Эрүүл мэнд

April, 2017

  • 28 April

    Төр зардлыг нь хариуцах анхны мэс засал ирэх сард хийнэ

    Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг ирэх сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо. Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, хүмүүсээс хандив тусламж гуйсан хэдий ч цуглуулсан мөнгө нь …

  • 26 April

    Зургаан хүн архинд хордож, нэг нь нас баржээ

    Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын  25-нд Хэнтий аймагт зургаан хүн архинд хордож, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Улмаар архинд хордсон таван иргэнийг нийслэл рүү яаралтай хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлжээ. Энэхүү хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд иргэд ямар архи ууж хордсоныг тодруулахаар ажиллаж байна. Сар бүрийн 25-ны өдөр Хэнтий аймагт архи согтууруулах ундааны зүйл худалдан …

  • 22 April

    Гар утсаа толгойныхоо хажууд тавьж унтахад юу болдог вэ?

    Та гар утсаа толгойныхоо хажууд тавьж унтах муу зуршилтэй биш биз? Тэгвэл яг одоо энэ мэдээллийг уншаарай. Техник технологи өндөр хөгжихийн зэрэгцээ бидний амьдрал асар ихээр хөнгөвчлөгдөж, илүү амар хялбар болж байгаа билээ. Гэвч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нууц биш юм. “Ухаалаг” гэх нэрийн дор өдөрт хэдэн зуун сая гар утас үйлдвэрлэгдэж, хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа бөгөөд өнөөдөр …

  • 20 April

    Зам тээврийн ослын үед толгой, хөлдөө хамгийн их гэмтэл авдаг нь тогтоогджээ

    Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлдэг. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ …

  • 20 April

    40-65 насныханд В, С вирүсийн шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

      Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн …

  • 10 April

    Эмчийн зөвлөгөө: Эмийн зохистой хэрэглээ

    АУ-ны доктор, Клиникийн профессор,  Тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа  Эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөөг манай сайтаар дамжуулан  иргэд олон нийтэд хүргэсэн юм. Орчин үед эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй нэн чухал асуудлын нэг нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудал юм. Монгол улс 1990-ээд оноос Үндэсний эмийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлж байгаа ба энэхүү бодлогын гол агуулга нь эмийн зохистой хэрэглээг практикт хэвшүүлэхэд чиглэгдэж …

  • 5 April

    Хонины сүүл хөхөх нь хүүхдэд яаж нөлөөлдөг вэ

    Хүүхдийг онцлогоос нь хамаараад 4-6 сартайгаас нь эхлээд бор хоолонд оруулж байгаарай. Каш, тараг, сок, бантан зэргийг нэмэлтээр өгөхөөс гадна тархины тэжээл гэгдэх хонины сүүл хөхүүлж байгаарай. Ялангуяа залуу ээжүүдэд хэлмээр санагддаг. Түнхний дутуу хөгжил, рахит өвчинд сайн гэсэн энд тэндэхийн болсон болоогүй витамин, гайгүй гэсэн үнэтэй болгоныг ам дамжин хүүхдэдээ авч өгч байгаа харагддаг. Харин манай Монголчууд хонины сүүлийг …

  • 5 April

    Манай улсад элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри С.Гленнийг хүлээн авч уулзлаа. Жефри С Гленн “Харвони” эмийг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтний нэг төдийгүй түүний гаргасан  хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаанд гарсан томоохон нээлт болсон юм. Уулзалтын үеэр МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн шинжлэх ухааны томоохон …

March, 2017

  • 31 March

    Чинжүүний ач тус

    Чинжүү хүний эрүүл мэндэд тун ч их тустай ногоо аж. Зүрх судасны өвчнөөр шаналж байгаа хүмүүст, чихрийн шижинтэй, хавантай, цус багадалт, нойргүйдэл, дархлаа суларсан үед чинжүү хэрэглэхийг зөвлөж болох гэнэ. Мөн ходоодны үйл ажиллагааг сайжруулж, артерын даралтыг бууруулдаг, цус шингэрүүлэх чанартай учраас бүлэгнэлт үүсэхээс сэргийлж чаддаг. Түүнээс гадна хүний биед цацраг нэвтрэхээс хамгаалдаг чанар ч чинжүүнд бий. Амтат улаан чинжүүг …

  • 27 March

    С вирусны оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр боллоо

    -Элэгний С вирусны оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр боллоо- Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирусийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа …

  • 24 March

    ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан хүүхдүүдийг сольжээ

    ЭХЭМҮТ-ийнхөн нас барсан нярайнуудыг ар гэрт нь сольж өгсөн хэрэг уржигдар гарчээ. Үүнээс үүдэн нэг талын эцэг, эх нь хүүхдээ солигдсоныг мэдэлгүй оршуулсан байна. Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Тэрээр төрөх хугацаанаас өмнө хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь хэдий дутуу сартай ч амьсгаатай төрсөн аж. Гэвч удалгүй өөд болсон харамсалтай явдал болжээ. …

  • 22 March

    Эд нүүж бид үлдэх үү?

    Өвөлдөө жаваргүй ч алсуураа жиндүү.., агаар бохирдсон үедээ хөх тоосго шиг хөшиг татаж, хэдхэн алхмын цаадах юмс үзэгдэхгүй. Хоолой хорсож, цээж гашуу оргин, ханиахад бараан цэр гарч, маскны шүүлтүүрт тортог сууна. Ийм үед гадагш гарахаас дургүй хүрч, дотор бачимдан, цаанаа нэг тавгүй. Энэ тоосонцор манан Улаанбаатарынх шиг түүхий нүүрснийх биш, харин хүнд үйлдвэр, автомашины утаа тул бүр илүү хортой. Бээжинд …

  • 20 March

    Нүүрсэн эмний гайхалтай ашиг тус

    Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эмийг ахуйн болон гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн ходоод гэдэсний өвчлөлд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах  аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй гэж бодсон аргуудаа туршаад үзээрэй. 1.Батга эмчлэх Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг …

  • 16 March

    Дугуй унах нь эрүүл мэндэд маш ач тустай

    Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм. Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл …