Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийг хамарч, ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор “Ногоон орчин бүхий өрх”-ийг шалгаруулах сошиал уралдааныг …
нийгэм
May, 2020
-
22 May
Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу …
-
21 May
АТГ-т 647 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар …
-
21 May
Ч.Содномцэрэн: ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг …
-
20 May
Монгол Улсын Хөгжлийн банк “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа
Монгол Улсын Хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр зургаа дахь жилдээ шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “Монголын ТОП-100 ААН” шалгаруулах ажлыг 19 дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг. ТОП-100 ААН-ийн нэгээр шалгарсан Монгол Улсын Хөгжлийн банкны актив хөрөнгө 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх …
-
20 May
Автобусны буудлын сандал, нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэж байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн. Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж …
-
20 May
Тавдугаар сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ
Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Коронавирусний цар тахлын үед Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин, халамжийн тэтгэврийг 100 …
-
20 May
Н.Цэрэнбат: Иргэн, ААН-үүдэд зориулсан ногоон зээлийн үйлчилгээг үргэлжлүүлнэ
БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 …
-
20 May
Монголбанкнаас зорилтод бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны …
-
19 May
Б.Сүхбаатар: Түрээслээд өмчих хэлбэрээр 2000 өрх байртай болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га газрын эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.Тухайн байршилд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 2020-2024 онд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. 2007-2013 онд дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө …
-
19 May
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн …
-
18 May
УОК-т “Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлалаа
Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн өнөөдөр /2020.05.18/“Фантастик”продакшны уран бүтээлчид Улсын Онцгой Комисст найман сая төгрөгийг хандивлалаа. “Фантастик” продакшны уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” шоу нэвтрүүлэг бэлтгэн …
-
18 May
Дуучин Ану “Тод гэрэлтэх бүсгүй” нэртэй ном бичжээ
“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоо завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар “Тод гэрэлтэх бүсгүй”нэртэй ном бичиж амжжээ. Дуучин бүсгүйн номын нээлт өнөөдөр “Гэгээнтэн” цогцолборт 15:30 цагаас болохоор товлогдсон байна. …
-
18 May
Өнөөдөр Энэтхэг рүү тусгай үүргийн онгоц ниснэ
Манай улс Энэтхэг улсаас иргэдээ татан авчрахаар болоод байна. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Дели хот руу тусгай нислэг үйлдэх болсон талаар УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн юм. Нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, санхүүгийн хүндрэлтэй иргэдийг авчрах аж. Тусгай үүргийн онгоц энэ сарын 19-нд Улаанбаатарт газардана. БНЭУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулжээ. …
-
15 May
Хуурайшилт ихтэй байгаа үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн /2020.05.15/ байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл