Гүйлт бол хүмүүсийн байнга хийдэг спортын хөдөлгөөний нэг юм. Гүйлт нь зүрх, уушгинд сайнаар нөлөөлж, тэнхээг нэмэгдүүлдэг. Зөв хэмнэлтэй гүйлт бол өөхийг хайлуулж биеийн жинг хасдаг. Хэрвээ буруу гүйвэл биеийн галбирт нөлөөлөх болно.
Зөв гүйлтийн хэлбэр:-Цээжин биеэ бага зэрэг урагшаа хэлбийлгэж, толгойгоо эгц дээш нэгэн шугамд байлгахыг хичээгээрэй.
Хоёр мөрөө бага зэрэг өргөсхийж, хоёр тохойгоо 90 градусын хэртэй нугалаад хоёр гараа хагас нударга болтол нь атгана. Гүйх явцдаа хоёр гараа сул байлгаж урагш хойшоо аясаар нь хөдөлгөн хөлөө гүйцэд жийж, шилбээ аясаар нь сул байлгаж хөлийн хөдөлгөөнийг дэмжинэ.
Өсгийгөөрөө эхэлж гишгээд гишгэсэн талынхаа ташааг хаялан алхахдаа улаараа гүйцэд гишгэнэ. Энэ тохиолдолд аяндаа том том, хүчтэй алхах ба гүйлтийн ийт хэлбэрээс улбаалж биеийн хөдөлгөөн уян хатан болдог. Ингэснээр хэвдийн булчинг чангаруулж, амьсгалаа жигд хэмнэлтэй, зөөлөн хэрнээ уужуу, бүрэн гүйцэд хуваарилж чаддаг байна.
Байнга гаргадаг алдаа:
1.Улаараа бүрэн гүйцэд гишгэх:Гүйх үед улынхаа бүх хэсгээр бүрэн гишгэхгүй бол хянгар ясны бүрхэвчийн үрэвсэл үүсдэг байна. Урт хугацааны туршид ийм маягаар гүйвэл О хэлбэртэй хөлтэй болох магадлалтай.
Өлмийгөөрөө гишгэх:Гүйх үедээ өлмий дээрээ гишгэж гүйвэл шилбэний булчинд нөлөөлдөг. Ийм байдлаар удаан хугацаанд үргэлжилвэл шилбэний булчин томорч Лууван хэлбэртэй хөлтэй болох эрсдэлтэй .
Дотогшоо ба гадагшаа нугасан алхаагаар алхах: Энэ нь өвдөгний үе зэргийг амархан гэмтээж хэвлийн булчинг хэт их чангаруулдаг. Тиймээс ийм маягаар удаан хугацаатай үргэлжилвэл мөр хүзүү, нурууг гэмтээх эрсдэлтэй
Бусад анхаарах зүйлс:Гүйхэд тохиромжтой газрыг сонгох
Дэндүү хатуу газраар гүйхээс зайлсхийх
Алхмынхаа хэмжээг зохистой байлгах
Гүйлтийн явцад нуруу, бэлхүүсээ хэтэрхий хаялж хөдөлгөхгүй байх
Дасгал хөдөлгөөн хийхээс өмнө эхлээд бие халаах дасгал хийх
Дасгал хөдөлгөөний дараа бол сунгалтын дасгал хийх хэрэгтэй.