Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, …
Онцолсон
February, 2020
-
12 February
Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ЗАРЛИГТ: “Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 …
-
11 February
О.Ариунтуяа: Энэ долоо хоногт 3000 оношлуур нэмж ирнэ
ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар өдөр бүр нэмэгдэж байна. Олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гаргаж байна. Судалгаагаар халдвар авсан хүн дунджаар 5-6 хүнд тараах магадлалтай гэж гарсан. Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр …
-
10 February
Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид уламжилна
Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Онцгой комисс өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч …
-
10 February
С.Даваасүрэн:Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүй
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, …
-
10 February
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ
Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлд Төрийн албан …
-
10 February
Ү.Ганболд: Дүүргүүдийн Засаг дарга нар хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, …
-
7 February
О.Энх заяа: Олон хүн нэг дор цугларуулахгүй байх үүднээс өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хуралд ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд захирал С.Батсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох …
-
7 February
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Өчигдөр /2020.02.07/ орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх …
-
7 February
С.Амарсайхан: Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана
Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ …
-
6 February
Д.Нямхүү: ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ корона вирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарах юм . ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа“Өнөөдрийн 08:00 цагийн мэдээгээр …
-
6 February
Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан …
-
5 February
УОК: Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.02.05 болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий …
-
5 February
Т.Бадрал:Тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа
Шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрбээр“Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна.Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар …
-
5 February
Д.Нарангэрэл: Kоронавирусийн халдвар гаднын улс орноос зөөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна
ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар өдөр бүр холбогдох албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хүргэж буй билээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 5-н буюу өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа аж. Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай …