Хүнсний бүтээгдэхүүн гэсгээх, хоол халаах, боловсруулах олон үйлдэлт гал тогооны чухал төхөөрөмж бол богино долгионы зуух юм. 1945 онд АНУ-ын инженер Перси Спенсэр зуухны санааг санаандгүй олжээ. Тэрбээр лабораторидоо цахилгаан соронзон орны хяналтын туршилтаа хийж байсан юм. Соронзтой ажиллах үеэр Спенсэрийн халаасан дахь чихэр гэнэт хайлжээ. Молекулуудыг соронзтой, эрчимтэй хөдөлгөөнд оруулахад их хэмжээний дулаан хурдан хугацаанд ялгардаг аж. Дараа нь попкорн, өндгийг соронзтой ойртуулахад ердөө секундийн дотор боловсорч түлэгдсэн байна. Спенсэр зохиогчийн эрхээ аваад богино долгионы анхны зуух болох 340 кг жинтэй зургаан тохой өндөр “Радарэнж”-ийг зах зээлд 5000 ам.доллараар гаргажээ. Өндөр үнэтэйн дээр шинэ технологийг хүлээж авахад хүмүүс бэлэн биш байсан учраас тэдний ажил бүтэлгүйтсэн гэдэг. 1975 онд Өмнөд Калифорни их сургуулийн багш, оюутнууд зуухыг жижгэрүүлж өнөөгийн бидний хэрэглэж байгаа загварыг гаргасан байна. Бичил зуухны зохион бүтээгч 1999 онд үндэсний зохион бүтээгчдийн алдрын танхимд Томас Эдисонтэй зэрэгцэн нэрээ мөнхжүүлжээ.
Unen.mn