нийгэм

July, 2020

  • 4 July

    Ж.Батбаясгалан: Энэ амралтын өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт өртөх эрсдэл өндөртэй газруудын судалгааг гарга

    Нийслэлийн албаныхан өнөөдөр Дэнжийн мянга, Ганц худаг орчмын үерийн далангийн нөхцөл байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд хот гэдэг маань өөрөө дүрэм, журамтай. Үерийн далан сэтэлж, барилга байгууламж барих, зөвшөөрөлгүй газар буух зэрэг зөрчлүүд их гарч байна. Нэг айлын эрх ашгаас болж нийтээрээ үерт автдаг байж болохгүй. Тиймээс иргэн, …

  • 4 July

    “Яараад яахав дээ” аянд залуус нэгдэж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Яараад яахав дээ” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.  Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч …

  • 3 July

    УИХ-ын гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа

    Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав. Сургалтаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн онцлог зохицуулалтууд, Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын гишүүний ёс зүй, төсөв, хангамж, үйлчилгээ, Төрийн …

  • 2 July

    Ө.Энхтүвшин: Эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чөлөөт бүс чухал ач холбогдолтой

    Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Харин “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийн 26.4 сая ам.доллар, болон “Хоёрдогч хотуудын хатуу хог хаягдлын …

  • 1 July

    Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа

     Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, нийслэлийн орон …

June, 2020

  • 29 June

    Фото: “Хогоор бүү хорло” аяны хүрээнд хийгдэж буй ажлууд

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа …

  • 29 June

    Б.Халиун:Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 …

  • 29 June

    Шинэ парламентын анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргална

    СЕХ-ноос  шинээр бүрдэх парламентын 76 гишүүнд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргана хэмээн заасан байдаг.  Анхдугаар чуулганы дэгийн талаар УИХ-ын дэгийн тухай хуулийн нарийвчлан заажээ. Тус хуулийн 11.1.1-д Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлнэ гэсэн байна. Түүний дараа 11.1.2-т зааснаар …

  • 26 June

    Фото : Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын нийт 13 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газруудыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авч чадсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгыг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүллээ. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд хувийн хэвшилд байсныг ийнхүү …

  • 26 June

    Ч.Содномцэрэн:УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт гардуулна

    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Их Хурлын 2020 …

  • 25 June

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим гол мөрний усны түвшин 5-50 см нэмэгджээ

    Зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн …

  • 25 June

    “Монгол коммент” нэвтрүүлгийн сэтгүүлч М. Батбилэг, П. Пүрэвжаргал нар“Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас …

  • 25 June

    Б.Оюумаа: Санал хураалтын хяналтын тооллого дуусаагүй байна

    2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөлөө. Улс даяар сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 3069 иргэн бүртгэгдсэнээс 1 сая 475895 сонгогчид оролцож ирц 73.65 хувьтай байлаа. Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дууссанаас хойш хяналтын тооллого явуулах хэсгийг сум дүүргийн тойргийн хороод …

  • 24 June

    Ч.Содномцэрэн: Урьдчилсан байдлаар сонгуулийн 29 тойрогт ирц хүрлээ

    Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа. Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “21:00 цагийн ирцийн мэдээллийг дүүрэг, аймгуудаас авч дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн ирц хүрсэн. 2,070 санал авах байранд санал авах дүн гарна. Хуульд хоёр хэсэг дээр санал хураалтын дүн гарах …

  • 24 June

    ОХУ-аас 120 орчим оюутан маргааш ирнэ

    Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Энэ онгоцоор мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирнэ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу …