Гар дээр суниахын ач тус

Хэрвээ та фитнесс клубд явах цаг зай, боломж бага байдаг бол гэртээ болон ажлын байран дээрээ хийж болох биеийн дасгалуудыг хийж байгаарай. Биеийн жин ашигласан дасгалуудад суулт, хайч алхалт, гэдэсний таталт, суниалт гэх мэт олон тѳрлийн дасгалууд багтдаг. Эдгээрээс гар дээр суниалтийн ач тусын талаар хүргэе.
03068a8c379939b6big
Биеийн дээд хэсгийг дасгалжуулна
Суниалт нь цээж, мөр болон гарны булчингууд дээр голдуу төвлөрдөг. Биеийн дээд хэсгийн бусад булчингууд мөн ажиллана, жишээ нь Сератус антериор. Гэхдээ эдгээр булчингууд нь харьцангуй жижиг учир бусад булчингуудтай харьрцуулахад тийм чухалдаа ордоггүй. Суниалтыг тогтмол хийснээр гол булчингуудыг чангалах, галбиржуулах болон бага зэргээр хөгжүүлнэ. Мөн өдөр тутам хийдэг ажлуудыг илүү амархан хурдтай хийж фитнессийн үзүүлэлтийг сайжируулах ач тустай.
Хэвлийн булчин чангална
Суниаж байгаа тохиолдолд нуруу төвөөрөө мурийсан байх ба хатуу чанга байх хэрэгтэй. Учир нь ийм байх нь ачааллыг аюулгүй даах боломжтой болгодог. Нуруунд суулт өгч эхэлснээр бүсэлхийн сээр хэт сунаж бэртэж болзошгүй болдог. Сээр нуруугаа зөв тэгшхэн байлгах нь хэвлийн гол үүрэг юм. Суниах нь гар, мөрний дасгал хэдий ч мөн хэвлийн булчинг чангалж өгдөг байна.
3e4ee43791c3bdf3big
Ясны масс нэмэгдэх
Ясны масс нь яваандаа 35-40 наснаас эхэлж буурдаг. Хэрэв эмчид үзүүлэхгүй орхих юм бол яс сийрэгжихэд ч хүргэнэ. Яс сийрэгжих гэдэг нь яс хэврэг болж мурийхыг ба амархан хугарах аюултай болдог юм. Суниах зэрэг биеийн жин ашигласан дасгал хийснээр бугуй, шуу, тохой, гарны дээд хэсэг болон мөр чангарна. Мөн яс сийрэгжих өвчин тусах магадлал бууруулж хатуу, чанга, бэх ястай болоход сайн нөлөөтэй.
Биен дэх бодисын солилцоо нэмэгдүүлнэ.
Суниах нь маш олон булчингуудыг зэрэг ажилуулдаг; хөлийг хүртэл. Ийм олон булчингууд зэрэг ажиллаж байгаа тохиолдолд зүрх эдгээр булчингуудад хангалттай цус шахахын зүрхний цохилт хурдасдан амьсгал түргэсдэг. Цаашилбал суниах  нь бодисын солилцоог нэмэгдүүлдэг учир турахад ч бас ач тустай байдаг байна.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …