Covid19 вирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.09/ өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тус вирусийн халдвартай тохиолдол илрээгүй байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлаж шинжилгээ авсан иргэдийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр …
Онцолсон
March, 2020
-
9 March
Олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгалаа
Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг энэ сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн коронавируст халдвар голомтлон гарч, тархалт огцом нэмэгдэж буй бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд виз олголтыг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар европын 41 улсад халдвар …
-
7 March
Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ. Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон …
-
6 March
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Улсын онцгой комисст “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком корпораци” ХХК коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хандив өргөлөө. Энэ үеэр дээрх компанийн удирдлагууд Улсын Онцгой комиссын орон нутгийн бэлэн байдал, хамгаалах чадавхийг бэхжүүлэх тал дээр дэмжиж байгаагаа дуулгасан юм. Тухайлбал “Монголросцветмет” ТӨҮГ Бор-Өндөр сум болон харьяа үйлдвэрүүд байрлах орон нутгийн эмнэлэгт шаардлагатай хамгаалах хэрэгсэл, амны хаалт зэргийг хандивлаж, …
-
5 March
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сурагчдаас улсын шалгалт авахгүй
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон төгсөлтийн улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ. Энэ талаар БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй. Ер нь бол төгсөлтийн улсын шалгалтыг тавдугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангиас …
-
5 March
Монгол Улс хөх улавч, амны масканд дарагдаж дууслаа
Өнөө өглөө СБД-ийн “Тэгш мэнд” өрхийн эмнэлэгт өрнөсөн ярианаас сэдэвлэн бичлээ. Эрүүл мэндийн сайд хуучны танил хатагтай Д.Сарангэрэлд хандаж байна. Анхааралдаа авна уу? Шинэ төрлийн Коронавирүстэй хийж буй баатарлаг тэмцэлд тань ард түмнийхээ нэгэн адил туйлаас талархаж бахархаж байна. Амжилт хүcье! Манай улс 3 сая гаранхан хүн амдаа хуваагаад үзвэл ахдахаар их эмнэлэг, эрүүл мэндийн төв, үй олон эмийн сан, …
-
5 March
С.Даваасүрэн:Шалган нэвтрүүлэх товчоодод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. …
-
2 March
С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 11 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж зөвлөгөө мэдээлэл …
-
2 March
Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж гарлаа
Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцөлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны …
February, 2020
-
28 February
Монголын ард түмнээс БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан юм. Энэ …
-
27 February
Л.Эрдэнэчулуун:Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг авсан …
-
27 February
Л.Төмөрбаатар:Лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020/02/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн …
-
27 February
Баар, фитнесс, саун, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргалаа
Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэндийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг …
-
21 February
Ш.Үнэнбат:Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн …
-
20 February
ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан
Коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байна. ХӨСҮТ-ийн Тандалт …