нийгэм

March, 2022

  • 9 March

    Л.Оюун-Эрдэнэ: Эх, нярайн болон эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс …

  • 9 March

    Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  говь, тал, хээрийн  нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон …

  • 7 March

    АТГ: Зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 586 …

  • 7 March

    Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо

    АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор …

  • 7 March

    Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын …

  • 7 March

    Нийслэлийн хэмжээнд тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна

    Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөс найман чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.9 хувьтай биелжээ. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулсан юм. 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийслэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн …

  • 7 March

    Ерөнхий боловсролын сургуулийн 352 сурагч, 306 багш халдвар авчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа.  Нийслэлийн Боловсролын  газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. …

  • 7 March

    Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай хуралдааны үеэр Коронавирусийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчин нэмэгдэж, бага насны хүүхдүүд их өвдөж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа. Түргэн тусламжийн дуудлагын 13.7 хувийг …

  • 7 March

    Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ

    2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн …

  • 7 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд …

  • 7 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2022 оны 03 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал …

  • 4 March

    Гэрээний үүргээ биелүүлээгүй замын зарим компанид хариуцлага тооцлоо

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц …

  • 4 March

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ныг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна

    “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. “Шинэ …

  • 4 March

    ЭХЗХ:Эрчим хүчний тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй

    Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг …