Урьд цагт нэг хулгайч Нагаржунай гэгээнтэй уулзаад сэтгэл нь маш ихээр хөдөлжээ. Учир нь тэр урьд өмнө нь хэзээ ч тийм гайхалтай, төгс төгөлдөр нэгэнтэй учирч байсангүй. Хулгайч эр гэгээнтэнээс, “Надад тантай адил болох боломж бий болов уу? Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Би бол хулгайч. Би хэзээ ч хулгай хийхээ зогсоож чадахгүй. Тиймээс хулгай хийхээ боль гэсэн нөхцөл бүү тавь. Би таны хэлсэн бүхнийг хийх болно. Гагцхүү хулгай хийхээ зогсоож чадахгүй. Би үүнийг болих гэж олон удаа оролдсон хэдий ч хэзээ ч амжилт олж байсангүй. Тиймээс би зөнд нь орхихоор шийдсэн юм. Би энэ замыг аль хэдийнэ сонгосон. Би хулгайч байсан хулгайч хэвээрээ үлдэх болно. Тиймээс болих тухай бодохын ч хэрэггүй. Анхнаас нь үүнийг тодорхой болгосон дээр” гэв.
Гэгээнтэн хариуд нь “Чи юунаас айсан юм бэ? Хэн чиний хулгайч эсэхийн тухай ярих гэв?” гэхэд хулгайч эр “Гэхдээ намайг хэн нэгэн лам дээр очиж сахил хүртэх гэхэд тэд эхлээд хулгай хийхээ боль гэдэг”.
Гэгээнтэн инээд алдаад “За тийм бол чи хулгай л хийхээс өөр замгүй юм байна. Харин яагаад тэд үүнд тэгтлээ анхаардаг юм бол?Надад бол огтхон ч хамаа алга!” гэлээ.
Хулгайч эр маш ихээр баярлаж “За тэгвэл энэ асуудал шийдэгдлээ. Тиймээс би таны шавь болъё. Та ч харин жинхэнэ багш байна шүү” гэв.
Гэгээнтэн түүний саналыг хүлээн зөвшөөрч “Энэ мөчөөс эхлэн чи юу хүссэнээ хийж болно. Гэхдээ зөвхөн нэг нөхцөлтэй. Айл амьтны орон гэрт шургалж юмсыг нь хулгайлж юу хүссэнээ л хий. Би хулгайч биш болохоор энэ бүхэн надад хамаагүй. Харин энэ бүхнийг хийхдээ ухамсар, сэрэмжтэй байж сэтгэлээ шинжиж байгаарай” гэлээ.
Хулгайч эр ямар занганд орж байгааг ойлгоогүй хэдий ч “Та санаа зоволтгүй. Би хичээх болно” гээд явж одлоо. Гурван долоо хоногийн дараа хулгайч эр буцаж ирээд “Та ч зальтай хүн байна даа. Учир нь би ухамсар сэрэмжтэй байж сэтгэлээ шинжих үед хулгай хийж чадахгүй байна. Харин ухамсар сэрэмжээ алдаж сэтгэлээ шинжихээ больсон цагтаа би хулгай хийж байна. Би бүр гайхаж хоцорлоо” гэв.
Гэгээнтэн хариуд нь “Чиний хулгай хийх, хулгайчийн тухай яриа дахин гарах хэрэггүй. Би хулгайч биш энэ надад хамаагүй. Чи өөрөө л шийд. Хэрэв чи ухамсар, сэрэмжтэй байж сэтгэлээ шинжихийг хүсч байгаа бол түүгээрээ л шийд. Хэрэв чи хүсэхгүй хулгай хиймээр бол өөрөө л мэд.” гэлээ.
Хулгайч эр “Гэхдээ энэ чинь маш хэцүү юм. Ухамсартай байх гэдэг маш гайхалтай юм. Би бага ч болов мэдэрлээ. Хэрэв таныг хэлвэл би бүхнийг хаяхад ч бэлэн байна. Тэр нэгэн орой би хааны ордонд нэвтэрч эрднэсийн санд нь оров. Тэр үед надад энэ дэлхийн хамгийн баян хүн болох боломж байлаа. Гэтэл таны хэлсэн үг бодогдож би ухамсар сэрэмжтэй болж сэтгэлээ шинжих үед өчөөх очир эрдэнэс жирийн чулуунаас ялгалгүй санагдаж орхилоо. Харин бий ухамсараа үл анзаарах үед өнөөх чулуу дахин эрдэнэ болон үзэгдэнэ. Эргэлзэж тээнэгэлзэн хэсэг саатаж энэ байдал нэлээд давтагдав.Эцэст нь би ухасар сэрэмжтэй байж гэгээсэн хүн (будда) болж чадахыг ухаарлаа. Ингээд миний хийж байгаа үйл ямар ч учир утгагүй санагдаж би юунд ч хүрсэнгүй орхив” гэжээ.
эх сурвалж: www.budda.mn
Түлхүүр үгсургамжит өгүүллэг
Санал болгох мэдээ
“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх
“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …