Онцолсон

January, 2021

  • 26 January

    Оскар 93:Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино шилдэг гадаад киноны төрөлд өрсөлдөнө

    Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл энэ жилийн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” …

  • 25 January

    Хүний эмч Б.Энхбаяр:Монголд “Ковид-19”-ийн вирусээс ард түмнээ урьдчилан сэргийлэх болон эмчлэх бүрэн боломж бий

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаартаа Польш улсын Тарнобжег хотод монгол уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа хүний их эмч, эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаярыг урьж ярилцлаа. -Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Юуны өмнө “Өглөөний зочин” ярилцлагын буландаа намайг урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Миний бие Балбарын Энхбаяр. Аавыг маань …

  • 23 January

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/25 тоот захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргалаа.  Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.  Ингэснээр 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, …

  • 22 January

    МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

    Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн.  Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д …

  • 21 January

    “Тиффани Мед” эмнэлэг Тайваний “Yuan Rung” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2021.01.21/ Тайвань улсын “Юань Рунг” / Yuan Rung / эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа . Дэлхийн дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичгийг цахимаар зохион байгуулсан юм. Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд “Тиффани Мед” …

  • 20 January

    Х.Баттулга:Эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар тахлын үеийн хариу арга хэмжээний талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй …

  • 19 January

    УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо

    Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр …

  • 19 January

    БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.  Талууд вакцин нийлүүлэх …

  • 19 January

    Д.Цэнд-Аюуш:Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна

    / Өчигдрөөс эхлэн 2020.01.18/ үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ,  Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.   Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг баримтлан …

  • 18 January

    Л.Мөнхтүшиг: Энэ сард БНСУ-аас 320 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд хилийн чанадад байгаа санхүүгийн асуудалд орсон 100 орчим иргэнд тусламж, дэмжлэг үзүүлсэн. Нэгдүгээр сарын 15-нд БНСУ руу нэг нислэг үйлдсэн. Мөн энэ сарын 22,30-нд нэмэлт хоёр нислэг …

  • 18 January

    ХӨСҮТ: Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт таван тохиолдол эмчлэгдэж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр хүний дөрөв нь “Монос”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын …

  • 15 January

    Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр орой 165 иргэн эх орондоо ирнэ. Тэгвэл уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. -БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. -Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа …

  • 15 January

    QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

    Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа. Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, …

  • 14 January

    З.Балдандугар: Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр  хороонд өнөөдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио  тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах  ажлыг эхлүүллээ.   Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр,  021-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр болон  явуулын зургаан  байршилд …

  • 14 January

    ХӨСҮТ: БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 15899 хүнд шинжилгээ хийснээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 9  тохиолдол  шинээр бүртгэгдлээ. Энэ тохиолдол нь  БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн …