virtual

November, 2013

  • 22 November

    Хамгийн багадаа 1000 долларын үнэтэй хувцас өмсдөг Монгол бүсгүй

    Манай орны хөрөнгөтнүүдийн эхнэрүүд дундаа мэдлэг боловсрол хамгийн өндөртэй, хамгийн царайлаг бие хаа сайтай, чамгүй сайн бизнес эмэгтэй гэгддэг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул хадагтайг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Чамин тансаг бүхнийг хэрэглэж явдаг гуч дөнгөж гарсан, гурван хүүхдийн ээж бүсгүй маань өмсөж зүүхдээ хэзээ ч гар татдаггүй бөгөөд таалагдсан л бол хэдэн төгрөг бүр долларын үнэтэй байсан …

  • 22 November

    “30 хүүхэд 30 хүсэл” төсөл гурвалсан гэрээгээ байгууллаа

    Монголын Залуучуудын холбоо, “Түгээлэн Ундарга” ТББ-тай хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Төслийг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Уянга дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Энэхүү төсөл нь дундаж амьдралтай аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй айлын хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг хөгжүүлэн дэмжин амжилтад хүргэх зорилготой юм. Англи хэлний анхан шатнаас …

  • 22 November

    С.Оюун: ”Уран олборлох нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй”

    Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. -Дорноговь аймгийн Улаан бадрах суманд уран олборлосноос болж иргэд цацраг идэвхит бодисонд хордож, төл ургийн гажигтай гарах болсон. Үүнд та тайлбар өгөхгүй юу? -Энэ талаар иргэд буруу мэдээлэлтэй байгаа. Уран олборлоход хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Яг л Японы Фүкүшима шиг болно гэж …

  • 22 November

    Урдаа нүдтэй, тархи нь гэрэлтдэг загас

    Номхон далайд амьдардаг “Бортогон нүдэт” хэмээх эл загас нь маш өвөрмөц төрөл зүйл юм. Далайн гүнд 2000-2600 фиттийн гүнд амьдардаг уг загасны нүд нь бусад загасныхтай адил хажуудаа биш урдаа /яг л хүнийх шиг/, мөн төрхи нь гэрэлтэж харагддаг ажээ. Үүнээс гадна загасны нүдний линз нь ногоон өнгөтэй юм байна.

  • 22 November

    Зэсийн экспортын хэмжээ өмнөх жилийнхээс 10.3 хувиар нэмэгджээ

    Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Монгол улс оны эхнээс 3.2 сая ам.долларын эрдсийн бүтээгдэхүүн экспортод гаргажээ.  Тус салбарын экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 8.1 хувиар буурсан байна. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний 24.7 хувийг нүүрс, 21.2 хувийг зсийн баяжмал харин 15.1 хувийг төмрийн хүдэр, 11.2 хувийг боловсруулагүй газрын тос, 7.8 хувийг боловсруулагүй буюу хагас боловсруулсан алт бүрдүүлжээ. Мөн энэ сарын эхний хагасыг …

  • 22 November

    Швед улс дахь МЗХ-ны салбар “Тусгай 28-р цэцэрлэг”-т тоглоом хандивлахаар боллоо

    Швед дахь МЗХ-ны салбар зөвлөл өөрийн орон лугаа чиглэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд Хан-Уул дүүргийн тусгай 28-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ тоглоом бэлэглэхээр болжээ. Өөрсдийн биеэр хүрэлцэн ирээгүй ч МЗХ-оор дамжуулан өнөөдөр тоглоомыг эздэд нь гардуулан өгөх юм байна. Тус холбоо нь энэ оны 1-р сард Швед улсад сурч, ажилладаг залуусын санаачилгаар Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл болон …

  • 22 November

    Эрсдэлгүй нийгмийг бүтээн байгуулж болох уу?

    Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтын, уул уурхайн салбарын, компанийн засаглалын тухай гээд хэдэн арван хурал семинар шил шилээ даран зохион байгуулагдах болж. Нийгэмд тулгарч буй онцгой асуудлыг хөндөж, үр дүнтэй ажлыг өрнүүлдэг нь байхад, олны анхаарлыг татах сэдвийг хөндөн олон хүн цуглуулж ашиг орлого олдог арга хэмжээ ч тэр дунд мэр сэр байна.  Агуулга биш хэлбэр хөөж, ууж ундаалсаар өдрийг өнгөрөөдөг …

  • 22 November

    Монголын дөрвөн эмэгтэйд Хонконгийн шүүх 4.3 жилийн хорих ял оноожээ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдаж дөрөвт нь хорих ял оноохоор болоод байсан юм. Хонконгийн шүүх манай дөрвөн эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон байна. Тэдгээр эмэгтэйчүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 21-нд хуралдаж, арав гаруй хоногийн дараа шийдвэрээ …

  • 22 November

    Лениний музейг МАН-ын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргалаа

    Өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хэлэлцлээ. ТӨХ-ноос Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгор, уг барилгыг МАН-ын хууль буса эзэмшлээс албадан чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан юм. Чингэлтэй дүүргийн шүүх …

  • 22 November

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймгийн диско бааранд “оржээ”

     Монголын Залуучуудын холбоо удахгүй болох ээлжит V чуулганаа угтан, өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон нутаг дахь ээлжит чуулганаа зохион байгуулсан. Өнөөдөр орон нутгийн Залуучуудын Холбооны шинэ тэргүүнүүд нийслэл хотноо хуралдан, орон нутгийн залуучуудын талаар санал солилцож, цаашид залуучуудаа хэрхэн идэвхижүүлж, тэдний төлөө ямар үйл ажиллагаанууд зохион байгуулах талаараа ярилцаж байна. Аймгийн Залуучуудын Холбооны тэргүүнүүд ажлаа авсан цагаасаа эхлэн салбар хороогоо …

  • 22 November

    Налайх- Дөрөвдүгээр зөрлөг-Зуунмод чиглэлийн 25 км авто замыг ашиглалтад хүлээн авлаа

    Налайх- Дөрөвдүгээр зөрлөг-Зуунмод чиглэлийн хатуу хучилттай 25 км авто замыг ашиглалтад хүлээн авах ёслол энэ сарын 21-нд Төв аймгийн Зуунмод хотноо боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Зам тээврийн яамны сайд А.Гансүх, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Онон, Төв аймгийн Засаг даргын орлогч н.Мөнхбаатар нарын албаны хүмүүс оролцлоо. Төв аймгийг Улсын нийслэлтэй холбож буй …

  • 22 November

    ГССҮТ эвхдэг 15 ор авчээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төв нийт 420 ортой ч энэ нь хүрэлцдэггүй байна. Ачаалал ихтэй үед орнуудынхаа дунд 18 эвхдэг ор байрлуулан, өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Ингээд ч болохгүй бол өвчтөнүүд нь хонгилд гудас дэвсээд хэвтдэг. Иймээс тус эмнэлгийнхэн өвчтөнүүдээ тасагт шилжүүлж чаддаггүй юм гэхэд хонгилд шалан дээр биш, орон дээр хэвтүүлэхээр зорьж, эвхдэг 15 ор авчээ. Энэ талаар тус төвийн Эмнэлгийн …

  • 22 November

    Өнөөдөр Монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл тоглолттой

    Дуунд дуртай дуучин монгол түмний даган дуулдаг олон сайхан хит дуунуудыг бүтээсэн “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон гайхалтай ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд онцолж мэдээлэх нэгэн зүйл нь монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн зөвхөн “ХИТ” дуунууд эгшиглэх “…Өчигдөр Өнөөдөр Маргааш…” супер шоу тоглолт 11-р сарын …

  • 22 November

    Зөгийн бал нүдний бүх өвчинд тустай

    Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж, шархлах үед зөгийн балны уусмал хэрэглээрэй. Уусмалыг бэлтгэхдээ халбага зөгийн балыг хоёр минут буцалгаж, дараа нь аяга усанд найруулан хөргөнө. Үүгээр өдөрт хоёр удаа буюу өглөө, орой нүдээ шавших агаад тус бүр 20 минут жин тавина. Мөн балтай уусмалаас нүдэндээ 2-3 удаа дусааж болно. Уусмалыг дусаах, түрхэхэд эхний үед хорсож өвдөх боловч хэдхэн минутын дараагаас намдаж …

  • 22 November

    Б.Тулга: Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орнуудад илүү анхаарал хандуулъя

    Дэлхийн 190 орны арван мянга гаруй төлөөлөгчид оролцож буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурал Польш улсын нийслэл Варшав хотноо үргэлжилж байна. Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улс орнуудад учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, олон улсын хэмжээнд дагаж мөрдөх шинэ баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлох …