Энэ жилийн тайлан 10 настай охидын асуудлыг онцолж, “энэхүү шийдвэрлэх насандаа байгаа охидоос бидний ирээдүй хэрхэн хамаарах, 10 гэдэг бол нас бие гүйцэх шилжилтийн насны эхлэл. Өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 60 сая охидыг хэр дэмжихээс бидний ирээдүй хамаарч байгааг уг тайланд онцолсон байна. 2015 онд дэлхийн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд өнөөгийн 10 настай охид 2030 онд 24 настай болно. НҮБ-ын хөгжлийн зорилт нь хэнийг ч орхилгүй хөгжихийг чухалчилж байгаа ч шилжилтийн насны эхлэл болох 10 настай сая сая охид жил бүр хөгжлийн үр шимийг хүртэж чадалгүй ард орхигдож байна. Өнөөгийн 10 настай охид цаашид 15 жилийн турш эрүүл саруул амьдарч, сурч боловсрон, үр өгөөжтэй амьдрах эсэхээс энэхүү хөгжлийн зорилтууд амжилтад хүрэх эсэх нь шийдэгдэнэ. Өнөөдөр 10 настай охидод үр дүнтэй хөрөнгө оруулалт хийхгүй бол цаашид нэлээд хэдэн жилийн турш эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд саад тотгор учирч болзошгүй талаар тайланд дурдлаа.
Энэ арга хэмжээнд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож ,үг хэллээ.Тэрээр жил бүр НҮБ-аас Дэлхийн хүн амын байдлын тайланг нэгэн чухал сэдвийг хөндөж гарган гишүүн бүх оронд мэдээлдэг уламжлалтай. “Энэхүү шийдвэрлэх насан дээрээ яваа охидоос ирээдүй маань хэрхэн хамаарах вэ?” хэмээх өнөөдөр 10 настай охидын ирээдүйд хөрөнгө оруулахыг уриалсан энэ удаагийн сэдэв бол маш чухал. Манай орны хувьд ч охидын эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал байсаар байна. Жилээс жилд өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өсч, охидын дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өндөр, үр хөндөлт тогтвортой буурахгүй байгаа нь бидний анхаарлыг татахын зэрэгцээ, өсвөр насны охид хөвгүүдэд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тусламжийг тэдэнд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх тал дээр хийх ажил их байгаа гэдгийг энэ тайлан харуулж байна гэлээ.
Манай улсад 10 настай 25,000 , 10-19 настай 225,787 охин байна. Сургуульд хамрагдалт охидын хувьд өндөр буюу бага сургуульд 95%, дунд сургуульд 88% байна. Мөн өнгөрсөн жилүүдэд манай улс охидод онцгой анхаарч, хөгжлийн ололт, амжилтад хүрсэнийг тайланд тусгажээ. Гэвч Монголд өнөөдөр 10 настай охид өсч бойжихдоо тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байдаг байна. Статистик мэдээнээс хархад манай улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр, 15-19 насны 1,000 охид тутамд төрөлт 40.4 хувьтай. Энэ тоог тус бүс нутаг дахь бусад орнууд болон ижил төстэй орлоготой орнуудтай харьцуулхад Турк- 29.3, Maлайз- 13.3, Сингапур- 4 . Мөн охидын дунд хүсээгүй жирэмслэлт их байгаа бөгөөд 15-19 настай жирэмсэн охидын 14.1% үр хөндүүлж байна. Өнөөдрийн байдлаар жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн хангагдаагүй хэрэгцээ 15-19 насны охидын дунд 36.4% байгаа бол, тэд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байдагаасаа алддаг тохиолдол бий. Тиймээс Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хийх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцоллоо.
ЭМЯ