Дэлхийн гурван том шашны бидний мэдэхгүй баримтууд

hbogm7oobh0aeq2cm9vn3imjnШашин нь хүмүүсийн  үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн  нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааны ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог.Хүн төрөлхтний түүхэнд олон шашин бий болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин  4000 жил, Иудейн шашин 3670 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин  1521 жил, Бахай шүтлэг  165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна. Хамгийн гол нь дэлхийн хамгийн том гурван шашныг үндэслэгчид гурвуулаа түүхэн биет хүмүүс байсан юм. Дэлхийн хэдэн тэрбум хүмүүс өдгөө ч тэр гурван хүний үзэл номлолоор амьдарч байна.

Христийн шашин

Христийн шашин эсвэл Христ итгэл нь Есүс-Христ  гэх Бурханы Хүү, хүн төрөлхтнийг аврахаар Мессиа (еврейгээр  Аврагч) ирж аварна гэсэн онолыг заадаг шашин юм. Христ итгэл, Ислам  болон Буддийн шашин нь энэ дэлхий дээрх 3 том сүсэг бишрэл юм. Тооцоогоор дэлхийн нийт 7,5 тэрбум хүнээс 2,1 тэрбум хүн нь Христ итгэлд итгэдэг ба энэ нь Дэлхийн нийт хүн амын 33,32 хувь юм. Анхны Христ итгэл чуулган нь ганц сургаал, ганц урсгалтай байсан боловч Христ итгэлийн түүхэнд библийн  тайлбар, онол сургаалаас олон урсгалд хуваагдсан. Хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс,  Протестант  болно. Монгол хэлэнд  хөрвүүлвэл Христ итгэл, Христийн шашин, Христос гэх мэтээр нэрлэсэн байдаг бөгөөд эдгээрээс Христ итгэл нь зөв гэж үздэг. Учир нь Христэд итгэдэг учраас буюу итгэл нь Христэд байсан тул Христ итгэл гэдэг нэр томьёо илүү ойр буудаг.

55hkmj0vtf6jin7mvmkg51sga7

Судар

Христ итгэл нь Библи гэх судрыг хэрэглэдэг бөгөөд энэ нь “Хуучин гэрээ” ба “Шинэ гэрээ” гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй бичээчээр бичигдсэн юм. “Хуучин Гэрээ” нь Есүс Христээс өмнөх үеийн Израйльчуудын түүхийг өгүүлсэн байдаг бөгөөд Иудейзмын хэлбэрээр бичигдсэн Еврей Библи юм. Уг номд Бурхан дэлхийг бүтээсэн болон хүнийг бүтээсэн, хүн төрөлхтөн гэмд унасны мөн чанар, тэдгээрээс үүдэх хор уршиг зэргийг өгүүлэхээс гадна Израйльчуудын түүх, амьдрал, Ёхова Бурханы сургаал зэргийг өгүүлдэг. Католик Хуучин Гэрээ нь 46 ном, Ортодокс Хуучин Гэрээ 50, Протестант Хуучин Гэрээ нь 39 номтой.  “Шинэ Гэрээ” нь Христийг энэ дэлхийд мэндэлснээс хойших түүхийг өгүүлдэг бөгөөд Сайн мэдээний 4 ном, Дагалдагчдын үйлс, Паулын захидлууд, Эш үзүүлгийн сэдэвтэй номуудаас бүрддэг. Нийт 27 номтой ба эхэн үеийн Шинэ Гэрээ нь грек хэлээр бичигдсэн бөгөөд МЭ 2-р зуунаас Латин хэл үрүү хөрвүүлэгдсэн.

Теологийн сургаал

Ганц Бурхант үзэл буюу Монотеизмоор бол сансар огторгуй, орчлон ертөнц дээр оршигч Ганц Бурхан байдаг гэж үздэг. Тэр өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч үүрд мөнх байна гэх ба Ёхова, Яавэ зэргээр нэрлэдэг. Монголын Христэд итгэгчид “Мөнхийн Эзэн”, “Ертөнцийн Эзэн”, “Эзэн Бурхан”, “Хүчит Нэгэн”, “Түмэн Цэргийн Эзэн”, “Тэнгэр бурхан (Католик сүмийн хэллэг)” гэх мэтээр монгол хэлнээ орчуулан нэрлэсээр байна.

Ариун Гурвал

Нэг Бурхан боловч 3 бодгалиас бүрдэх бөгөөд энэ нь Эцэг, Хүү, Ариун Сүнс болно. Эцэг Бурхан бол дээр дурдсан Ертөнцийн Эзэн, Хүү нь Есүс Христ, Ариун Сүнс нь Бурханы туйлын Ариун Сүнслэг Биет (Spirit). Гурван бодгал нь үргэлж цугтаа, бие биенээсээ тусад оршиж чадахгүй. Бие биетэйгээ нэг байснаар цорын ганц Бурханыг бий болгодог. Эцэг нь Бурхан, Хүү нь Бурхан, Ариун сүнс нь Бурхан гэх боловч эдгээр нь цугтаа байснаар ганц л Бурханыг бий болгодог. Аль алингүйгээр оршихгүй. Хэдий гурван Бурхан мэт ойлгогдох боловч нэгдлээр оршигч ганц Бурхан гэж үздэг.

Бүтээл

Бурхан орчлон ертөнц, түмэн амьд биес болон Өөрийн дүр төрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн ба тэднийг Адам, Ева гэдэг байсан.

Шийтгэл ба Үхэл

Христитгэлд “Шийтгэл” гэх үг нь угтаа бол “Гэм нүгэлд автсан зүрх” гэх ба анхны хүмүүс болох Адам, Ева хоёр гэм үйлдсэнээр үхэл хүн төрөлхтөнд ирсэн. Үүнээс хойш төрсөн бүх хүн гэмт мөн чанартай төрдөг болсон бөгөөд зайлшгүй гэм үйлддэг болсон. Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн хүн төрөлхтнийг өрөвдөн хайрлаж, аврахаар төлөвлөсөн бөгөөд ингэхгүй бол хүн үүрдийн шийтгэл болох үхэлд унах байсан.

Христийн аврал

Есүс Христ бол Бурханы Хүү, тэр бол Бурхан. Есүс энэ дэлхийг аврахаар, Бурханы энэрэл, нигүүлслийг өгөхөөр ирсэн. Гучин насандаа үйлчлэлээ эхэлж, ямар ч гэм зэмгүй хэрнээ загалмайд цовдлогдож нас барсан бөгөөд ингэснээр Бурхан хүн төрөлхтнийг зольж аварсан. Өөрөөр хэлбэл Христ хүмүүсийн өмнөөс гэм нүглийг нь үүрэн үхлийг зайлуулсан. Тэр гуран өдрийн дотор үхлээс дахин амилсан. Үүний дараа дагалдагч нартайгаа уулзан амилсан биеэрээ 400 гаруй хүнд үзэгдэн тэнгэр өөд өргөгдсөн юм. Христ хүмүүсийн төлөө ирж, загалмайд хүмүүсийн гэм нүглийн төлөө цовдлогдон нас бараад гурван өдрийн дотор амь орж, тэнгэр өөд өргөгдсөн ба Тэрээр одоо ч амьд гэдэгт итгэдэг хүн нь аврагдаж мөнх амьтай болсон гэж Библид заадаг. Тэр одоо ч амьд байгаа бөгөөд дахин ирж, дэлхийг яллан (Христэд итгэдэггүй хүмүүсийг), өөрт нь итгэдэг хүмүүстэй шинэ-тэнгэрт, Шинэ газарт  үүрд мөнх амьдарна гэдэг байна.

Шинэ бие ба Мөнхийн амь гэдэг нь Христ дахин ирээд, бүх хүмүүсийг үйлсээр нь шүүн, итгэдэг зөвт хүмүүс нь шийтгэлгүй өнгөрч Бурхантай хамт үүрд мөнх хамт оршихыг хэлдэг. Харин итгэдэггүй хүмүүс нь мөн үйлдэж байсан үйлсээрээ шүүгдэж зохих шийтгэлээ авна. Үүнийг Библид Мөнхийн гал, Хүхэрт нуур гэдэг.

Христ Итгэл-Түүх

Христ Итгэл нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын эзэнт гүрний  Иуда мужад Иудей хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид  тархсан. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний Төрийн Шашин болгосон. 1054 онд ХристИтгэлт хагарал гаран зүүн (Ортодокс), баруун (Католик) болон салсан. Энэ хагарал одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. 16-р зууны үеэс эхлэн Католик урсгалаас Протестант урсгал салсан бөгөөд энэ үеээс эхлэн маш олон жижиг урсгалууд бий болсон.

Эхэн үеийн Христ итгэл нь Христийг тэнгэр өөд өргөгдсөний дараа түүний дагалдагч нар хүмүүст Түүний сургаалыг үргэлжлүүлэн номлож, хүмүүст усан баптисм хүртээж, итгэхийг уриалж байлаа. Зарим Иудей хүмүүс тэднийг буруу номтон, гаж урсгал хэмээн Ромын шүүхэд гомдол гаргасан боловч Ромын шүүх Христэд итгэгчдийг Иудей шашны нэг урсгал гэж үзсэн байна. Ромын эзэн хаан Неро (МЭ 54-68 он) Христэд итгэгч хүмүүсийг хоморголон устгаж байсан ба МЭ 60 оноос эхлэн энэ явдал улам эрчимжсэн. 313 оноос эхлэн Ромын Эзэнт Гүрэн Христ итгэлийг хууль ёсны байр сууртай гэж хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Христ итгэл хөгжиж эхэлсэн ба Есүсийн амилсан өдрийг тэмдэглэх буюу Амилсан баярыг  тэмдэглэж эхлэсэн. Мөн түүнчлэн 12 сарын 25-нд Христийн төрсөн өдөр буюу “Христмас”, монголчилбол “Зул сарын баяр”-г тэмдэглэж эхлэв. 1054 онд Христитгэлд хагарал гаран Католик ба Ортодокс буюу Үнэн Алдартан хэмээн салав. Католикийг мөн Ромын Католик гэдэг. МЭ 16-р зуунаас Европт эхэлсэн шашин, улс төрийн шинэтгэлийн үеэр Протестант урсгал Католик урсгалаас гарсан бөгөөд өмнөхөөсөө илүү их тархсан.

Орчин үед Христ Итгэл нь одоо Католик, Ортодокс, Протестант гэсэн гурван том урсгалд түүхийн янз бүрийн явцад хуваагдсан. 2004 онд 2 тэрбум гаруй итгэгчтэй болсон байна. Үүнээс Католик 1,1 тэрбум, Ортодокс 300 сая, Протестант 31,7 сая итгэгчтэй байна. Жилд дунджаар 1,25 хувийн өсөлттөй байдаг.

Буддын шашин

kqt3708knpgu7k8p0g18m4mu2

Буддын шашин нь Ази тив, дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн  энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутама  нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний энэтхэг  орны умард зүгт орших Шагж вангийн  мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүнбинид  хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын  дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн”-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна. Ийнхүү Буддын гүн ухаан  нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философийн олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд  зэрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан даган бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна.

Буддын шашин Монголд

Буддын шашин Монголын газар нутагт анх НТӨ 3-2 дугаар зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу НТӨ 209–174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг. Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр  гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн  бичсэн “Boddhicaryavatara” хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу “Mahakala Namo Stuti” судар мөн “Бурхан багшийн 12 зохионгуй”, “Manzushri Namo Samghiti” буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ. Их орчуулагч Сэсрэв сэнгэ  Буддын сургааль “Алтангэрэл” хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг. 14-р зууны Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт “Ганжуур”, “Данжуур”-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны  (1952-1636) үед бүрэн орчуулж дууссан байна. Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна. Буддын гүн ухаан бүр Хүннүгийн  үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын “Пагсам Чонсон” хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн “Алтан Дэвтэр” хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байжээ. Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас “Буддизмын хос ёсны зарчим” хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг. Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан “Далай лам” хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.

Хутагтын дөрвөн үнэн

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

Зовлон – Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.

Зовлонгийн шалтгаан үнэн – Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.

Зовлонг гэтлэх нь үнэн – Сансрын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.

Зовлонг гэтлэх арга зам үнэн – Зовлонгоос ангижрах Найман зөв зам

Найман зөв зам

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.

    Зөв үзэл

    Зөв санаа

    Зөв үг

    Зөв үйл хэрэг

    Амьдралын зөв хэлбэр

    Зөв тэмүүлэл

    Зөв ухаан

    Зөв бясалгал.

Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун нь буддын шашны итгэл хэмээх ном юм. Уг сургаал нь буддын гүн ухааны бүх чухал сургаалуудыг багцлан хураасан байдаг.

Исламын  шашин

52mmde5igvhnfov5e26n3t39g7

Исламын шашин нь 7 дугаар зууны Арабын Элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашинг шүтэгч хүнийг Мусульман гэдэг. Мусульманууд Бурхан Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь Сунн, Шиа хэмээх үндсэн урсгалтэй итгэгчдийн тоогоор дэлхийн хоёрдогч том шашин юм.

Нэрийн утга ба түүх

Араб хэлнээс галигчилсан “Аль-Ислам” гэх үгийг Монголчилбол Албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Монголчуудын  хэрэглэдэг “Лал” хэмээх үг нь Төвд хэлний “Лало” (Монголчилбол Буруу номтон) гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг.

Анх Арабын хойгийн мекка нь Энэтхэгийн далайгаас сори орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир  нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхдыг шүтдэг байв. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммед нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.

Аллах Бурхан

Исламын шашинд ертөнцөд цорын ганц бурхан нь л байдаг гэж үздэг. Тэр нь Аллах. Гол судар нь Коран. Ертөнцөд байдаг туйлын үнэн бурхан бол Аллах. Аллах нь бүхий л оюун ухаан бөгөөд эцэс төгсгөл гэж байхгүй, түүний хүч чадал нь хязгааргүй бөгөөд туйлын ариун, бүхнийг бүтээгч бөгөөд бүхнийг устгагч.

Судар шаштир (Коран)

Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг  хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммед 42 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалыг бичсэн зvйл. 114 зүйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р Халиф Османы үед юм. Гол агуулга нь бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашинтай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.

Зан үйл

Аллахын элч нь Коранд бичсэнээр 25 хүн байдаг. Хамгийн том нь Адам, Ноа , Абрахам, Исаак, Иаков, Мосе, Есүс. Эдгээр нь бүгд элч бөгөөд аль нь ч бурхан болон бурхны хүү гэж үздэггүй. Харин хамгийн гол элч бол Мухаммед гэж үздэг. Бас Мухаммед нь бурхан болоод бурхны хүү биш гэж үздэг.

Энэ хорвоогийн төгсгөл болон сүүлчийн шийтгэл, мөнхийн улсын оршин тогнолд итгэдэг.

Өдөрт таван удаа Меккагийн  зүг хандаж араб хэлээр мөргөл үйлддэг.

Рамазан нь исламын тооллоор 9 сард тохиодог бөгөөд энэ үеэр наран ургахаас жаргах хүртэл хооллох, ус уух, тамхи татах, архи уух, амттан аль эсвэл мансууруулах зүйлс хэрэглэх, мөн секс хийхийг хориглон, өөрийн бие, хэл, сэтгэлийг ариун байлгадаг шашны үйл юм. Харин хүндэтгэх шалтгаантай өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд мацаг барихгүй байж болно. Бүтэн сарын турш мацаг барьсаны эцэст бүгд найрлаж хооллодог заншилтай.

Энэ ертөнцөд олсон эд хөрөнгө нь муу муухай зүйлээс олсон хөрөнгө тул хойд насандаа зовох нэг нөхцөл болдог. Тиймээс нэг хэсгийг нь Аллахад өргөл барьж, нөгөө хэсгийг нь хэрэглэх ёстой гэдэг байна. Исламын хуулиар газар эзэмшдэггүй хүн татвар төлөх үүрэг байхгүй боловч энэ нь нэг ёсны татварыг орлодог байна. Энэ нь ядуучуудыг тэтгэх мэтээр зарцуулагддаг тул “нийгмийн татвар”-ын үүргийг гүйцэтгэдэг юм.

Урсгалууд

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургаал Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмайлийн бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг. Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.

Эх сурвалж: Википедиа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …