Туркийн шүүх армийн 104 офицерт  бүх насаар нь хорих ял оноожээ

Туркийн шүүх төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр армийн 104 офицерт бүх насаар нь хорих ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

2016 оны долдугаар сарын 15-нд Туркэд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах оролдлого болсноор 260 орчим хүн амиа алдаж, 2200 хүн шархдаж, гэмтэж бэртэж байсан. Үүнээс хойш  Туркийн Засгийн газар төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх үндэслэлээр 150 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 50 мянга орчим хүнийг баривчлан саатуулаад байна.

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …