фосфолидийг “F витамин” гэж нэрлэж заншсан. Энэхүү бодисоос эсийн бүрхүүл …

  • 20 October

    Бидний хамгийн ихээр харамсдаг есөн зүйл

    Цаг хугацаа хурдан өнгөрөхийн хирээр бид хамгийн чухал зүйлсээ орхигдуулсан байх нь бий. Харин хүмүүст юу чухал вэ гэдгийг сануулахаар Bright side сайтад бэлтгэсэн “Бидний хамгийн ихээр харамсдаг 9 зүйл” мэдээг орчуулан хүргэж байна. Хэрэггүй харилцаанаас татгалзаагүй  Олон хүмүүс ганцаараа байхаас айснаасаа болж өөрт нь тохирохгүй, ойлгож дэмждэггүй хүнтэй байсаар байдаг. Харин хэдэн жилийн дараагаас сэтгэл гутрал, гунигт автуулдаг хүнтэй …

  • 20 October

    Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

    Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …

  • 18 October

    Савны хийг гэрийн нөхцөлд дасгал хийснээр арилгаж болгоно

    Өндгөвчний үрэвсэл, кесар хагалгаа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах зэргээс үүдэн алхах, сууж босох, бэлгийн харилцаанд орох үед үтрээнээс тань унгаж байгаа мэт хий гарахыг “савны хий” гэдэг. Хүнд өвчин биш ч, хайхрахгүй орхивол бусад эрхтэнд нөлөөлж бөөрний хий, зүрхний хий гэх мэт хүндрэлүүдийг үүсгэдэг байна. – Яагаад савны хий үүсдэг вэ? Төрсний дараах хий: Төрсний дараа савыг агшаах, хийг гаргахын тулд хэвлий дээр хүйтэн жин тавьдаг. …

  • 18 October

    Хүмүүсийн 90 хувь нь буруу хийдэг 8 зүйлс

    Анхны тусламжийн аргыг мэдэх нь маш чухал, гэхдээ аврах гэж оролдохдоо тэднийг зөв хийх нь чухал юм. анхны тусламж үзүүлэхэд хүмүүс хамгийн их тархсан хэд хэдэн алдаануудыг үзүүлж байна 1. Устөрөгчийн хэт исэл, иод, архитай шархыг арчлах нь аюултай. 2. Зүрхний даралт нь хавирганы хугарал, уушигны гэмтлийг үүсгэдэг. 3. Парацетамол нь элэгний өвчинд хүргэдэг. 4. Хамраас цус гарсан бол мөсөөр …

  • 17 October

    Сонгины хальсыг хандалж уух нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг

    Сонгино бол хоолонд амт оруулагч чухал ногоонуудын нэг. Гэхдээ сонгины хальс түүнээс ч чухал, эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг та мэдэх үү? Бид хоол хийхдээ сонгиноо хальслаад хальсыг нь хогийн саванд хаячихдаг шүү дээ. Тэгвэл үүнээс хойш сонгинынхоо хальсыг хаяхгүйгээр ашиглаж байгаарай. Хальсаа буцалсан усанд хийж, 20 орчим минутын дараа эрүүл мэндийн ундаа бэлэн болно. Бэлэн болсон ундааг унтахын өмнө …