naraa

May, 2024

  • 27 May

    ЦДБЭЧ-ын дуучин Б.Сувд олон улсын уралдаанаас 5 шагнал хүртлээ

    ОХУ-ын Москва хотноо 5-р сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон Улсын дуулаачдын XIV уралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Сувд амжилттай оролцож: – Сонгодог дууны төрөлд 3-р байр, – Ардын дууны төрөлд 2-р байр, – Эстрад дууны төрөлд 2-р байр, – Хоршил дууны төрөлд 3-р байрын шагнал хүртсэний зэрэгцээ “Тайзны …

  • 25 May

    Монгол Ардын нам нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өнөөдөр болж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын …

  • 25 May

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

    “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Марафоныг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, …

  • 24 May

    Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа. Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл …

  • 24 May

    Сүрьеэг илрүүлэх “Хаалганаас хаалганд” үзлэгт ашиглах зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө

    Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол өнөөдөр /2024-05-24/ ЭМЯ-нд боллоо. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат талархал илэрхийлэв. Тэрбээр …

  • 24 May

    НОБГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас …

  • 24 May

    Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Ойрын өдрүүдэд буюу тавдугаар 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, …

  • 24 May

    Ховд аймгийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт зохион байгуулагдана

    Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 5-р сарын 26-ны өдрийн НЯМ гаригт 13:00 …

  • 24 May

    У.Хүрэлсүх:Ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.  Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт …

  • 24 May

    А.Дашням: Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

    Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд …

  • 24 May

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид цахим ур чадварын сургалтад хамрагдлаа

    Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон. “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим …

  • 24 May

    Тангараг өргөөд ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдардагтаа бахархаж явдаг

    “Хүн хаана байх нь чухал биш. Хийх ёстой зүйлээ хийж, хариуцах ёстой ажлаа хариуцаж, нүүр бардам, итгэл төгс амьдрах хэрэгтэй”. Ю.Цэрэндулам ийм зарчимтай. Дуудлага хүлээн авагч гэдэг гал түймэр, гамшиг осол аль хэдийн гарчихсан үед буюу “өнгөрсөн цаг”-т ажил үүргээ гүйцэтгэдэг. Харин урьдчилан сэргийлэх асуудал хариуцна гэдэг “ирээдүй цаг”. Тиймээс элдэв “гай зовлонг” тойрох боломж хүн бүрт байгааг, өөрөөр хэлбэл …

  • 24 May

    ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасагт микроскоп хандивлалаа

    “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлалаа. Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болж байна. …

  • 24 May

    УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “Никкей” онцолжээ

    Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна. Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн …

  • 23 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

    Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар …