Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл

May, 2015

  • 5 May

    Анар жимс таны эрүүл мэндэд

    Анар жимс хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисоор баялаг. Хаан жимс хэмээгддэг анар эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар тодорхой мэдээллийг хүргэе. 1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын анагаах увидасын нэг нь цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор бий. Хоёр сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт гурван удаа хоолноос 20 – …

  • 5 May

    Эмчлүүлэгчдэд эко орчин чухал

    Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж өнөөдөр 2000 гаруй мод тарьлаа. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь …

  • 4 May

    “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Энэхүү уриалгыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь хүлээн авч, дэмжин 5 дугаар сарын 1-ны өдөр ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨР-ийг зохион байгууллаа. Энэ цус бэлэглэх өдрийн үйл ажиллагааг МУЗН, ЭМСЯ, ЦССҮТ болон Монголын донорын холбоо хамтран …

  • 1 May

    Д.Очирбат: Хүн бүр эрүүл ажлын байранд ажиллаж хөдөлмөрлөх ёстой

    Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга эх сурвалж: unen.mn

April, 2015

  • 30 April

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.04.30/

    2015 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 2743 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 368 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. ХӨСҮТ-д нийт 371 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 64 хүн хэвтсэн бөгөөд 55 хүн …

  • 30 April

    Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй түншлэлийн гэрээ байгуулав

    Дархан-Уул аймаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн ортой эмнэлэг 13, оргүй эмнэлэг 56, эмийн сан 53, эм хангамжийн байгууллага зургаа ажиллаж,  дотор, мэдрэл, уламжлалт, чих хамар хоолой, нүд, арьс, лаборатори, шүдний тусламж үйлчилгээний  чиглэлээр 10-65 хувийг  хүн амдаа үзүүлж байна. Цаашид аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түншлэлийн үйл ажиллагааг хөгжүүлж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний …

  • 29 April

    Дорнод аймагт Хүний боом гарсан нь батлагдлаа

    Цагаан-Овоо сумын харъяат 29 настай эрэгтэй хүний боомоор өвчилсөн байж болзошгүй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ЗӨСҮТ-д илгээсэн сорьцын шинжилгээгээр боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг байна. Боом өвчнөөр …

  • 29 April

    Улаанбурхнаар өвдсөн 389 хүн эмчлүүлж байна

    Улаанбурхан өвчний дэгдэлт гарч эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагаас 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс …

  • 29 April

    Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалтыг зохион байгууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 01-24-ний өдрүүдэд зохион байгуулж, шалгалтанд нийт 87 объект хамрагдаж, 564 зөрчил илрүүлж, газар дээр нь 109 зөрчил буюу 19.3 хувийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах  болон Гал …

  • 27 April

    Буриадын клиник эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй удирдах ажилтнууд Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагатай танилцлаа. Тус эмнэлэг нь 91 жилийн хөгжилтэй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг …

  • 24 April

    ДЭМБ-ын үнэлгээний урьдчилсан дүн гарлаа

    ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс ажиллаж буй зөвлөх мэргэжилтнүүд үнэлгээний ажлаа дуусгаж, үнэлгээний үр дүнгээ танилцууллаа. Монгол Улс шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн орон гэж үнэлэгдсэн байна. Мөн  халдварт өвчний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг Үндэсний мэргэжилтнүүдтэй хамтран хийж, Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний тогтолцоо, Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр, ЭМСЯ-ны Шуурхай …

  • 24 April

    Улаанбурхнаар өвдсөн 14 хүн эрчимт эмчилгээнд байна

    Улаанбурхан өвчнөөр өвдсөн нийт 307 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмчлүүлэн эмнэлгээс гарчээ. Харин 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 307 хүн …

  • 24 April

    “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ

    Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлээс  шалгалт хийлээ. НИТХ-ын  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа,  НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн байцаагчид  Нийслэлийн ерөнхий  боловсролын нэгдүгээр сургууль болон 79 дүгээр сургуулийн үдийн цайны хэрэгжилтийг шалгасан байна.  Шалгалтаар нэгдүгээр сургуулийн  цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж …

  • 23 April

    “Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” ёслолын ажиллагаа боллоо

    Өчигдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийхан 100 дахь хагалгааг амжилттай хийлээ. УНТЭ нь 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эрхтэн шилжүүлэх Үндэсний багийхан анхны бөөр шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж байсан түүхтэй. Энэ үйл ажиллагааны хамрах хүрээнд өнөөдөр 14 цагаас бөөр шилжүүлэн суулгах 100 …

  • 23 April

    Элгээ хайрлах мэдлэгийг олон нийтэд түгээнэ

    Өнөөдөр Монгол Улсад хепатитийн вирусийн халдвартай 400 мянган хүн байна. Манай улсын зуун мянган эрэгтэй хүн тутмын 121, зуун мянган эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилсөн статистик мэдээлэл байна. Үүнээс үзэхэд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс зургаа дахин, эмэгтэйчүүдийнх 13 дахин их байна. Элэгний хорт хавдрын өвчлөл ийнхүү өндөр байгаа …