Онцолсон

February, 2020

  • 10 February

    Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

    Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлд Төрийн албан …

  • 10 February

    Ү.Ганболд: Дүүргүүдийн Засаг дарга нар хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, …

  • 7 February

    О.Энх заяа: Олон хүн нэг дор цугларуулахгүй байх үүднээс өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна

    Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагаас  мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд захирал С.Батсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох …

  • 7 February

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

    Өчигдөр /2020.02.07/ орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох  нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх …

  • 7 February

    С.Амарсайхан: Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

    Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.  Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ …

  • 6 February

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ корона вирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарах юм . ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа“Өнөөдрийн 08:00 цагийн мэдээгээр …

  • 6 February

    Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан …

  • 5 February

    УОК: Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

    Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.02.05 болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий …

  • 5 February

    Т.Бадрал:Тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа

    Шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрбээр“Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна.Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар …

  • 5 February

    Д.Нарангэрэл: Kоронавирусийн халдвар гаднын улс орноос зөөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна

    ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар өдөр бүр холбогдох албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хүргэж буй билээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 5-н буюу өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа аж. Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай …

  • 5 February

    Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно

    НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм.  Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг “эрсдэлтэй” хэмээн …

  • 5 February

    МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, …

  • 3 February

    С.Даваасүрэн:Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 …

  • 3 February

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх …

  • 3 February

    ЭМЯ: Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй

     Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ.  Энэ үеэр бямба гарагт Ухань хотоос ирсэн 31 оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй талаар албаны мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөө өглөө Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар бид нарт 400 мянга маск, 100 ширхэг эмч эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн ариун хэрэгслийг хандивласан. Мөн …