Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол …
Онцолсон
January, 2021
-
14 January
Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний 2 цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж …
-
13 January
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13 / боллоо. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн …
-
13 January
Ц.Төмөр-Очир:Халдварын маш эрсдэлтэй бүсэд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан өнөөдөр УГТЭ-т ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламжаа тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж эсэхийг шалгаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ. Коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн байгууллагууд зогсолтгүй ажиллаж байгаа учраас халдвартай хүн үйлчлүүлэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ цаг үед ард иргэддээ шаардлагатай бүх талын тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байгаа билээ. Тиймээс эмнэлгүүд …
-
13 January
ХӨСҮТ:16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн бүх тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал: –“Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. -БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон …
-
12 January
ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.Түүнээс …
-
12 January
С.Дэмбэрэл: Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй
Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл …
-
12 January
Б.Ууганбаяр:Газар хөдлөлт болж байх үед гүйж гарч болохгүй
Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл …
-
12 January
ХӨСҮТ: Улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал, – Баянзүрх дүүргийн 17 хороонд батлагдсан хоёр иргэний гэр бүлийн 9, -Баянгол дүүргийн 6-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн 3 хүн, – Баянзүрх дүүргийн нэгдсэн …
-
12 January
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. …
-
11 January
Д.Лянхуа: Стрессийг даван туулахад дасгал хөдөлгөөн хийх, төлөвлөгөө зохиох зэрэг энгийн аргууд илүү үр дүнтэй
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тухай” тус төвийн зөвлөх эмч Д.Лянхуа зөвлөгөө, мэдээлэл өглөө. Гай гамшигт аюулыг нүдээрээ харж биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн хүн хэдэн 7 хоног, сар, жилийн турш айдастай, түгшүүртэй, үзэн ядалттай, сэтгэлийн дарамтаар хариу урвал өгөхийг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчин түүнтэй холбоотой цаг үеийн нөхцөл байдал нь …
-
11 January
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай …
-
11 January
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна. Үүнд: 1.Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн …
-
11 January
Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Ковид-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтандаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя. Монгол …
-
10 January
ЭМЯ: ААН-үүд ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулж, ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах хэрэгтэй
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирус нь хуванцар болон ган хийцийн гадаргуу дээр 3-5 хүртэл хоног, зэс эдлэл дээр дөрвөн цаг, хөнгөн цагаан эдлэл дээр 4-8 цаг оршдог болохыг тогтоосон. ААН-үүд ажиллаж эхэлсэн эдгээр өдрүүдэд байгууллагууд ариутгалыг маш сайн хийх хэрэгтэй. Мөн ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, богиносгосон цагаар ажиллуулах, хүн хоорондын зайг баримтлах, …