Одоогоос 30-аад жилийн өмнө Монголын сод хөвгүүдийн нэг зохиолч Барамсайгийн “Шорон дотроос өшөөавагсад байдаг юм биш биз” гэсэн нийтлэл тухайн үеийн МАХН-ын “Үнэн” сонинд нийтлэгдэж байсан. Ийм нэртэйбаримтат кино ч бүтээгдсэн.
Тэр үед УЕПГ-ын хэлтсийн дарга байсан шалхайсан бүдүүн, цатгалан авгай Зүүнхараагийн шоронд онц хүнд гэмтхэргийн учир ял эдэлж байсан туранхай чөргөр, өлсгөлөн ялтан М-тэй нэг хөнжилд орчихоод Эрдэнэт хотын нэрхүндтэй хуульчдыг энгийн иргэдийн хамт онц хүнд гэмт хэрэгт хэрхэн холбогдуулан гүтгэснийг нийтлэлд бичсэн болнэг хэсэг нь хэрхэн цагаатгагдан суллагдаж байгааг кинонд харуулдаг.
Эрдэнэт хотод болсон нэгэн учралыг хуулийн байгууллага нь шалгаад Д гэгч өөрийгөө егүүтгэсэн болохыг тогтоонхэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байдаг. Гэтэл ялтан М “Тэр өөрийнхөө амийг хорлоогүй. Би нэр бүхий хүмүүстэйхамт буудан хороосон. Энэ хэргээ хуульчдад хахууль өгөн хаалгасан” гэсэн утгатай зүйл ярьж үүнийг нь прокуроравгай шүүрэн авч тэр үеийн улс төрийн товчооны алдарт 316 дугаар тогтоолын хүрээнд албан тушаал, алдар цолгорьдон илт гэм буруугүй хүмүүсийг санаатайгаар онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, уг ажиллагаандаа шүүхболон бусад байгууллагыг хүртэл татан оролцуулсан. Ялтан М-д цаазаар авах ял оногдуулсан. Бодвол прокуроравгай өөрийнх нь гэм бурууг нотолж болзошгүй гэж түүнийг төрийн гараар цааш харуулахыг санаархсан биз.
Хэлмэгдэгсэд гэм буруугүй болохоо анхнаасаа баталж, нотолж, холбогдох дээд байгууллага, албан тушаалтандхандах хүсэлтэй байсан ч прокурор авгай зуултаа чангатган гадагш харилцах бүхий л бололцоо, нөхцлийг хааннийгмээс бүрэн тусгаарлаж чадаж байсан гэдэг. Өнөөдөр Содномдаржаа, Чимгээ хоёрыг шалгаж шүүж байгаашиг.
Гэвч хүн л болсон хойно, хэн нэг нь гарц олж зохиолч Барамсайтай харилцаа тогтоосон. Барамсай өөрийнхөө нэххүндийг ашиглан уг асуудлыг судалж үзээд үнэхээр гэм буруугүй хүмүүсийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж,хэлмэгдүүлэн тамалж байгааг олж мэдээд нийтлэл бичсэнээр төр, засгийн удирдлагуудын сонорт хүрч асуудлыгдахин хянан шалгаж Дээд шүүхийн нийт шүүгч нарын хурлаар хэлэлцээд тэдгээр хүмүүсийг цагаатган сулласан.Ялтан М өөрийнх нь удаа дараагийн хулгайн хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад тусалсан байжмагадгүй гэж өөртэй нь дотно харилцаатай байсан хүмүүсийг хардан тэднийг хамтарч хүн алсан болгон гүтгэсэнбол хэргийг нь илрүүлсэн, шалгасан, шийдвэрлэсэн хуульчдад хонзогнон, тэднийг хахууль авсан, гэмт хэргийг нуундарагдуулсан болгон хэлмэгдүүлсэн.
Тэгвэл өнөө цагт ч шорон дотроос өшөө авагсад байсаар байгаа. Дээр дурдсан прокурор “мама”-гийнх нь хойддүрээр тодорсон нөхдүүд байна. Зүс царай, зан ааш, ажил мэргэжил, хүсэл сонирхол гээд ялгаж салгахын аргагүйих адилхан. Ялгаатай талаас нь яривал прокурор “мама”-г тэр үед бурхан хатуу чангаар цээрлүүлсэн бол одоогийнхойд дүрээр нь тодорсон нөхдүүдийг төр ч цээрлүүлэхгүй, бурхан ч цээрлүүлэхгүй. Бурхан хүртэл авлигадидэгдчихсэн юм шиг байгаа юм.
Хаа очиж прокурор “мама” нь нэг л ялтантай нэг хөнжилд орж байсан бол одоогийн хойд дүрүүд нь ихзамбараагүй. Зүсэн зүйлийн эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хөнжил дамжин явж бусдыг гүтгэдэг. Нэгнийх ньхөнжлөөс сугарч гараад нөгөөгийнх нь хөнжил рүү шургаж ороод л ялтан төрүүлэх ажлаа хийдэг юм.
Сүүлийн үед төр, нийгмийн нэрт зүтгэлтний амь насанд халдсан гэх хүмүүсийн талаар их ярьдаг, бичдэг боллоо.Содномдаржаа, Чимгээ нар уг хэргийг үйлдсэн гэдэгт түмэн олны адил эргэлзэж байна. Онц хүнд гэмт хэрэгтэнАмгаланбаатар өөрийнх нь үйлдсэн аймшигт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад тусалсан байжболзошгүй гэж хардан, эсвэл шоронд байхад нь эргэлт оруулсангүй гэж хонзогнож танилуудаа гүтгээгүй байгаа.Зарим хүмүүс төрийн том албан тушаалтны эсвэл аль нэг намын захиалга юм шиг ярих юм. Эдгээр хүмүүстэйсанал нийлэхгүй. Энэ бол ердөө л албан тушаал, алдар цол, “Алтангадас” горьдсон адгийн новшнуудын санаатайүйлдэл байх магадлал маш өндөр.
Шүүх хурлаа хаалттай, нээлттэй хийх эсэхээ шинжээчээр заалгадаг болчихсон юм байна.
Ингээд гурван нөхрийг эгнүүлэн зогсоож байгаад захиалгаар хүн алсан гээд дээд хэмжээний ял өгсөн. Хамгийнэхэнд нь зогсоод хамгийн хүнд ял авах ёстой захиалагч байгаагүй. Захиалагч нь нэг бол үхсэн, нэг бол оргоодолдохгүй байгаа юм байна. Одоо гэмт хэрэгтний үхэл, орголт нь хүртэл улсын нууцад хамаардаг болчихоод ярихгүйбайгаа юм байна гэж бодсон. Гэтэл анхан шатны шүүх ял өгсөний дараа тагнуул, цагдаагийн мөрдөн байцаахалбадын хамтарсан “Захиалагчийг олж тогтоох” ажлын хэсэг байгуулагдсаныг сонсоод их гайхсан.
Хавтаст хэрэг дотор үхсэн, оргосон ямар ч захиалагч байхгүй болж таарч байна. Бодвол Амгаланбаатарзахиалгаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг байх л даа. Нэмэлт нотолгоо байхгүй байхад нэг алуурчны амаар хэрэгзүйлчилж болох уу.
Мөрдөн байцаалтын шатанд захиалагчийг олж тогтоох, хэрэг тусгаарлах ажиллагаа яагаад хийгээгүй юм. Иймдутуу дулимаг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх нь нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаалгүй ялөгч байгааг юу гэж ойлгох вэ.
Эд улсын нууц гэсэн халхавчаар өөрсдийнхөө бузар булай явдлыг нуугаад байгаа юм биш биз.
Том ярьж мултраад байгаа прокурор, шүүгчдээс хохирогч С.Оюун хавьгүй өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэйхүн гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө. Тэдний нууц гээд байгаа зүйлээс хавьгүй том нууцыг С.Оюунмэднэ дээ.
Парламентад олон жил суучихсан. Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын албаны тухай хууль, Төрийн албанынууцын тухай хуулиудыг биечлэн батлалцсан. Ахынх нь амь насанд халдсан гээд байгаа гурван хүнтэй холбоотойхэргийг нээлттэй хэлэлцсэнээр улсын эрх ашигт хор хохирол учрах эсэхийг мэдэхтэйгээ байлгүй. Мэдэж байгааучраас шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтээ удаа дараа гаргаад байгаа байх.
Тагнуулын газар ажиллагааныхаа бүх материалыг тэр чигээр нь мөрдөн байцаалтанд шилжүүлээгүй нь лавтай.Тодорхой хэсгийг л шилжүүлсэн биз. Түүн дотор ил хэлбэрт шилжүүлж болохооргүй цөөн тооны материал байдаг лбиз. Шаардлагатай, хувь хүний нэрийг нууцлах арга хэмжээ авчих юм бол өөрөөр нууцлаад байх юу байдаг юм…
Гэмт хэрэгтэнг баривчлах ажиллагаа бас л улсын нууцад хамаардаг болчихсон юм байна. Содномдаржааг гудамжинд явж байхад нь баривчлаад явчихсан гэдэг. Францаас Энхбатыг хулгайлсан шиг. Ар гэрийнхэн нь Содномдаржааг 14 хоног хайж зовж, шаналсаны эцэст Төв аймгийн шоронд байгааг олж мэдсэн гэдэг.
Зарим хүмүүсийг болохоор гэр орондоо эхнэр, хүүхдүүд, найз нөхдийнхөө дунд байхад нь хэрхэн баривчилж, гархөлийг нь сарвагнуулан Төв аймгийн шорон руу авч явж байгаагаа зурагтаар нийт ард түмэнд үзүүлэн гайхуулдагюм билээ.
Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрийнхэн анх удаа ярилцлага өгөхдөө, “Тагнуулын газрынхан бидний утсыгбайнга чагнадаг байсан. Амгаланбаатар утсаар мессеж бичиж Содномдаржаа, Чимгээг дарамталдаг байсан гэжярьсныг телевизээр орон даяар цацсан. 100 гаран мессеж бичсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. Удахгүй хэнийутсаар бичдэг байсныг хэн нэг нь зарлах биз.
Ингээд улсын нууц дууссан юм байна гэсэн чинь үгүй юм байна. Прокурор яллах дүгнэлтээ “маш нууц”-аарүйлдээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт байгаа зарим материал улсыннууцад хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гээд шүүх хуралдаанаа хаалттай (нууц) явуулах шийдвэр гаргав.Өдөр тутмын амьдралд шүүх нь голдуу хүчингийн хэргийг л хаалттай хэлэлцдэг. Ингэхдээ бас л шинжээч томилон,хувь хүний нууцад хамаарна гэсэн дүгнэлт гаргуулан хаалттай шүүх хурал хийдэг юм байх даа.
Харин тэд төрийн том албан тушаалтнуудад хэрэг гарцаагүй илэрсэн гэж итгүүлсэн байхыг үгүйсгэх арга байхгүй.
Тагнуул, Эрүүгийн цагдаагийнхан хөдөөгийн эгэл жирийн 4-5 хүний дунд байсан нууц руу огт нэвтэрч чадахгүйбайсаар байгаад 20-иод жилийн дараа сая олж сонссон гэхэд итгэхэд хэцүү.
Зарим хуульчдын мэдэгдэл, ярилцлага, тэдний төрх байдал эргэлзээг минь улам нэмэгдүүлж байна.
УПЕГ-ын сахал нь сөрвийж, нүд нь бүлтийсэн нэг нөхөр өнгөрсөн онд байнга ярилцлага өглөө. Улс төрийн нэртзүтгэлтний амь насанд халдсан этгээдүүдийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй ярих боломжгүй. Улсын нууц байгаа юмгээд л. Улсын нууц юм бол түүнийгээ нэг л удаа яриад ард түмэндээ ойлгуулаад больчихно биз дээ. Өөрөөилрүүлээд шалгаж байгаа аятай дахин дахин ярилцлага өгч, уг нь би мэдээд байна л даа. Хэлчих гэхээр болохгүйбайна. Улсын нууц гээд. Энэ үеэс ард түмэн эргэлзэж эхэлсэн. Гэм буруугүй хүмүүст хэрэг тохоод нууцлаад байнауу. Тэд гэмт хэрэгтэн гарцаагүй мөн гэж биднийг итгүүлэхийн тулд дахин дахин ярилцлага өгч тархи угаагаад байнауу гээд хардаж, эргэлзэж эхэлсэн.
Улсын нууц мөрдөн байцаалт, улсын нууц прокурорын хяналт гэж сонсоогүй юм байна. ЭБШ хуульд л лав ийм үг,үсэг байхгүй.
Мундаг нууцлаад байсан зүйл нь эхнээсээ ил болж байна. Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүний нэр, оршин суужбайсан газар, хоригдож байгаа шоронгийн байршил нь хүртэл улсын нууцад хамаардаг. болчихсон юм байна.
1937 оны хэрэг материалыг өнөөдрийг хүртэл хадгалж болоод байхад хэрэгсэхгүй болгосон хэргийг 30 жилхадгалж болно доо. Гэхдээ нөхдүүд үүнийг хэзээ ч хүсэхгүй.
Төр аливаа алдаа, эндэгдлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Тэгвэл, хорвоог дэндүү эрт орхисон Барамсайагсны “Шорон дотроос өшөө авагсад байдаг юм биш биз” нийтлэл, киног архиваас гарган бүх шатны прокурор,шүүгч нарт нэг бүрчлэн уншуулж, үзүүлж гарын үсэг зуруулж авбал үнэн хэзээд ялдаг юм гэдгийг ойлгуулсан,хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий ажил болохсон.
Хүн араатан Амгаланбаатар өвчнөөр болон тохиолдлоор бүү үхчихээсэй. Хэзээ нэгэн өдөр хэрэг болж мэднэ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтний амь насанд халдсан гэж сайн дураар хэрэг хүлээсэн анхны хүн нь Амгаланбаатарбиш байх шүү.
Амгаланбаатарын сайн дураар хүлээсэн анхны хэрэг нь ч энэ биш юм байна лээ шүү дээ…
Х.Мерей