Сүүлийн 3 хоногийн хугацаанд 1600 иргэдээс авсан COVID19 вирусын түргэвчилсэн оношлогоогоор шинжилгээ авахад сэжигтэй хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Одоогоор Ковидын халдвар 13 тохиолдол батлагдсан. Орхон аймгийн Онцгой комисс 11 цагаас шуурхай мэдээлэл өгнө.
Эрүүл мэнд
November, 2020
-
19 November
Я.Содбаатар: Орхонд 13, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар нийт 65 боллоо
Шадар сайд Я.Содбаатар: Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал, Улаанбаатар – 18Сэлэнгэ – 24Дархан-Уул – 8Дорноговь – 1Орхон аймаг – 13Говьсүмбэр – 1 тохиолдол батлагджээ. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад …
-
18 November
ШУУРХАЙ: Халдвар илэрсэн иргэн Багшийн дээдэд ном зардаг байжээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Уг мэдээлэлд өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байгааг тодотгосон. Үүнээс дотоодын халдвар 30 болсон билээ. Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолооч Д-гийн халдварын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт шинээр зургаан …
-
18 November
Онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл онц байдал зарлахыг үгүйсгэхгүй болохыг мөн тэрбээр онцолсон юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Ерөнхий сайд танхимын сайд нарын хамт сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүнээс 14 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтыг тогтоож …
-
18 November
“Улаанбаатар өртөө”-ний ажилтанаас короновирус илэрч 40 гаруй ажилтанг тусгаарлаад байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байна. Үүнээс дотоодын халдвар 30 боллоо. Улаанбаатар өртөөнд өчигдөр /2020.11.17/сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Тэнд хамт ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа талаар Zarig.mn шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг. Тэгвэл тухайн иргэний …
-
18 November
Говьсүмбэр аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн. Харин 1623 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй”. Түүнчлэн “Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёрдагч хавьтлын 3216 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол батлагдлаа. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол …
-
18 November
Монгол Улсад коронвирусний дөрвөн багц, кластер бүртгэгдлээ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 455 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх өдөртөй харьцуулахад 20 тохиолдол нэмэгдсэн. Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна. …
-
18 November
Засгийн газар өрх бүрд сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэнгүй
Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан цар тахлын үед айл бүрд сая төгрөг олгох санаачилгыг дэмжээгүй болохыг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, …
-
18 November
Д.Нарангэрэл: Бид гэртээ ч хүн хоорондын зай барихуйц эрсдэлт нөхцөлд амьдарч байна
Эрүүл мэндийн яамны шуурхай удирлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болсон. Өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй. Тэрээр коронавируст халдвар нэг …
-
17 November
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зарим ажилтнуудыг тусгаарлаж эхэллээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар өртөөний 70 гаруй ажилтанг Улаанбаатар зочид буудалд яг одоо тусгаарлаж байна. Учир нь тус компанийн ажилтан олон хоног халуурч, өнөөдөр шинжилгээний хариу сэжигтэй гарсан байх магадлалтай аж. энд дарж уншаарай
-
17 November
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай
Хаана олон хүний нягтрал үүснэ тэнд вирус тархах магадлалтай. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгсэл болох амны хаалт зүүх, бээлий өмсөх, гараа тогтмол угааж ариутгах, бусдаас зай барих нь халдвараас өөрийгөө хамгаалах шалгарсан арга. “Ковид-19” вирусийг нийтийн дунд тархаалгүй хумих боломж бий. Тодруулбал, нэг хүний хариуцлагатай үйлдэл бусдыгаа хамгаалах учраас иргэн бүр дор бүрнээ хичээж, гэрээсээ гарахгүй байх нь чухал гэж …
-
17 November
Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авсан 61 тохиолдол илэрчээ
Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газараас мэдээлж байсан. “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэжээмэл амьтантай хэрхэн харьцах, хадваргүйжүүлэх дэглэмийг хэрхэн …
-
17 November
Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрлээ
“Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор …
-
17 November
М.Цолмон: Хаалга, цонхны бариулыг даавуугаар ороох нь буруу
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон. Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө. Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна. Хоёр цаг тутамд …
-
17 November
Өнөө өглөө нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ
Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ. Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй. Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл