Онцолсон

August, 2013

  • 3 August

    Сурагчийн дүрэмт хувцасыг олон хүүхэдтэй өрхөд тал үнээр худалдаална

    Энэ жилээс эхлэн ЕБС-ын сурагчдын дүрэмт хувцасыг Монгол хонины ноосон даавуугаар үйлдвэрлэх болсон. Үүнтэй холбоотойгоор үнийн хувьд өөрчлөлт орж 37500-10000 төгрөгийн үнэтэй худалдаалагдахаар болсон нь иргэдийн зүгээс нилээд шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэгвэл нийгмийн эмзэг хэсгийнхэн болон олон хүүхэдтэй өрхөд сурагчийн дүрэмт хувцсыг  тал үнээр нь худалдаалахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор энэ ажил төлөвлөлтийн шатандаа л яваа ажээ. Үүний …

  • 3 August

    Сунгасан хугацаанд бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэгдэл 2015 оноос эхэлнэ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгаж буй тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Энэ үеэр түүнтэй уулзаж дараах асуудлыг тодруулсан юм.  -“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нө­хөн тооцох тухай” хуулийн хэрэг­жилтийн  хугацаа  уг нь энэ сарын 1-нээр дуусгавар болох учиртай. Гэтэл энэ хугацааг сун­­гахаар болжээ. Хамрагдсан ир­гэдийн тооноос …

  • 3 August

    1000 гаруй га талбайн үр тариа бороонд цохиулжээ

    Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийсэн мэдээллээр энэ сард хамгийн дулаандаа 36 хэм, хамгийн хүйтэндээ хөрсөн дээр 0 хэм хүртэл хүйтэрч, хяруу унах төлөвтэй байгааг газар тариалан эрхлэгчдэд анхаарууллаа. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сайхан, Түшиг сумдын нутагт хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орсны улмаас 1000 гаруй га талбайн үр тариа  бороонд цохиулжээ. …

  • 2 August

    Наймдугаар сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

       Дулааны улиралд хийгддэг цахилгаан шугам тоноглолын засварын ажил 10-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд 8-р сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийх хуваарийг танилцуулж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим хуваарьт өөрчлөлт гарч болзошгүй юм. Хэрэв хуваарьт өөрчлөлт орвол тухай бүрд нь мэдээлнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас мэдээллээ. Сар өдөр Засварын хугацаа Засварт хамрагдах объектууд 1/YIII 10.00-13.00 СБД 11-р хороо, Алтайн, …

  • 2 August

    Ерөнхийлөгчийн ээж таалал төгслөө

       Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ээж Боржоогийн Хонинхүү өвчний улмаас 92 насандаа 2013 оны наймдугаар сарын 2-ны 11:22 цагт таалал төгслөө. Тэрээр өөрийн хань Монголын Цахиатай ханилж найман хүү төрүүлж өсгөн 150 гаруй ач, гучаараа хүрээлүүлсэн буянтай буурал байлаа. Тэнгэрийн оронд одсон азай буурлын маань буян заяа хойч үедээ үлдэж, энх амгалангийн орондоо тайван нойрсох болтугай. Ум ма ни …

  • 2 August

    Үндсэн хүнс ХХК – ийн шилмэл талхнаас шавьж гарлаа

    Үндсэн Хүнс ХХК – ийн Шилмэл талхнаас шавьж гарсан талаар мэдээллийг дөнгөж сая хүлээн авлаа. 2013 оны 8 сарын 2 ны баасан гаригийн 13 цагийн орчим Иргэн Г циркийн хажууд байрлах Миний дэлгүүр 117-р салбараас худалдан авсан Үндсэн Хүнс ХХК – ийн Шилмэл талхнаас жижиг шавьж гарсан байна. Уг шавьж нь жижигхэн бор өнгөтэй байсан бөгөөд иргэн Г жоомны зулзага байх хэмээж …

  • 2 August

    Гадаадад эмчлүүлэхэд, яамнаас санхүүгийн дэмжлэг авахад бүрдүүлэх материал

    Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авахыг хүсвэл та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ. Үүнд: 1. Өргөдөл 2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/ 3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/ 4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/ 5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/ 6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх …

  • 2 August

    Н.Энхбаяр суллагдлаа /фото/

    МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучилал үзүүлж, хоригдох хугацаанаас нь өмнө сулаллаа. Тэрээр өчигдөр Клиникийн нэгдсэн II эмнэлгээс суллагдаж, гэртээ гарсан юм. Түүнд баяр хүргэж гэр бүл, намынхан нь нөхөд нь тосон авав. Ugluu.mn

  • 1 August

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт уучилал үзүүллээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт уучилал үзүүллээ. Энэ талаар олон нийтэд тайлбар мэдээлэл хийгээгүй ч, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын сайтад Зарлигийг нийтэлжээ. Зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна. Н.Энхбаярт уучилал үзүүлэв  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна. Уг зарлигт: …

  • 1 August

    Дарь-эхийн замыг 4 хоног хаана

      Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг 8-р сарын 01-ний 22 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаандаа багтааж, өөрийн хөрөнгөөр засварлаж байна. Ирэх даваа гариг буюу 8 сарын 05-ны өглөө 07 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

  • 1 August

    Ц.Энхтүвшин: МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон зарим хүний өмнөөс ичих ч багадна

       МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Энхтүвшинтэй уулзаж ярилцлаа. МАН-ыг шинэчлэхээр зорин тэмцэж байгаа залуучууд Удирдах зөвлөлийнхөө хурлыг өнгөрсөн мягмар гарагт хийхээр багагүй хүчин чармайлт гаргасан ч МАН-ын “архагууд” нь амралтаа авч хөдөөгүүр наадам хэсч яваа учир ирц  бүрдэлгүй хурал нь хойшилжээ. Гэхдээ шинэчлэгчид найман сарын эхээр Удирдах зөвлөлийнхөө хурлыг ямар ч байсан хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. -Удирдах …

  • 1 August

    Аалзны тор шиг хэлхсэн авлигаас хэрхэн ангижрах вэ?

       Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс бадар бариад ч болтугай босгоод ирсэн “Чингис бонд”-оороо багагүй ажил амжуулж, яах аргагүй шинэчилсэн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Улаанбаатарт урьд өм­нө зам засвар, барилга, орон сууц, тохижилт, шинэч­лэлтийн ийм өргөн далайцтай, бүтээлч хөдөлмөр өрнөж байсныг мэдэхгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгч нь салалгүй дагаж явдаг бололтой. …

July, 2013

  • 31 July

    Монголын эрдэмтэн Б.Лхамсүрэнд Нобелийн шагнал олгохоор хэлэлцэж эхэлжээ

       Монголын эрдэмтэн  Б.Лхамсүрэн кальцитаас очир үеийн алмааз гарган авах анхны туршилтаа амжилттай хийснээр Нобелийн шагнал хүртэхээр болжээ. Энэ тухай  http://www.bild.de сайт өнгөрөгч дэлхий дахинд мэдээлсэн байна.   Түүний багийнхны гаргаж авсан алмааз нь томруулагч багажаар харахуйц жижиг боловч  тэд энэхүү судалгаагаа үргэлжлүүлж,  Нобелийн шагналд хүртэх боломж нь бүрджээ. Германы Франкфурт хотноо амьдарч буй тэрээр анх удаагаа энэхүү нээлтийг хийжээ. Б.Лхамсүрэн  харин …

  • 31 July

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 8 байршилд нэмж хэрэгжүүлнэ

     УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 …

  • 31 July

    МАН VS М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү

     Өчигдөр МАН-ын Удир­дах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа  товыг  гар­га­на гэж шуугилдаад бай­сан ч чухам юу болсон нь мэ­дэг­дэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв. МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг ши­нэчлэгч залуусынх нь эрч нэ­лээд суларсан  бололтой. Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс  эх­лээд  үл тоомсорлох, дээ­рэл­­хэх байдлаар тавь­сан шаард­лагуудыг нь хүч­гүй­дүүлж, эцэст …