Чой Сун Силийн охин руу халдахыг завджээ

Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найз Чой Сун Силийн охин Чун Ёо Рагийн гэрт өнгөрсөн бямба гаригт нэгэн этгээд дайран орж халдахыг завджээ. Цагдаа нар “Сэжигтэн Чой Сун Силийн охиныг их мөнгөтэй гэж бодон гэрт нь дайрч орсон байх” гэсэн байна. Тэрээр Сөүл хот дахь Чун Ёо Рагийн байрны манаачийг сүрдүүлж бүсгүйн гэрийн хаалга руу замчлахыг шаарджээ. Тэгээд манаачийг Чун Ёо Рагийн хүүгийн асрагчтай хамт кабелийн утсаар хүлсэн байна. Үүний дараа Чун Ёо Ра руу дайртал бүсгүйн найз түүнийг хамгаалж сэжигтэнтэй зодолджээ. Энэ үеэр цагдаа нар ирсэн юм. Түүний найз одоо эмнэлэгт байгаа.

 


Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …