Tag Archives: онцлох

July, 2016

  • 4 July

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. …

  • 4 July

    МАН-ын Засгийн газар 11 яамтай ажиллана

    УИХ болон НИТХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан энэ долоо хоногт Засгийн газар, парламент болон Нийслэлийн удирдлагад ги­шүүдээсээ нэр дэв­шүү­лэн томилох гэж байна. Одоогоор МАН-ын Удирдах зөв­лөлөөс УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийс­лэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томи­луу­лахаар нэр дэв­шүү­лээд байна. Мөн Нийс­лэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэхээр болжээ. НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, дарга, Засаг даргаа …

  • 4 July

    Монголын жүдочид амжилтаараа тэргүүллээ

    Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны хөтөлбөрт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Олимпийн өмнөхөн болсон тус тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид цөөн ирсэн ч залуучуудад өөрийгөө нээн харуулах боломж олгосон тэмцээн боллоо. Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо болон Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран …

  • 4 July

    Д.Баяндүүрэн: Ирц хангалттай тул дахин сонгууль явуулах шаардлагагүй

    Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн явц, үр дүнгээр мэдээлэл хийлээ. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллийнхээ эхэнд энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 73.5 хувь нь сонгуульд оролцсон. Ирц хангалттай байсан тул дахин сонгууль явуулах шаардлагагүй гэдгийг тэмдэглэв. Тэрбээр цааш хэлэхдээ, “Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласан. Нийт 1998 санал …

June, 2016

  • 30 June

    Налайхчууд “Хоёр Сайхан”-даа итгэж, үнэмлэхүй ялалтыг “бэлэглэв”

    УИХ-ын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч, “өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг минь ард түмэн дүгнэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тийм ээ, Монголчууд хүнд итгэж, олууланг нь дэмжиж чаддаг. Хэрвээ итгэл алдвал олууланг нь буулгах эрх мэдэлтэй гэдгээ энэ өдөр батлан харууллаа. Гэхдээ үндсээр нь өөрчилж бус харин хийсэн ажлыг нь дэмжиж, дахин урам зоригтой ажиллах …

  • 30 June

    2016 оны УИХ-ын сонгуулийн дүн эцсийн байдлаар гарлаа

    Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс ирц сайтай байгааг онцоллоо. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувьтай байлаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн …

  • 29 June

    2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт дуусахад 10 минут үлдлээ

    Нийслэлд сонгууль хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана мэдээлэл хийлээ. Өнөөдөр өглөөний 07.00 цагаас хойш одоогийн байдлаар нийслэл хотод сонгуультай холбоотой ямар нэг зөрчил, гомдол бүртгэгдээгүй. Харин  Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд тог тасарсан ч, эх үүсгэвэр залгаж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлж байна хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана хэллээ. Нийслэлийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар: Баянгол …

  • 29 June

    Нийслэлд сонгуулийн санал хураалтын ирц 17 цагийн байдлаар 48.03 хувьтай байна

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын явцын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 405.236 сонгогч буюу нийт сонгогчдын 48.03 хувь нь саналаа өгчээ. Одоогийн байдлаар санал хураах үйл ажиллагаа ямар нэгэн ноцтой зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусна. СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ 17 цагийн байдлаар  саналаа өгсөн сонгогчдын тоо Дүүрэг Баянгол-51.33% Баянзүрх-46.85% Багануур-40.03% Багахангай-63.94% Налайх-48.13% …

  • 29 June

    Нийслэлд сонгуулийн ирц 15 цагийн байдлаар 36.9 хувьтай байна

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн  9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа. …

  • 28 June

    Хан-уул дүүрэг цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

    ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөлвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэг хүрээлэнтэй боллоо. Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн …

  • 23 June

    Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршин шалгана

    Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.  Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа …

  • 21 June

    Б.Түвшинтөгс:Санал авах өдөр согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоно

    УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй  байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.  Тус захирамжийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Б. Түвшинтөгсөөс  тодрууллаа. – Зургаадугаар сарын 29 буюу сонгуулийн санал авах өдөр  нийслэлд …

January, 2016

  • 18 January

    Эдийн засаг “сөхөрсөөр”

    Монголчууд 2015 оныг эдийн засаг, нийгмийн ямар үзүүлэлттэй давсан талаарх албан ёсны мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хуучнаар Үндэсний статистикийн хороо-аас танилцуулсан юм. Тэгвэл хямралтай жилийн статистик мэдээлэл ямархан дүр зурагтай байсныг доор товчлон сийрүүлэв. Инфляци нэг оронтой тоонд шилжив 2015 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар улс орны хэмжээнд инфляци 1.9 хувьтай гарчээ. Инфляци буюу …

  • 18 January

    Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүдийг түр хаалаа

    Учир нь H1N1 вирусын өвчлөл гарсантай холбогдуулан авч байгаа юм. Хувийн болон улсын цэцэрлэгүүд ч бүгд ажиллахгүй юм байна. Харин энэ сарын 23-наас хэвийн ажиллах эхлэх аж. Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоо уг вирусаар өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа ажээ. Энэхүү тахлаар хөрш Хятад л гэхэд олон …