Онцолсон

January, 2020

  • 23 January

    “Gucci” компанийн захирал Монгол Улс руу өөрийн багийг илгээж судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв

    Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари …

  • 22 January

    ЭМЯ: Коронавирус агаар дуслын замаар халдварладаг болохыг анхааруулж байна

    БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.0122/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна БНСУ, Япон, Тайланд зэрэг бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Австрали, Тайвань, АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, …

  • 22 January

    Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг:Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна

    Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл …

  • 21 January

    Л.Оюун-Эрдэнэ:Элчин сайд мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдвол эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх боломжтой

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австрали улсад айлчлал хийх үеэрээ казинод орсон зураг цацагдсан билээ. Энэ асуудалтай холбогдуулан дээрх гишүүдэд хариуцлага тооцох, эсэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. –Казинод орсон УИХ-ын гишүүдэд хариуцлагын асуудал яригдах уу? -Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг …

  • 21 January

    С.Амарсайхан: Нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна

    “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа. Тэрбээр …

  • 20 January

    Г.Нэргүй: 70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг …

  • 17 January

    Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

    Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой …

  • 17 January

    Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах …

  • 17 January

    Хятад дахь буддын эрх чөлөө

    Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг. Над мэтийн атеист (шашингүйн үзэлт) хүний хувийн үзэл бодол шүү дээ. Уншигчид санал нийлэхгүй байж болно. Манайхан, миний үеийнхэн хийсэн бүтээснээ (ихэвчлэн буруу гараар) …

  • 15 January

    Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

    Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.Чинбат Бүгд найрамдах Солонгосын улсын Сөүл хотноо өнгөрсөн оны 12-р сард  элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай …

  • 12 January

    Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг шинэ байрны нээлтээ хийлээ

    Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр /2020.01.12/боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М. Түвшинбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БНСУ-ын элчин сайдын яамны Консулын зөвлөх Кил Ганмүг, “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам, БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бээжин …

  • 10 January

    Д.Тогтохсүрэн: 100 тэрбум бус 55 тэрбум төгрөгийн зээл гарсан

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүхэн танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлаар ажлын хэсгийн саналыг сонсч шийдвэрлэсэн байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гурван саналыг бүлгийн хуралдаанд танилцуулжээ. Үүнд: Нэгдүгээрт, зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн зээлийг тэглэж, түүнээс дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зөвхөн зургаан …

  • 9 January

    МАН мөнгөтэй хүмүүсийг бус ёс зүйтэй, мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэв

    МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр МАН-ын Бүлгийн хурал дээр 2020 оны МАН-ын сонгуульд оролцох зарчим, гишүүд, нэр дэвшигчдэд тавих шаардлагыг танилцуулав. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. …

  • 8 January

    ЗГ:АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ

    Засгийн газрын өнөөдрийн /2020.01.08/ ээлжит хуралдаанаар АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс эрсдлийн сан /Hedge Fund/ байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.  АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах үндсэн ач холбогдолтой. Үүнд: 1.  Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт …

  • 6 January

    Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд …