Онцолсон

June, 2013

  • 29 June

    “МоЭнКо” компани 20 оюутны амьдралаар тоглож байна

     Манай улс оронд ашигт малтмал олборлож буй компаниуд тухайн орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, байгал орчны нөхөн сэргээлт хийх, болон нийгмийн хариуцлах хүлээх ёстой байдаг. Гэтэл эл хариуцлагаа хүлээн ажиллаж байгаа нь тоотой хэдхэн бөгөөд манай улсын хуулийг улан дороо гишгэж, монголчуудыг маань хохироосоор байгаа билээ. Үүний нэг жишээ нь Монгол улсын стратегийн өндөр ач холбогдолтой байж болохуйц Хөшөөтийн …

  • 29 June

    Амралтын өдрийн зууш “Омлетний ороомог”

     Орц:  * 3 ш том өндөг * ½ амттаны халбага давс * чимх сахар * тал бөөрөнхий сонгино эсвэл 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн * хар перц * ургамалын тос Хийх арга: 1. Өндөгнүүдээ хагалаад нэг саванд хийнэ. 2. Давс, сахар, перц, сонгиноо нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. 3. Наалддаггүй хайруулын таваг халаагаад бага зэрэг тос нэмнэ. 4. 1/3 орчим өндөгний …

  • 29 June

    Ямар ч ус, чийг, шингэн нэвтрүүлдэггүй цацлага бүтээжээ

    Та ширүүн бороон дунд шүхэргүйгээр /өөр бусад борооноос хамгаалах зүйлгүй/ алхсан ч хувцас чинь огт норохгүй бүр жаахан ч атугай чийг аваагүй байна гээд боддоо. Боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл энэ бүхэн бүрэн боломжтой болжээ. Учир нь АНУ-ын эрдэмтэд ус, чийг нэвтрүүлдэггүй “Never wet” хэмээх цацлага зохион бүтээжээ. Эрдэмтэд өнгөрсөн нэг жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст уг цацлагаа бүтээсэн …

  • 29 June

    Энэ цаг үеийн хамгийн загварлаг охин

     Уншигч та бүхэндээ энэ цаг үеийн хамгийн загварлаг охин буюу загварын ертөнцийн бяцхан гүнж хэмээн нэрлэгдээд буй Алаиа Рөусийг танилцуулж байна. Алаиа нь одоо 3 настай бөгөөд бяцхан охидын хувцасны чиг хандлагыг тодорхойлогч нэгэн юм. Учир нь түүний ээж оддын хувцсыг тэр дундаа Ким Кардашианы чамин хувцаснуудыг загварыг зохион бүтээгч Моника Рөуст л хамаг нууц оршиж байгаа аж. Моника анх …

  • 28 June

    Б.Бат-Эрдэнэ болон МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг байгууллаа

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсанаар Ерөнхийлөгч, УИХ, Нийслэл, Орон нутаг бүх шатанд АН төрийн эрхийг барьж эхлээд байна. Харин сүүлийн гурван сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан намаа шинэчлэх асуудлыг ярьж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-ынхаа Их хурлыг хуралдуулахаар намынхаа даргад шаардлага хүргүүлж байсан ч амжилттай болоогүй. Улмаар намын Удирдах зөвлөл огцрох ёстой гэсэн …

  • 28 June

    1000 нэгжээр “авлигадсаны” хэрэг гарав уу СЕХ-ны дарга аа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль будлиан шуугиангүй сайхан болж өнгөрлөө. Харин сонгуулийн ирц хамгийн хурцаар тавигдах асуудал болсоныг судлаачид онцолж байна.  Ардчилсан хувьсгалаас хойших УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санлын ирц анх удаагаа 65 хувьтай бага гарсан ажээ. Сонгуулийн төв байгууллага ч сонгуулийн ирцэнд ихээхэн анхаарал хандуулсан ч үр дүн муу байлаа. СЕХ сонгогчидыг 1000 нэгжээр “гахуулдсан” ч тусыг эс олов бололтой. Манай улсад  сонгууль …

  • 28 June

    Мэргэжлийн дуу бичлэгийн студийг “Тендер”-т урьж байна

     Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны 07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн Үндэсний …

  • 28 June

    ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ 8 САРААС ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртлэх газрыг …

  • 28 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д танилцуулна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд орон даяар болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуульд олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг тангараг өргүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг Монгол Улсын их хуралд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо өргөн мэдүүлэх гэж байна. СЕХ-ноос сонгуулийн дүнг өргөн барьсанаар УИХ-ын чуулганаар дүн мэдээг …

  • 27 June

    Нүдний өнгө өөрчлөх мэс засал

    Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрлөхтөнд боломжгүй зүйл гэж үгүй болж байна. Тэгвэл хүмүүний бие дэх хамгийн эмзэг эрхтнүүдийн нэг болох нүдний гол хэсгийн өнгийг өөрчлөх мэс ажилбар хийж эхэлжээ. Эл мэс заслын хор нөлөө одоогийн байдлаар мэдэгдэхгүй байгаа ч тодорхой хугацааны дараа сөрөг нөлөө үзүүлэх боломжтой гэнэ. Тухайлбал, хараа муудах, нүдний даралттай болох, өөхлөх, цагаа унах бүр хараагүй болох …

  • 27 June

    Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ баяраа хуваалцлаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд цугласан олонд хандан үг хэлж, баяраа хуваалцлаа. Тэрээр 50.23 хувийн олонхийн саналаар улиран сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшигч, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөх мөнгөн тэнгэр, Эзэн Чингисдээ баярлалаа. Өнөөдөр 2.9 сая Чингис Монголын тал нутагт сэрж байна. Бид ард түмэн та бүхнийхээ төлөө, Монгол Улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг …

  • 27 June

    Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт байгуулсаныг СЕХ мэдэгдсэнээр Ц.Элбэгдорж дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нь тодорхой болоод байна. Сонгуульд МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нар Ц.Элбэгдоржид ялалт байгуулсанд нь утсаар холбогдон баяр хүргэжээ. Энэ талаар Ц.Элбэгдорж Facebook  хуудаснаа “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б. Батэрдэнэ, Н. Удвал нар надтай …

  • 27 June

    Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ мэндчилнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн мэдээг СЕХ танилцууллаа. АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Элбэгдорж 622.794 сонгогчийн санал авч 50.23 хувиар ялалт байгуулжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 524,380 хүний санал авсан байна. Энэ нь нийт сонгогчидын 42. 97 хувийн дэмжлэг авсан гэсэн үг юм. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80,563 сонгогчийн саналтай, 6.5 хувийн дэмжлэг авчээ. СЕХ-ны дарга …

  • 27 June

    СЕХ: Ц.Элбэгдорж 50,23 хуваарь ялалт байгууллаа

     СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдийн 63,78 хувь нь оролцсон бөгөөд нийт сонгогчдийн 50,23 хувь буюу 622794 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид итгэл хүлээлгэжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 42,97 хувь буюу 524380 иргэн, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 6,5 хувь буюу 80563 иргэн саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын саналыг нийслэл, …