Найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай иппотекийн зээл олгож эхэлсэн нь мөнгө, санхүүгийн гэхээсээ нийгмийн үр өгөөж, өрөм тостой, эдийн засгийн өсөлт хэмээх хүйтэн статистик тоо иргэндээ хаяглан хүрэх, айлын хаалгаар орж наалдах “хувьсгал”-ын шинжтэй үзэгдэл болно. Монгол орон нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг боловч иргэнд ноогдох орон сууцны талбайгаар олон улсын стандартаас 5 дахин бага юм. …
Онцолсон
June, 2013
-
20 June
Хүний аминд хүрэх нь байдаг л асуудал уу
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийсэн Финляндын парламентын даргыг дагалдаж зургаан хүний нэг нь автын ослоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр ирсэн зочдын гол зорилго нь “Геологи, эрдсийн түүхий эдийн салбар дахь Монгол-Финляндын хамтын ажиллагаа” сэдэвт семинар байсан төдийгүй Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх …
-
20 June
Мэлмий хурц байх аваас явах зам тод болно
Баруун, зүүн хараад нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн орон нутгийн сурталчилгаа өндөрлөв Монгол орныхоо наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас сонгуулийнхаа ажлыг эхлүүлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж эх орноо нар зөв тойроод өчигдөр орой Сэлэнгэ аймгийн Мандал суманд орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа өдөрлүүлэв. Хөдөө орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа 21 аймагт хийгээд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумд, …
-
19 June
МАН-ын залуучууд оюуны өмч хулгайлсан уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчээс хэн нь хилийн чанад дахь монголчуудаас олонхийн дэмжлэг хүлээв гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуульд хилийн чанад дахь монголчуудаас 4248 сонгогч саналаа өгсөн нь бүртгэлд хамрагдсан сонгогчдын 68.2 хувийг эзэлж байгаа юм. Хуульд зааснаар тус хороо нь сонгуульд оролцсон сонгогчдын хэдэн …
-
19 June
Нийслэл хотод Улаанбаатар нэрээр овоглосон хоёр их сургууль үйл ажиллагаагаа явуулж байна
“Зуны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт /2013 оны 06-р сарын 19-ны №155/ “Хоёр сургуулийг нэгтгэсэн шийдвэр шаардлага хангаагүй” гэсэн гарчигтэй мэдээлэл тавигджээ. Харамсалтай нь энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч Улаанбаатар нэрээр овоглосон хоёр Их сургуулийг салгаж ойлгож чадаагүй бололтой юм билээ. Удахгүй ЭЕШ-ийн дүн гарч, ахлах ангийн сурагчид шалгалт өгсөн онооноосоо хамаарч Их дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дээрх мэт …
-
19 June
Автобус ноцтой осол гаргалаа
Баянгол дүүрэг 10 дугаар хорооллын орчимд УБН 21-54 дугаартайтом оврын автобус ноцтой осол гаргажээ. Том оврын автобус хурд хэтрүүлсний улмаас жижиг тэрэгний дээгүүр гарсан гэсэн анхны мэдээллийг өгөөд байгаа юм. Автомашины ослын улмаас хүний амь үрэгдээгүй байна. Хэргийн газар Замын цагдаагийн ажилтанууд, шинжээчид ажиллаж байна.
-
19 June
О.Цэцэгмаа: Дэлхийд жишиг бичил уурхайг бий болгоход Монголоос эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй
Монголын уул уурхайн нэгээхэн хэсэг болсон бичил уурхайчдын эрх ашгийн төлөө сүүлийн жилүүдэд хүчтэй дуугарч, дуу хоолой нь болж ирсэн О.Цэцэгмаа хатагтайтай уулзаж ярилцлаа. Тэрээр Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Тус холбоо нь бичил уурхай эрхлэгч төрийн бус байгууллагуудын нэгдсэн төв холбоо ажээ. –Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо хэзээ байгуулагдсан бэ, Энэ талаар яриагаа …
-
19 June
Н.Энхбаяр сонгуулиас өмнө суллагдахгүй
Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. ЭМЯ, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар хүнд өвчтэй, хүмүүжигчийг улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх журам батлагдсанаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхлээд гурван сарын хугацаа өнгөрсөн ч биеийн …
-
19 June
“Монгол хоёр хөршийнхөө гарц байх ёстой”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд, үдээс хойш Мандал суманд тус бүр ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасны зэрэгцээ Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршиж байгааг онцлоод тэдгээрийг холбох гүүр нь Сэлэнгэ, Дорноговь аймаг …
-
18 June
“Глоб”-ын Ж.Мэндбаярын гэргий МАН-ын даргад захидал илгээжээ
“Глоб кредит” ХЗХ-ны дарга, “Глоб интернэшнл групп”-ийн захирал асан Жудагийн Мэндбаярын гэргий М.Цэцэгмаа МАН-ын дарга Ө.Энхтүвшинд ил захидал илгээсэн байна. Тэрээр намын дарга Ө.Энхтүвшинд хнадан туслахаар нь дамжуулан хүргүүлсэн ч захидал очсон эсэх нь мэдэгдэхгүй байгаа тул ийнхүү хэвлэлээр дамжуулан ил захидал илгээсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе. УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө. Энхтүвшин танаа /ил захидал/ Миний …
-
18 June
Судалгаагаар Ц.Элбэгдорж 54, Б.Бат-Эрдэнэ 37, Н.Удвал 9 хувийн саналтай гарчээ
“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар судалгааг гаргадаг. Тус сангаас удахгүй болох 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тандсан судалгаа явуулжээ. Судалгааг 6-р сарын 14-өөс 6-р сарын 16-ны хооронд тус судалгааг авсан бөгөөд нийт 1480 иргэн оролцсон байна. Судалгаанд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэнд нь саналаа өгөхөөр бэлдэж байна вэ гэсэн санал асуулгын 54 хувь нь …
-
18 June
ХААН банкны хаалгыг баривал таарна
Орон сууцны ипотекийн зээлийн хүүг +-8 хувиар үргэлжлүүлэх боломжтой болсныг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдсэн. Монголын айл бүрт хамаатай шахуу энэ асуудалд олон нийт яах аргагүй анхаарлаа хандуулж байна. Харамсалтай нь “Чоно борооноор” гэгчээр энэ дуулианыг ашиглаж ХААН нэртэй банк ХААН эрх эдэлж байна. Тухайлбал, өмнө нь зээлтэй байсан зээлдэгчид зээлээ төлөөд явсаар …
-
18 June
Хар дэвтэрт бичиж, хариуцлага тооцох цаг болжээ
Замын салбарт бараг 20-иод жил ажиллаж байгаа гэж өөрсдийгөө дөвийлгөсөөр нийслэлийн хамгийн чухал хэсгийн тендерийг өөрийн болгож дөнгөсөн “Ялгуусан” компанитай хатуухан хариуцлага ярих цаг болжээ. Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж саяхны нэгэн ярилцлагадаа “Цаг хугацаа хожимдуулж ашиглалтад өгсөн, чанарын шаардлага хангахгүй зам тавьсан компаниудыг “хар дэвтэр”-т бичиж дахин тендерт оролцох эрхийг нь хасна” гэсэн байна лээ. Тэгвэл өнөөдөр “Ялгуусан” компанийн …
-
17 June
Элчин сайд Б.Даваадорж атташегаар ажиллаж байхдаа контробандын хэрэгт холбогдож байжээ
Манай улсаас ХБНГУ-д Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржтой холбоотой 201800 еврогийн хэрэг тус улсын хэвлэлээр нэлээд шуугиан тариад байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан. Тццнийг дээрх еврогийн хэрэгт нэр холбогдсоноос хойш түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд улам олшрох боллоо. Тэгвэл энэ удаад элчин сайд Б.Даваадорж нь тус улс дахь Монголын ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа контробандын хэрэгт холбогдож байсан нь өдгөө …