… Кино мөн ч их гарч байна даа. Бороо хур энүүн шиг ордог бол газар дэлхий дэвтэж сайхан зун болмоорсон. За тэр ч яахав.
Өнөө өглөө эрт РТР телевиз, ОХУ -н төв сувгаар КИНОТАВАР бүх холбоотын дотоодын киноны фестивалийн шагналын ёслол үзлээ. Сайхан болж байна. Тэндээс хөтлөгчдийн хэлсэн нэг үг сайхан анхаарал татав. Хошин аястай хөгжилтэй хэлж орхино лээ.
-Манай киноны уран бүтээлчдийн нэр хөврөхөд талаас дээш нь хөрөнгө оруулагчдын нэр болж гэсэн. Ххха гээд инээсэн. “Юмортой” үзэгч заал дүүрэн байсан учир зөндөө хөхрөлдөж байх юм. Цадуул чинь нарийн мэдрэмжтэй.
За энд Бооёо дүүгийнхээ нэр зээлдэж гарчигласны учир юун гэвэл…
Хоёр жилийн өмнө Монголын кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой, бас кино урлагт бүх амьдралаа зориулсан аавдаа зориулж ангийнхаа багшийн эмхтгэсэн номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн. Тэр бол Ганхуяг багшийн санаачилгаар манай улсад кино шүүмж гарч байсан бүх нийтлэл өгүүллэгүүдийг эмхтгэн хэвлүүлсэн ном. 1960-70-80- аад оны үед гарч байсан монголын уран сайхны бүх кинонд шүүмж бичиж байсныг сонин хэвлэлээс авч эмхтгэжээ. Би тэр номыг хэд хэд эргүүлсэн. Яахав социализм байгуулж байгаа манай улс хөдлмөрийн хүн, намын зөв мэргэн бодлого, шинэ хүнийг гаргахад кино урлаг хэр ажиллаж байна гэдэг талаас нь яалт ч үгүй шүүмж бичүүлж байсан ч бас нөгөө талаас тухайн уран бүтээлийн “аспект” бүрт найруулагч, зураглаач, зохиолч, жүжигчид хэр ажилласан юу нь халтуур болов юу нь сайн болов гэдгий сүрхий сайн судалж үнэлэн бичдэг байжээ.
Уран бүтээлчид тэндээс ажлынхаа зөв буруу хийгээд зэмлэл урмын үг авч байв. Кино урлагийнханд улам сайн бүтээл хийх чухал хөшүүрэг тэнд нуугдаж байв. За тэгээд өнөө өглөө үзсэн Оросын “КИНОТАВАР” фестивалийн дундуур хөтлөгчийн хэлсэн тэр үгний цаана шүүмж судалгаа редактор судлаачдын үг хаана явна бэ гэсэн ёжлол байсныг ойлгосон.
Би сүүлийн нэг сард овоо хэдэн кино үзлээ.
Кинонд редакторын оролцоо ер байхгүй болжээ. Тэгэхлээр манай залуусын киноны хурдан хүлэг амаа мэдэхгүй довтолгон давхиж байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Энэ юу гэвэл Кино редакторын ажил огт байхгүй болжээ гэсэн үг. Редакторуудын оролцоо нь түүхэн кино, хууль эрх зүйн сэдэвт кино, дайны сэдэвт кино, ер бүх юманд уран сайхны халил болон үнэн зөвийн жин хэмжүүрийг зөв тогтоож өгдөг ярвигтай ажил шүү дээ. Энэ олон кино хэдэн жилийн дараа кино бүтээлийн хууль эрх зүйн орчин бүрдэж юм юм нарийн шалгуур хэмжүүртэй болоход бүгд худлаа кино болох магадлал өндөр болох нь дээ гэсэн бодол төрсөг. Гадаадын киноны дийлэнх нь роман тууж өгүүллэгээс сэдэвлэж бүтээл хийгддэг, эх зохиолын зөвшөөрөл авсан байдаг тул тэнд редакторын үүрэг маш чухал. Энд бид мянгантаа уран бүтээлчээр фантаазалдагч, бүтээлийн учир холбогдол түүхэн үнэн ямар болж байна вэ гэсэн редакторын ажил чухал байдагч бүрэн орхигддог. Судлаач редактор хүн -Энэ чинь буруу байна түүхэн үнэнд нийцэхгүй болж гэвэл шартай залуус бүтээл ойлгохгүй, битгий хуц гэх байх даа.
Одоо гарч байгаа кинонуудад маш их алдаа байдаг. Уран бүтээлчид нь залуус болохоор тэрнийгээ анзаардаггүй бас мэддэггүй. Хүн төрөлхтний хөгжлийн үүх түүх падгүй, тэрнийг мэдэхгүй, шинжлэх ухаанч мэдлэг нимгэн байна. Гоо зүй, ёс зүй, урлаг судлалын тухай шинжлэх ухаанч ойлголт ч нэг тиймхэн. Иймэрхүү юм их ажиглагдах боллоо. Одоо редактор бөгөөд түүхийн зөвлөхгүй бүтээсэн киног гаргамааргүй болжээ. Бүтээлч эрэлхийлэл санаа шийдэлд бол уран бүтээлч хязгааргүй эрхтэй нь хэвээрээ үлдэнэ. Тэрийг хэнч өөрчлөхгүй. Хоёр жилийн өмнө Ганхуяг багшийнхаа эмхтгэсэн тэр бор хавтастай номыг Бооёо дүү ивээн тэтгэсэн нь маш зөв зүйтэй дэмжлэг болсон. Одоо шүүмж судлалын тогтмол юмтай болохгүй бол манай кино ёстой зоргоороо давхиж яваа шүү. Эрх чөлөөнд нэг л хязгаар бий. Үнэн хаана байна гэж….
СГЗ Г.Золжаргал