Зөвлөгөө

June, 2020

  • 16 June

    COVID-19: Амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөө

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед амралт, сувиллын газарт өгөх зөвлөгөөг хүргэж байна. Амралт, сувиллын газарт: Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэхМаск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүхНэг удаагийн бээлий хэрэглэхСпиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулахГар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгахХоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулахНэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулахАгаар сэлгэлт сайн хийх, нэвт …

  • 10 June

    COVID-19:Зуны улиралд анхаарах зүйлс

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зөвлөгөөг хүргэж байна. • Амны хаалт цэвэр, хуурай байх• Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх• Амны хаалт хэт бариу байж болохгүй• Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх• Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх• Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх• Олон хүнтэй газраар явахгүй байх• Ширээн дээр аль …

  • 9 June

    ГБХЗХГ-аас эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж гаргалаа

    Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж, дараах зөвлөмжийг өгч байна. ГЭР БҮЛ ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ …

  • 9 June

    COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна. Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх• Карт уншигч пос …

  • 1 June

    Хүүхдийн баярын өдөрт зориулсан зөвлөмж

    Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ: Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж, тодорхой хүрээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан урьдын адил хүүхдийн баярыг тэмдэглэж болохгүй шалтгааныг тайлбарлаж, ойлгуулахХүүхдийн эрүүл мэндэд тохирсон орц найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүн, аюулгүй тоглоом наадгай сонгохХөгжөөнт болон оюун ухаан …

May, 2020

  • 28 May

    Цахим шуудан бичих ёс зүйн 13 зөвлөгөө

    Дэлхий нийтээр Covid-19 вирусээс сэргийлэн гэрээсээ ажиллаж байгаа энэ үед цахим шуудан нь бизнесийн харилцааны гол зэвсэг болж байгаа билээ. Тиймээс та бүхэн цахим шуудан илгээхдээ доорх 13 зөвлөгөөг дагаарай. 2019 оны Adobe Email Usage судалгаагаар ажилтан ажлын холбогдолтой цахим шууданг өдөрт гурван цаг, хувийн и-мэйлийг өдөрт хоёр цаг гаруй шалгаж байгааг харгалзан цахим шуудангийн ёс зүй нь нарийн урлаг бөгөөд зайлшгүй эзэмших  ёстой чухал зүйл юм. Одоогийн байдлаар дийлэнх байгууллагууд COVID-19-ийн тархалтыг …

  • 26 May

    Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 НУУЦ

    Охид бүсгүйчүүд өдөр тутамдаа гоо сайхандаа анхаарах, дэгжин харагдах хэрэгцээ гардаг. Гэвч заримдаа тэр болгон анзаараад байдаггүй бяцхан хэрнээ энгийн алдаануудыг гаргадаг. Энэхүү зөвлөмжийг дагаснаар тэдгээр алдаануудыг хэрхэн засч болох,  дагаж мөрдсөнөөр  ямар өөрчлөлт гарахыг хараарай. Ингээд хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй гоо сайхны нууцаас хүргэж байна. 1. ҮСЭЭ УГААХДАА ХЭТ ЗАЛХУУРАХГҮЙ ГЭВЭЛ ХУУРАЙ ШАМПУНЬ АШИГЛААРАЙ Хуурай шампунь үсний …

  • 26 May

    Илүүдэл жингээсээ хэрхэн салах вэ?

    Бүсгүй та өөрийн жиндээ санаа зовдог уу? Зовдог бол яг хэзээнээс өөрийгөө өөрчлөх алхмыг эхлүүлэх гэж байна? Өдөр болгон “яг маргааш” гэж өөрийгөө хуурч байгаа юм биш биз. Учир нь ертөнцийн маргааш дуусахгүй шүү дээ. Тиймээс энэ бодлоосоо салж, өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болжээ. Урам зориг дүүрэн бүсгүй таньд тус хүргэх хэдэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.  1. Алхангаа туръя Хэрэв …

  • 25 May

    ХӨЛ ХОРИОТОЙ ҮЕД САЛАЛТЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

    Үерхэж байсан хүнээсээ сална гэдэг хөгийн мэдрэмж. Салалт чамайг өвтгөж, зовоож, бүр хажууд чинь байдаг сайхан зүйлсийг муухай мэт санагдуулах нь бий. Дэлхий цар тахалд өртөөгүй байхад ч салалттай учраа олно гэдэг хүндхэн асуудал. Гэвч одоо гадуур гарч зугаацах, шинээр найз нөхөдтэй болох, хуучин найзуудтайгаа дахиж уулзах гэх мэт сэтгэлээ сэргээх зүйлс бүх юм хөл хорионд орсон цагт хүндрэлтэй л …

  • 23 May

    22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

    Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардагбайна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт …

  • 23 May

    Шилжилтийн насны хүүхдийн сурлагад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

    Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно. Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн бодох тархины духны муж нь …

  • 23 May

    Зэрлэг нэрсний анагаах чадал

    ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСЭНД АГУУЛАГДДАГ Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр …

  • 23 May

    Элгээ дэмжвэл булчингийн хөгжил нэмэгдэнэ

    XXI зууны дэлхий нийтийн тулгамдсан асуудал таргалалт болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор илүүдэл жин хасах арга аргачлал, зөвлөмж мэдээлэл их байдаг. Харин жингээ нэмж галбиржих талаар зөвлөгөө мэдээлэл хомс байдаг. Хүмүүс “би таргалмаар байна яаж таргалах уу” гэж асуух нь олонтаа. Таргалах гэдэг бол бие дэхь өөхний агууламж нэмэгдсэнийг хэлдэг. Иймд таргалах гэж ярих бус булчингийн массаа нэмэх, галбиржих гэж …

  • 23 May

    Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог

    ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХИЙ ИЛЧЛЭГ Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг …

  • 23 May

    Цар тахлын үед гэртээ хийж болох ДӨРВӨН чухал зүйл

    Цар тахал нүүрлэж буй энэ хугацаанд бид хэд хэдэн үйлдлүүдэд суралцаж байна. Эхлээд тайван байхад суралцсан. Харин одоо шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхад суралцаж байна. Дэлхий нийтээрээ гэртээ байгаа энэ нөхцөлд та хэрхэн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг хариултыг эрэлхийлж байгаа бол дараах 4 зөвлөмжийг хүргэе. НЭГ. Хүүхэд бүртээ хийх ажил хуваарилж өгөх Хүний тархины үйл ажиллагааны хамгийн чухал …