МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө. Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай Таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр …
Tag Archives: МАН
August, 2015
-
3 August
С.Бямбацогт: Ардчилсан нам төрийн дээр гарлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын захирамжаар зарлагдсан ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй юм. Тус намын зүгээс “УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо” гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ тайлбарлав. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ: -“МАН-ын …
June, 2015
-
24 June
Ноён шиг уригдаад нохой шиг хөөгдлөө
Өнгөрсөн оны 12 сард Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа УИХ-д суудалтай намуудыг Засгийн газар байгуулахад хамтран оролцох урилга хүргүүлж, санал тавьсан байдаг. Үүний дагуу МАН намын бага хурлаа шөнө өдөр хуралдуулан байж Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт орж ажиллахаар болсон. Ингээд МАН-ын зүгээс Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 6 яамны суудлыг авснаар Шийдлийн засгийн газартай хамтран ажиллаж эхлэсэн. …
-
22 June
Мөнгө яллаа…
Хаан, харцаараа хаваржин дайтсаар зуны сартай золгосон МАН-ын залуус өнгөрсөн амралтын өдөр НАМЗХ-ны V Их хурлаа хийж, ерөнхийлөгчөөрөө Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгов. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ч хоосон хоцроосонгүй, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ. “Сайхан” сонголт байгаа биз, 35 насыг даваад 40 рүү жийж яваа нөхөд Залуучуудын холбоог удирдахаар сонгогдсон нь энэ. Уг нь …
-
16 June
МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёс мөрдүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүллээ. УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы …
-
16 June
Н.Номтойбаяр гишүүн Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг “дуэль”-д дуудлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын Үндэсний телевизийн “Де факто” ярилцлагийн нэвтрүүлэгт орох үеэрээ “МАН-ын 2012 оны сонгуулийн ялагдал нь МАН-ы удирдлагуудын авилгал албан тушаалын асуудлаас болж ялагдсан” гэжээ. Тухайн үед МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан, одоо Шадар сайдын алба хашиж байгаа У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Тэд сонгуулийн ялагдлыг өмнөх сонгуулийн үеэр асар …
May, 2015
-
22 May
МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачиллаа
УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг “Морин цаг”-тай болж байна. “Морин цаг”-ийн анхны мэдээллийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буй мэдээллээр эхлүүллээ. Мэдээллийн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, …
-
14 May
МАН ард түмнээсээ асуух тогтоолын төслөө өргөн мэдүүлэв
УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын сонгуулийг явуулахдаа намын жагсаалт, листээр биш хүнийг сонгодог болгохын тулд 2016 оны сонгуулийн тогтолцоог ард нийтээсээ асуух тогтоолын төсөл боловсруулаад байсан юм. …
-
12 May
Ардын хүүхэд ялах уу, Олигархууд булаах уу?
МАН-ын түүх зузаан. Энэ намд гавьяа их бий, нүгэл ч бий. Гэхдээ Ардын намд Монгол төрийн хар хайрцагны бодлого оршиж байгаа гэдгийг гадна дотны улс төрчид, судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас улс төрийн тулхтай хүчин гэдэг тодорхойлолтыг онцгойлж МАН эзэмшдэг. МАН дотроо бужигнахад улс орны нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд доошилдог. Эвлэлдэн нэгдсэн МАН-ын үед л Монголын эдийн засаг …
April, 2015
-
23 April
МАН үнэмлэхүй ялалт байгуулав
Говьсүмбэр аймгийн 3-р хэсэгт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явагдаж дууслаа. Тус сонгуульд МАХН-аас Д.Уртнасан, АН-аас Дорждэрэмийн Алдармаа болон МАН-аас Гансүхийн Батзам нар нэр дэвшин өрсөлдсөн ба МАН нэр дэвшигч бусад өрсөлдөгчиддөө үнэмлэхүй ялалт байгуулж энэхүү нөхөн сонгуульд ялжээ. Нөхөн сонгуулийн тус хэсгийн ссонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2341 сонгогч бүртгэгдснээс 1411 сонгогч буюу нийт сонгогчдын 60,3% санал хураалтад оролцсон …
-
21 April
МАН-ын Шинэчлэлийн хороо “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” боловсруулжээ
Монгол Ардын Намын Шинэчлэлийн хороо хоёрдугаар бага хурлаа өчигдөр хуралдуулж “Нийгмийг тэнцвэржүүлэх Есөн зарчим” тамга бичгийг хэлэлцэн баталжээ. Энэхүү тамга бичигтээ эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны тэгш бус байдлыг багасгах, эдийн засаг, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлын зарчим бүхий 9 зарчмын асуудлыг тусгажээ. МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг хэлэхдээ: “Нийгмийн тэгш бус байдлаас шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээг авахад …
-
17 April
Баян айлын хүүхдэд хэдэн албан тушаал өгвөл ханах вэ?
ГОК-ийн Ганзориг гэж аль ч төрд нүүртэй буянтай эр нэг ширхэг байх юм. Ардын намынхан лааз өшиглөөд явж байхад Ганзориг л гэр бүлээрээ том албан тушаалуудад сууж байдаг. Ардчилсан намынхан сөрөг хүчнийхнээ хоморголон баривчлахад Ганзориг л үлддэг. Энэ улсын эзэн мэт, лусын хаан мэт баянаараа зартай, төрд нөлөөтэй хүн гэвэл ёстой л Ганзоригийг хэлэх биз. Хүүхдийнх нь эрхэлдэг албан тушаалыг …
-
10 April
Нийслэлийн МАН-ыг өмнө нь ялагдуулсан Ц.Сандуй дахин удирдах уу?
Монголын улс төрийн намууд дундаас МАН-ыг сайн боловсон хүчний чадавхиараа бусдаасаа арай л илүү гэж олон хүмүүс хэлдэг. Гэтэл МАН-ын удирдах албаны зарим боловсон хүчний чадвар үнэхээр сул байгаа анзаарагдах боллоо. Нийслэл хэмээх сая гаруй хүнтэй их айлын МАН-ыг удирдаж байгаа Ц.Сандуй гэх нөхөр “арай л бишээ”. Нийслэлийн газрын албаны дарга байхдаа “газрын наймаачин”-аар цоллуулж, намынхаа нэр хүндийг унагаж байсан, 2012 …
-
1 April
МАН-ын залуус шөнө дөлөөр хуралджээ
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралджээ. Тэд Бага хурлаа хуралдуулан одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг хууль ёсны Ерөнхийлөгч болгохоор тохиролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулан хуралдахаар болжээ. Шөнө дөл хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэж оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн зарим хэсэг нь хурал хаяж, танхимаас гарч явсан аж. …