Засгийн газраас ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.