Онцолсон

June, 2015

  • 15 June

    Ноёдын эзэмшилд гундаж буй Ноён уулыг тахилаа

    Монгол орны сүрлэг өндөр хайрханы нэг болох Хэнтий аймгийн Ноён уулыг тахих ёслол 2015 оны 06 сарын 13-ны өдөр болж өнгөрлөө. Босоо Хөх Монгол ТББ-аас зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уламжлалт ёсондоо нэг тахисан уулыг гурван жил дараалан тахидаг ёстой ажээ. Учир юу вэ гэвэл “энэхүү уулын баялаг, байгалийг сүйтгэх аюултай …

  • 15 June

    “Их барилга-90” аяны сагсан бөмбөгийн тэмцээнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэжээ

    Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлагдсан. Эхнийх нь сагсан бөмбөгийн тэмцээн юм. “Алдар” спорт хорооны зааланд өнөөдөр нээлтээ хийж, маргааш үргэлжлэх тус тэмцээнд барилгын салбараар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид оролцож байгаа билээ. Түүнчлэн орон нутагт ч үйл ажиллагаа …

  • 15 June

    Шуурхай мэдээ: Налайх хотын Сонгуулийн нэгдсэн хороо хууль зөрчжээ

    Налайх хотын  Захирагчийн сонгууль 6 сарын 14-ны ням гарагт  болж өнгөрлөө. Харамсалтай нь  энэ удаагийн сонгууль  Налайхын  Сонгуулийн  нэгдсэн  хорооны болон дүүргийн эрхийг барьж байгаа АН-ын  удирдлагуудын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны   дунд болж өнгөрсөн байна. Хотын Захирагчийн сонгууль  Налайх хотын өнөөгийн удирдлагуудын   хууль зөрчсөн хэрээс хэтэрсэн  үйлдэл дунд шударга өрсөлдөөн явах боломжгүй байдлыг бий болгожээ. Ингэж хэлэхийн учир нь …

  • 13 June

    М.Чинболд: Дүүргийн баяраар сумын заан цол олгоно

    Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд  Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа. Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон  бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт  иргэдийг баярлуулах ажил байх нь зөв …

  • 13 June

    Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс -5.4 хувиар буурчээ

    Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …

  • 12 June

    “Мон-Чех Ураниум” компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг үзэглэлээ

    Монгол Чех 2 улсын хамтын ажиллагааны протоколыг 2012 онд байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд геологи, хайгуул, уул уурхай, нэн ялангуяа ураны чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсаны дагуу өнөөдөр Монгол Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг хоёр тал байгууллаа. Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан бөгөөд …

  • 11 June

    Унасан бөх ууртай гэдэг, гэхдээ одоо болноо Х.Тэмүүжин…

    Одоогоос  7 жилийн өмнө  ярих  бүрдээ шударга ёсны тухай хэлж байсан Их сургуулийн хуулийн багш залуу АН-ын “буян”-аар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д 2 удаа сонгогдож, энэ хугацаанд Хууль зүйн сайдаар чамлахааргүй хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд  Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжингийн  энэ салбарт хийсэн эерэг, сөрөг зүйлийг энэ салбарынхан төдийгүй  олон нийт  сайн ойлгож байгаа. Хууль зүйн …

  • 11 June

    Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр (2015.06.09) хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлсэн байна. Зөвлөлийн гишүүд хуралдаанаар макро эдийн засгийн төсөөлөл, шинжилгээний анхны хувилбаруудыг хэлэлцжээ. Тэд үүний үндсэн дээр 2015 оны эхнээс эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд болон оны хоёрдугаар хагаст гарахаар хүлээгдэж байгаа нөлөөллүүдийг илүү дэлгэрүүлж задлах, загварын тооцооллуудыг дахин сайтар нягтлах, …

  • 11 June

    Зорчигч тээврийн жолооч нарыг шулж хууль бусаар дансаа зузаалсан “Минтранс” ХХК-ийг хуулийнхан хамгаалсаар байна

    “Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос  жолооч тус бүрээс 600 000  төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах …

  • 10 June

    Гүний ч, гадаргуугийн ч цэнгэг усны нөөцгүй “сөнөсөн хот” болоход ойрхон байгааг ухаарцгаая

    “Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол бохирыг шууд Туул голд асгахаас өөр аргагүй” хэмээн “гал асааж” энэ сэдвийг олны анхаарлын төвд орууллаа. Гэхдээ байзаарай, бодоод үзье. Бид энэ асуудлыг хэдэн жил ярьж, хичнээн жил гал унтраах маягаар засвар хиймэр аядав. Цэвэрлэх байгууламж чинь болохоо байлаа гэж “хөөрхий Туул голоор минь далайлгаж” төсвөөс жил бүр мөнгө авав. Тэгээд юу өөрчлөгдөв. …

  • 10 June

    Хариуцлагагүй, хайхрамжгүй ДАТАКОМ-оос болж сайтууд хохирох уу

    Өчигдөр Монголын цахим ертөнцөд  “хар” өдөр болж өнгөрлөө. Ингэж хэлэхийн шалтгаан нь Монголын ихэнх  интернэт сайтууд өөрсдийн буруугаас биш  тэдэнд Домайн  нэрний эрхийг худалдан түгээж, түүнийг нь хариуцдаг Датаком-ын  буруутай үйл ажиллагаанаас болж  цахим сайтуудын орох эрх хязгаарлагдлаа. Датаком нь домайн нэр худалдан борлуулахаас гадна өөр дээрээ  төрийн бус байгууллагуудын цахим сайтуудад хост түрээслүүлдэг, домайн нэр олгодог. Энэ тал дээрээ   …

  • 10 June

    ШӨХТГ-т томилогдсон дэд дарга бүсгүй хэний “хүн” вэ?

    Хэд хоногийн өмнөөс Засгийн газрын агентлагийн дэд даргад 27 настай, миссийн тэмцээд оролцож байсан, төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй, төрийн албаны мэдлэг туршлагагүй нэгэн   эмэгтэйг  хууль зөрчин томилсон тухай мэдээлэлүүд гарах болсон. Тэгвэл ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа гэх энэ  эмэгтэй хэний “дэмжлэг түлхээс”-ээр Засгийн газрын хуралдаанаар орж нэр нь дэмжигдэн агентлагийн дарга  болсон вэ? гэдэг асуудал өөрийн …

  • 10 June

    Улс төрд санаархах үе дамжсан “хунтайжууд”

      Сүүлийн 25 жил төрийн зардлаар  орон гэрээ төвхнүүлж,  төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаатгасан улс төрчдийн хойчийг залгамжлагчид одооноос эхлэн орон гэрээсээ гарч улс төрд орохоор   “булталзаж” эхэллээ. Аав нь улс төрч бол хүү охин нь энэ л замыг сонгодог, үүнээс өөр ажил хийж чаддаггүй юм болов уу гэмээр нөхцөл байдал бүрдэж эхлэлээ. Миний мэдэхийн феодалын нийгмийн үеийн   хаант засаг …

  • 9 June

    Монгол орны бэлчээрийн асуудлаар чуулж байна

    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын асуудлыг хэлэлцэж буй энэ үед  “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  болж байна. Бага хуралд бэлчээрийн экологи болон менежмент, биологи, гидрологи, антропологи болон эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг Монгол, Америк, Канад, Их Британи, Герман, Япон, Солонгос, Хятад болон Энэтхэг зэрэг есөн орны 180 …

  • 9 June

    “Хүүхдийн баяр БНСУ 2015” амжилттай зохион байгууллаа

    Манай улсын олон мянган иргэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байдаг. БНСУ-д л гэхэд  2015 оны 03 дугаар сарын байдлаар 25158 Монгол иргэд байгаагийн дийлэнх нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад болон оюутан залуучууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оршин суудаг. Үүний дотор амьдарч, өсч торниж буй Монгол хүүхдүүдийн тоо 2952, мөн Олон соёлт гэр бүлд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдийн тоо 2644 …