Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр газрын салбарын албан хаагчдын ёс зүйн болон хүнд сурталд хамаарах асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нийт 11 байгууллага, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, стандарт …
naraa
June, 2024
-
21 June
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айлд мэдэгдэл хүргүүлсэн ч 346 нь нүүгээгүй байна
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн. Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, …
-
21 June
Голуудын усны түвшин 10-50 см нэмэгдсэн байна
Зургаадугаар сарын 21-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Туул, Шарын гол, Зэлтэр болон зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Орхон, Хөгшин Орхон, өврийн Богд, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн …
-
21 June
Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд үерийн өндөр эрсдэлтэй байна
Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
-
21 June
Гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгч эхэллээ
Гадаад улсад амьдарч байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд энэ сарын 20-ний өдрөөс эхлэн саналаа өгч эхэллээ. Гадаад улсад амьдарч байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн. Цагийн бүсийн зөрүүгээр хамгийн анхны санал хураалт Австрали улсын Канберра хот дахь салбар комисст эхэлсэн бөгөөд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст санал …
-
21 June
С.Амарсайхан: Үер усны гамшгаас сэргийлж бүх шатны байгууллагууд бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах хэрэгтэй
Энэ сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байгаа тул Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахимаар хуралдан үүрэг даалгавар өглөө. Сүүлийн 10 жилийн судалгаанаас дүгнэхэд Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд …
-
21 June
Геодези, усны барилга, байгууламжийн газар дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 …
-
21 June
Сөүл хотын ИТХ-аас гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 10 автомашиныг гардуулан өглөө
Нийслэлийн ИТХ, Сөүл хотын ИТХ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай тоноглол бүхий автомашинуудыг манай улсад гардуулан өгөх арга хэмжээ боллоо. БНСУ-ын нийслэл Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хёнги өнгөрсөн оны наймдугаар сард Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийсэн. Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн оны арваннэгдүгээр сард хариу …
-
20 June
Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад шаардлагатай багаж, техник хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийг гардуулан өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө. Тодруулбал, үер, усны осол, хими, цацрагийн ослын үед ашиглах 14 нэр төрлийн 1,419 ширхэг багаж, хамгаалах хувцас хэрэгслийг НОБ, НЦУ, НБОГ, НБГ, УБЦТС ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын …
-
20 June
Нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг эхлүүллээ
Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 22:00-02:00 цаг хүртэл шөнийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. Дараах гурван чиглэлд үйлчлэх юм. ШҮ:1 “5 шар – Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай – Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай
-
20 June
Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг хоёр сарын дотор хийж дуусгана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм. Тэрбээр “Төрийн байгууллага, албан тушаалтны …
-
20 June
Г.Цогтгэрэл: Төв аймгийн хэмжээнд 2023 онд гарсан зам тээврийн ослын улмаас 54 хүн нас барсан
Төв аймгийн хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Г.Цогтгэрэлтэй ярилцлаа. Төв аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг хэр их гарч байна вэ? Төв аймаг нь газар нутгийн хувьд Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, …
-
20 June
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл …
-
20 June
П.Сайнзориг: Улаанбаатар хотын бондыг арилжаалж авто зам, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл ажлыг санхүүжүүлнэ
Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээлээ. Нийслэл хот дотоодын зах зээлд нээлттэй хэлбэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бонд санал болгож байгаа бөгөөд үндсэн андеррайтераар “БиДиСек” ҮЦК ХК, “Эм Ай Си Си” ҮЦК ХХК, синдикатороор “Таван богд капитал” ҮЦК ХХК, “Голомт капитал” ҮЦК ХХК, “Ти Ди Би” ҮЦК …
-
20 June
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд: -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, -Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар …