Онцолсон

July, 2013

  • 5 July

    Улаанбаатар Их сургууль уу, “Улаан” Христчид үү

    Түм  түжигнэж, бум бужигнасан  улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж,  өндөр байшин  барилга сүндэрлүүлэн барьсаар. Их хотод  байшин барих газар их өртөгтэй байдаг гэдэг. Орон сууц барьж байгаа хувийн хэвшлийнхэн нэг метр квадрат  талбайн үнэ өндөр байгаагаа газартай холбож тайлбарладаг нь ч үүнтэй холбоотой байдаг биз. Иргэд олон нийтийн дунд хотын төвийн газруудыг эрх мэдэлтнүүд өндөр үнээр өвөр …

  • 5 July

    Увс аймгийн ЗДТГ хүчингүй хуулийг үндэслэн шийдвэр гаргажээ

    Уул уурхайн  салбарын асуудал араасаа хэл ам, хардлага сэрдлэг дагуулсан байх олонтоо.  Орон нутагт уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд  аймгийн  захиргааны байгууллагуудын дэмжлэгийг авсан албан бичгээр  сум орон нутгийнхныг “сүр далайлган”, хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулах нь энүүхэнд болсон бололтой. Ийм нэгэн жишээ  Увс аймагт  гарчээ. Увс аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Г.Батмөнх  гэгч, …

  • 5 July

    Улсын баяр наадамд 1024 бөх зодогловол түрүүлсэн бөхөд Даян аварга цол олгоно

     УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төсөлд бөхийн цолыг дүйцүүлэн олгох зарим өөрчлөлтийг оруулжээ. Хуульд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр …

  • 5 July

    Манай улс ногоон хөгжлийн бодлоготой болно

     Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2013.07.5/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх …

  • 5 July

    Мод ,модон бүтээгдэхүүнийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлжээ

     Монгол орны ой мод жилээс жилд багасч байгаа учраас мод ,модон бүтээгдэхүүний импортыг дэмжиж, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөж байгааг БОНХЯ-аас мэдээллэв. Тодруулбал, ШӨХТГ, БОНХЯ хамтран мод, модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй захуудаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41 захаас ердөө ганц стандартын шаардлага хангаж ажилладаг нь тогтоогджээ. Захуудын ажиглагдаж …

  • 4 July

    МАН-ын залуус албан тушаалд шунаагүй гэдгээ мэдэгдлээ

     МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүдээр толгойлуулсан залуу гишүүд намдаа “Шинэчлэе” хөдөлгөөнийг байгуулсан. Тэдгээр залуус МАН улс төрийн сонгуулиудад амжилтгүй оролцож ирсэн нь намын өндөр албан тушаал хашиж ирсэн эрхэмүүд болоод намын удирдлагатай холбоотой хэмээн үзэж, намдаа шинэчлэл хийх шаардлага байгааг онцолж ажлаа эхлүүлээд буй юм. Тэднийг хөдөлгөөн байгуулсантай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс албан …

  • 4 July

    Дэлхийн цараатай Ерөнхийлөгч

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаас хойш түүнд баярын мэндчилгээ гадаадын төрийн тэргүүдээс тасарсанүй. ОХУ, БНХАУ гээд хоёр том хөршөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэлээ. Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн манай ерөнхийлөгчид дуу дуугаа авалцан баяр хүргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зургаадугаар сарын 27-ны өдөр, Ц.Элбэгдоржийг ялалтынхаа баяраа ард түмэнтэйгээ хуваалцах тэр агшинд баяр хүргэж,мэдэгдэл гаргав. …

  • 4 July

    “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүхийг өмөөрөхүй …

    Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг үгсэн хуйвалдаж бусдад авлига өгсөн, сангаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Цагтаа Н.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамгийн ойрын хүн байсан гэдэг. Эрхэм сайд маань Таван толгойн тендерийн хэрэгт холбогдоод байсан ЗГХЭГ-ын …

  • 4 July

    Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийг сонгоно

     Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган энэ сарын 5-ны өдөр хуралдуулахаар ШУА-ийн  тэргүүлэгчдийн хурлаас шийдэрлэсэн. Маргааш хуралдах тус чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгчийг шинээр сонгох  ажээ. ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчидийн материалыг “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу энэ сарын 2-ны өдөр академийн Тэргүүлэгчдийн газар хүлээн аваад байгаа юм байна. ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монгол Улсын “Шинжлэх ухааны …

  • 3 July

    Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Ц.Элбэгдоржид баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ

      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА Хүндэт Ноён Ерөнхийлөгч өө, Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт нь Таны удирдлаганд Монгол Улс хөгжин цэцэглэхийг хүссэн Монголын ард түмний хүсэл эрмэлзэлийн үр дүн юм. Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдон ажиллах хугацаанд Солонгос-Монголын түүх, соёлын хэлхээ холбоонд …

  • 3 July

    МУБИС-аас Буянт-Ухаа хүртэл автобусаар үйлчилж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран шинэ үйлчилгээ нээлээ. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол хот доторхи унааны асуудал юм. МУБИС-аас – Нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн явахад дунджаар 13 000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх …

  • 3 July

    Ирэх долоо хоногт Монголын хүн ам 2,9 саяд хүрнэ

     Үндэсний статистикийн хороо өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хүн ам долдугаар сарын дундуур 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог хийж байжээ. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байсан. 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил. Монгол Улс …

  • 3 July

    Бүх цэргийн наадам эхэллээ

     Монгол цэргийн наадам өнөөдөр эхлэнэ. Монгол Улс 1991 оноос хойш Монгол цэргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ жилийн цэргийн наадмыг төр засгийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа агсны нэмрэмжит болгон зохион байгуулж буй ажээ. Аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх барилдах юм. Наадамд долоон спорт хорооны 256 бөх цодоглох аж. 1.    “Алдар” спорт хороо                 64 бөх …

  • 2 July

    Шинэчлэлийн салхи ба “толгойгүй” залуусын үйлдэл

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай зэрэгцээд л МАН-ын залуус намынхаа удирдлагуудыг дахиад л шүүмжлээд эхэллээ. Дахиад гэж байгаа учир нь намын залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, энэ хаваржингаа л намынхаа удирдлагуудын зүг цамнаж, огцрохыг шаардсаар ирсэн юм. Тэр байр суурин дээрээ ч байгаагаа одоо илэрхийлж байна. МАН-д шинэчлэлийн тухай яриа сүүлийн хоёр жил эрчимтэй яригдаж ирсэн ч, үнэхээр бодит байдал …

  • 2 July

    7-р сард хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас нийслэлийн цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж  байгаатай холбоотойгоор 7-р  сард Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг ээлжлэн хязгаарлах гэж байна. Үүнд: Сар өдөр Засварын хугацаа Засварт хамрагдах объектууд 1/YII 10.00-16.00 ХУД 1-р хороо Рапид харш хотхон 2, 3, 5-р байр тэр орчмоор 10.00-17.00 Налайх дүүрэг 2-р хороо Бадралын 12-19-р гудамж, Нарлаг, Наадам хороолол Багахангай дүүрэг …