Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль “Инновац, шинэ бүтээл, шинэ технологи-2023” өдөрлөг зохион байгуулав

Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулиас өнөөдөр /2023.11.29/ “Инновац, шинэ бүтээл, шинэ технологи-2023” өдөрлөгийг Оюутны хөгжлийн төвдөө зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн сургууль, Био-Анагаахын сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль, Монгол Анагаахын ухааны төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиудын багш, эмч, эрдэмтэн судлаачид оролцож, өөрсдийн шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, судалгааны ажлуудаа танилцуулав.

 “Инновац, шинэ бүтээл, шинэ технологи-2023” өдөрлөгт оролцсон   онцлох эрүүл мэндийн бүтээгдэхүүн, шинээр нэвтрүүлсэн эмчилгээг танилцуулж байна.

  1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн сургуулийн хамт олон өдөрлөгт  эрүүл мэндийн 7 бүтээгдэхүүнээр оролцлоо.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн сургуулийн Эрүүл мэндийн судалгааны тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Ц.Сарнай “Манай сургууль “Инновац, шинэ бүтээл, шинэ технологи-2023” өдөрлөгт өөрсдийн судалгааны ажлын үр дүнд гарган авсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Уушги хамгаалах чихэр өвсний цай, Ходоод хамгаалах календула цэцгийн цай, Элэг хамгаалах цай, Уушги хамгаалах бэлдмэл, Элэг хамгаалах бэлдмэл, Бөөр хамгаалах бэлдмэл, Мана-4 уламжлалт тан эм. Эдгээр бүтээгдэхүүний онцлог нь амьтан болон хүн дээр шат дараалсан судалгаануудыг хийж, эмчилгээнд үр дүнтэй нь тогтоогдсон” гэлээ.

 

  1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль “Мэжик Би Фүүдс” компанитай хамтран Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жорын найрлагад суурилан бүтээсэн Уушги цэвэрлэх “Балт жор” шинэ бүтээгдэхүүнээр оролцов.

“Балт жор” нь чацаргана, чихэр өвс, жүр үр гэх мэт уламжлалт жорыг зөгийн балаар баяжуулсан бүтээгдэхүүн юм.

3.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол Анагаахын ухааны төв эмнэлэг нь эмчилгээндээ  “Туйплан” “Гал засал” эмчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн багш судлаачид Elsevier компанийн Scopus мэдээллийн санд бүртгэлтэй чансаа өндөр мэргэжлийн сэтгүүлд 2023 онд нийт 105 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс хариуцлагатай зохиогчоор 36, нэгдүгээр зохиогчоор 11, хамтарсан зохиогчоор 58 бүтээл хэвлүүлж, бүтээлээс авсан эшлэлийн тоо 3133 нэмэгдсэнээр АШУҮИС-ийн багш, судлаачдын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийн тоо 751, бүтээлээс эшлэл авсан нийт тоо 15490-д хүрсэн амжилтыг үзүүлжээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …