naraa

June, 2024

  • 7 June

    Улсын бүртгэлийн ерөнхий газар нам, эвсэл болон төрийн бус байгууллагатай уулзалт зохион байгууллаа

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.21 дэх хэсэгт “Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 05-ны өдөр нам, эвсэл болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, уулзалт …

  • 7 June

    Д.Түмэнжаргал: 51 хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 30.6 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон

    Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хүн давхар сэтгэл зүйн хохирол хүлээж байдаг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн төлүүлж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Түмэнжаргалаас тодрууллаа. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой болсон  байна. Хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу? Шүүх шинжилгээний тухай хууль 2022 онд …

  • 7 June

    Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна

    Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар …

  • 7 June

    Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул ахалж байна. АЖЛЫН ХЭСЭГ: Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний …

  • 7 June

    Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Энэ айлчлал нь …

  • 7 June

    Төвийн дүүргүүдийг ус соруулах насосоор хангалаа

    Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудыг ус соруулах насосоор хангалаа. Тодруулбал, болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодизи, усны барилга байгууламжийн газар болон Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд …

  • 6 June

    Малчдад зөвлөн туслах баг ажиллуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаанд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо зээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан …

  • 6 June

    Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В …

  • 6 June

    “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт …

  • 6 June

    Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлж чадаагүйгээ ил тодоор тайлагнадаг улс төрийн соёлд төлөвших хэрэгтэй байна

    “Amlalt.mn” сайтын эрхлэгч Ц.Мөнхбаатартай улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярилцлаа. -Танай сайтын нэр “Амлалт”. Тэр утгаараа анх үүсгэн байгуулагдахдаа улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг нэхэх, олон нийтэд сануулах зорилготой байсан болов уу. Яг өнөөгийн байдлаар танай сайтын редакцын бодлого, үйл ажиллагааны чиглэл яаж явж байна вэ? -Бид энэ сайтаа 2022 оны наймдугаар сард нээж, сэтгүүл зүйн үүргээ …

  • 6 June

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ “ПАРИС-2024” паралимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа

    Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн …

  • 6 June

    Дунд голын голдирол хааж барьсан барилга, байгууламжийг буулган зөрчлийг арилгуулж байна

    Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд Дунд голын голдирол хааж “Эн Өү Ти Эс” ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчил арилгуулж байна. Мөн …

  • 6 June

    “Талын салхи” олон улсын мото фестиваль амралтын өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ энэ сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ жил тус фестивалийг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 30 мото клубийн 1200 орчим мотоцикл сонирхогчид, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцоно. Мото наадамд оролцогчид 09:00 …

  • 6 June

    Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

    “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин …

  • 6 June

    Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэнэ

    Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл зургаадугаар сарын 10-наас ажиллаж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу …