Онцолсон

July, 2013

  • 10 July

    Хорхог хийх ба анхаарах зүйлс

     Орц: мах, лууван, давс, ус, сонгино/сармис, төмс  Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж ялигүй ус …

  • 10 July

    МУАУ Д.Хишигжаргал: Шарга хязаалангийнхаа түрүүгээр Манлайн болзлыг хангаад байна

     -За баяр хүргэе? -Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай. -Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай …

  • 10 July

    Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

     УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг нээж “УИХ-ын хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы ирц 90,7 хувьтай буюу 69 гишүүн чуулганд оролцож байна. чуулганд хүрэлцэн ирсэн гишүүд, зочид төлөөлөгчид болон ард иргэддээ талархал илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдорж ард түмний дийлэнх олонхийн саналыг авч, ялсан бөгөөд энэ удаагийн тангараг өргөх ёслолыг анх удаагаа ард түмнийхээ өмнө нээлттэй хийж буйгаараа онцлог” …

  • 10 July

    ХОС ДОМБЫГ 40 САЯ, БОГДЫН АДУУНЫ ТАМГЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

     Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэ­лэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо. Монгол Улсын  Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуу­лийн 3.4 дүгээр зүйлд зааснаар “Түүхэн тодорхой орон …

  • 10 July

    Д.Хишигжаргалын шарга хязаалан торгон жолоо өргүүллээ

     Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьд барианы зурхайд орж ирлээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд 294 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУАУ Д.Хишигжаргалын шарга үрээ түрүүллээ. Түрүүлсэн шарга үрээ нь говийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан буян юм байна. Аман хүзүүнд говийн бүсийн түрүү ААУ Ч.Дэмчигцоодолын тэргүүн …

  • 10 July

    Мэндчилгээ

     Өсөж торних үрсдээ өглөөний нар шиг мандах хүч, өндрийн бүргэд мэт нисэх жигүүр хайрладаг өвгөдийнхөө гүн ухаанд өнө мөнхөд сүсэглье. Байгаль дэлхийгээ танин мэдэж, тэр ухаарлаараа хайрлан шүтдэг агуу суу билигт Монгол түмэн минь шинэ зууны дэвшилтэт технологит оюун сэтгэлээ зориулж, Их Монгол улсын мандан бадрах торгон зурхай дээр хотлоороо ирээд байна. Хүн төрөлхтний ирээдүй физик химийн шинжлэх ухаан дээр …

  • 10 July

    Нелсон Мандела сэхээнд оржээ

     Өдгөө 94 настай, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан, эрх чөлөө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэгч Нелсон Манделагийн биеийн байдал өчигдөр эрс муудаж, сэхээнд орсон байна. Эмч нар түүнд залгасан амьсгалын аппаратыг салгах шаардлагатай гэдгийг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байгаа аж. Учир нь тэрээр өнгөрсөн хоёр сарын турш аппарат залгуулж өдийг хүрсэн тул уушиг нь ачааллаа дийлэхгүй болсон гэнэ. Нелсон Мандела …

  • 10 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол морин цагт эхэлнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбайд, иргэд, сонгогчдынхоо өмнө төрийн тэргүүн нь тангараг өргөж байгаа энэхүү үйл явдлын гэрч болох боломж хүн бүхэнд нээлттэй юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11.40 цагт буюу монголчуудын билгэшээн дээдэлдэг Морин цагт эхэлнэ. Энэ өдөр мөн Сүхбаатарын талбайд УИХ-ын чуулганы хүндэтгэлийн чуулган болж, Төрийн далбааны өдрийг хамтатган тэмдэглэх …

  • 9 July

    “Ардын хувьсгалын 92 жилийн ой” хаачив…

    “Өнгөрсөн рүүгээ  гар буугаар буудвал, ирээдүй рүү чинь их буугаар бууддаг” гэсэн ардыг үг бий. Алдаа оноотой ч,  1921 онд ардын хувьсгал ялж,  өнөөгийн тусгаар Монгол улсын эх суурийг тавьсан гэдэгтэй түүхээ мэддэг хэн бүхэн санал нийлнэ. Урьд нь үндэсний баяр наадмыг ардын хувьсгалын  … жилийн ой гэж нэрлэж ирсэн бол энэ удаагийн баяр наадмын албан ёсны, төрийн арга хэмжээний …

  • 9 July

    Ерөнхийлөгч “Шударга ёс” эвслийн гишүүдийг онцгойлон шагнахын учир юу бэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр төрийн одон медаль, шагналын хурыг буулгалаа. Түүний захирамжаар шагнагдсан боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэрийн салбарынханд тэрээр өөрөө шагнал гардуулсан бол түүний захирамжаар шагнагдсан УИХ-ын гишүүдийн шагналыг спикер З.Энхболд гардуулан өглөө. УИХ-ын гишүүдэд өгсөн төрийн одон медалийн хувьд онцгой гэмээр …

  • 9 July

    “Төмөр сандал” хэрэглэх нь хэний шийдвэр вэ?

    Монгол даяар  үндэсний их баяр наадмаа  тэмдэглэх гэж байгаа  чимээ шуугиантай зэрэгцэн  ЦЕГ-аас аймаг сум бүрт  сэжигтэн, гэмт хэрэгтнийг саатуулах,  номхруулах зорилгоор гар хөлийг нь хүлэх төмөр  сандалыг чимээгүйхэн  тараан өгүүлэхээр бэлтгэж байсан нь илэрч, олны сонорт хүржээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Монгол улсын сум, суурин газар бүрт   энэ төмөр сандал  хэрэгтэй байгаа гэнэ. Учир нь сум орон нутагт зориулалтын …

  • 9 July

    Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

      Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ардын багш …

  • 9 July

    “Автобус-1”-ын ажилчид маргаашнаас эхлэн ажил хаяна

     Маргааш өглөөний 06:30 цагаас эхлэн “Автобус-1” компаний 400 орчим жолооч, кондуктор ажил хаялт зарлахаар болжээ. Энэ талаар “Автобус-1” компаний ҮЭ-ийн дарга Н.Баттөрөөс тодрууллаа. Ажил хаялт зарлах болсон нь байгууллагын удирдлагуудын ажилчдын цалингаас хууль бусаар шимтгэл авч байгаатай холбоотой юм байна. Тодруулбал, Компаний удирдлагууд үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ажиллахаас татгалздаг бөгөөд ажлын дотоод журмыг зохицуулах “Хамтын гэрээ”-г одоо болтол байгуулаагүй. Мөн ажилчдын …

  • 9 July

    Хоёрдугаар ээлж хоолондоо

     Ардын намыг анхнаас нь үгээгүйчүүд үүсгэн байгуулсан түүхтэй. Түүхийг нь ажиглахад үгээгүйчүүд хувьсгал хийж, үр дүнг нь үндэсний баячууд завшдаг олон улсын ажилчны хөдөлгөөний түүхийг давтсан дүр зураг харагдана. Олон жил муулсан капитализмдаа нэгэнт шилжиж байгаа болохоор үндэсний хөрөн­гөтнүүд үүсч гадаадын капитал, мөнгө хүүлэгчид, дотоодын олигархуудтай сүлбэлд­сэн  төрийн эрхийг мөн­­­гөөр авдаг сүлжээнд орсныг гайхах хэрэггүй. Ардчилагчдад итгэсэн сон­гогчид 1996 онд …

  • 9 July

    Монгол улс иргэнээ эрүүдэн шүүж байцаах юм уу, Х.Тэмжүүжин сайдаа

    -ЦЕГ-ын даргын тушаалаар эрүү шүүлтийн  эл тусгай сандлуудыг төв, орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс, хэсгийн төлөөлөгчдөд хуваарилжээ- Хүний эрхийн үндэсний комиссоос саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нэр дээр хаягласан нэгэн албан бичиг хүргүүлжээ. Энэ бичигт, Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газраас аймаг, хот, орон нутаг, төвийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх …