naraa

July, 2024

  • 1 July

    Ц.Төрхүү: “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. …

  • 1 July

    СЕХ: УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгох тогтоол баталлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын …

June, 2024

  • 30 June

    Ерөнхий сайд ЗГ-ынхаа 40 хувьд нь АН, ХҮН намын төлөөллийг оруулж, УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох саналаа илэрхийлжээ

    УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй боллоо. Сонгуулийн үр дүнгээр УИХ-д улс төрийн таван намын төлөөлөл сонгогдсон юм. Шинэ гишүүд ирэх долоо хоногт УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэхээ СЕХ-оос авч, УИХ-ын анхдугаар чуулган болно. Сонгуулийн үр дүнгээр тойргоос МАН 50, АН 26, ХҮН нам хоёр суудал авсан бол намын жагсаалтаар МАН 18, АН 16, …

  • 28 June

    Л.Оюун-Эрдэнэ: Ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. …

  • 28 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон …

  • 28 June

    “УБТЗ” ХНН: Наушки-Сүхбаатар боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байна

    “УБТЗ” ХНН болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар цахимаар хуралджээ. Хурлын үеэр “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Олег Казаков “Энэ сард тохиож буй чухал үйл явдлуудын нэг бол Хятад-Монгол-Орос-Беларусь-Польш чиглэлд сүүлийн 5 жилд анхны чингэлэг галт тэрэг аялж эхэлсэн явдал юм. Уг галт тэргийг Замын-Үүд өртөөнд нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих хугацааг тооцон 51 цагийн дотор УБТЗ-ын …

  • 27 June

    Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан  ДАШТ-д  эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, П. Нямлхагва нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.  

  • 27 June

    П.Дэлгэрнаран: Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн бага хуралд оролцов. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл …

  • 27 June

    Гурван өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов

    УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.

  • 27 June

    ХЭҮК: Иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг нь илрүүлэх боломжгүй

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс долоо хоног бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга …

  • 27 June

    Хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той хамтран ажиллана

    Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүү нар  хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар энэ сарын 26-ны өдөр  уулзаж санал солилцлоо. Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн …

  • 27 June

    О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

    Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр …

  • 27 June

    Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан дугуйн спортын тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзав

    “Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С. Жамбалжамц, Б. Тэгшбаяр нар эрхээ аваад буй. Баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Манай тамирчдын хувьд олимпын наадамд С. Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорих юм.  

  • 27 June

    Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд оролцоно

    Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна. Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрхээ авсан. Тэгвэл усан сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд Х.Номуун цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд …

  • 26 June

    ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ. Уг захидал нь хуурамч болохыг түүнийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн юм. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт …