Эмэгтэй хүн бүс үгүй болохоор ”бүсгүй” гэдэг байсан бөгөөд эмэгтэй хүний сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.
Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайндаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.
Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог ажээ. Янз бүрийн муу юманд уруу татах зорилготой тэгдэг гэнэ. Гэхдээ ээмэг зүүгээгүй чихэнд чөтгөр шингэдэг байжээ. Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараачихжээ.
Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг болохоор зүүж буй хүнийхээ бүх зовлон гайг ихээр шингээдэг гэнэ. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.
Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтухай гэж бодоод дээрээс нь бие засаж авдаг. Тиймээс балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг бүү зүүлгээрэй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэхийг зөвлөж байна.