Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл

June, 2015

  • 3 June

    “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” 5 дахь жилдээ хэрэгжиж байна

    “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-нь хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын байранд нь дагалдуулан сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой. “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-2015”-ын нээлтийг 5 …

  • 2 June

    Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.  Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт …

  • 2 June

    Улаанбурханы вакцинжуулалт 90 хувьтай үргэлжилж байна

    Улсын хэмжээнд улаанбурхан өвчний  вакцинжуулалтын  аян өнгөрсөн 15-нд эхэлж, 10 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Вакцинжуулалтад хүүхэд 100 хувь хамрагдаагүй учир  тодорхойгүй байдлаар хугацааг сунгажээ. Одоогийн байдлаар вакцинжуулалт 90 орчим хувьтай байгаа гэх мэдээллийг  ХӨСҮТ-өөс өгч байна. Иргэдийн хувьд гурван сартайгаас  зургаан нас хүртэлх хүүхдийнхээ вакциныг оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлэгт хийлгэнэ. Харин түр оршин суугч болон түр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн …

May, 2015

  • 23 May

    Улаан бурхан өвчний дархлаажуулалтад 122462 хүүхэд хамрагдаад байна

    Нийслэл хотод 05 сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусна. Иймд дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдээ энэ хугацаанд идэвхтэй хамруулахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас сануулж байна.

  • 22 May

    Иргэддээ сэрэмжлүүлж байна

    Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх; 2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх; 3. Хүүхдийг олон …

  • 21 May

    Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ

    АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …

  • 20 May

    110 мянган хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаад байна

    Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 6391 тохиолдол бүртгэгдсэнээс  Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эмнэлзүйн шинж тэмдгээр халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 110.925 хүүхэд хамрагдаж нийт хүүхдийн 30 …

  • 20 May

    Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд хяналт хийв

    Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо гэдэг нь Эх, нярайн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээг тогтмол зорилготойгоор цуглуулж, нэгтгэх дүн шинжилгээ хийн, эргэн мэдээлэх нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаа юм. ЭМС-ын 2014 оны 139 тоот тушаалын 3.2.6-д ЭХЭМҮТ-ийн ТСА-ны гүйцэтгэх үүрэгт…эрүүл мэндийн байгууллагуудын эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ …

  • 20 May

    Улаан бурханы вакцин хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй

    Монгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж, бага насны хүүхдүүд төдийгүй энэ халдвараар өвчилсөн залуучуудын тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 570 гаруй хүн улаанбурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ удаа халдварлаж буй вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч, өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчний …

  • 20 May

    Тарианы хуурамч хөвөнг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    “Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учир худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. “Мон –Адонис” эмийн үйлдвэр нь 2001 оноос эхлэн тарианы хөвөн үйлдвэрлэж байгаа бөгөөд эхний савалгаа дараах байдлаар гарч байсан. …

  • 18 May

    НЭМГ-ын дарга Ш.Энхбат: Одоогоор 506 оюутан өвдсөн

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл хийлээ. НЭМГ-ын дарга Ш.Энхбат: Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж байна. Тархалт 6 дүүрэгт байгаа юм. Энэ жилийн дэгдэлтийн зураглалаасхарахад залуу нас буюу оюутнуудын дунд их байна. Одоогоор 506 оюутан …

  • 18 May

    Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаад байна

    2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 18 May

    БНЭУ-ын Ерөнхий сайд Хавдар судлалын үндэсний төвд тоног төхөөрөмж бэлэглэв

    Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болж байсан хэддий ч, БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй юм. Харин Нарендра Моди тус улсын Ерөнхий сайдын хувиар Монголд айлчилсан анхны хүн боллоо.      Энэхүү өндөр дээд хэмжээний айлчлалынхаа хүрээнд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди тус улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт …

  • 15 May

    ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар зөвлөмж өглөө

    Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон газар, хэлтсийн дарга удирдлагууд 2015 оны тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн ажил байдалтай танилцлаа. Яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг болон олон эмийн дасалтай сүрьеэгийн тасгуудаар орж, эмч ажилчид, эмчлүүлэгчидтэй уулзан санал бодлоо солилцсон байна. ХӨСҮТ-д 03 дугаар сарын 18-наас хойш улаанбурхан өвчний оноштойгоор нийт 4000 шахам эмчлүүлэгч хэвтэн …

  • 15 May

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.15/

    2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: – Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5551 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 441 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж …