Онцолсон

February, 2021

  • 23 February

    Сергей Диордица :Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь нэн тустай байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцин хийлгэсний дараа  “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл хийлээ.   “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын …

  • 23 February

    Л.Оюун-Эрдэнэ: Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин хийлгэсний дараа нийт ард иргэддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, …

  • 23 February

    БНХАУ-аас COVID-19-ийн эсрэг 300 мянган тун вакцин хүлээн авлаа

    Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг …

  • 22 February

    С.Энхболд: Нэг хүнд хоёр өөр төрлийн вакцин тарихгүй

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар КОВИД-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр“Нэг хүн хоёр тун вакцин хийлгэж бүрэн дархлаа тогтох учраас өнөө өглөө ирсэн “АстраЗенека” -гийн вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд тарина. Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 …

  • 22 February

    С.Энхболд:150 мянган тун “АстраЗенека” вакциныг эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хийнэ

    Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдөр Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нарын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс өнөөдөр өглөө “АстраЗенека” вакциныг хүлээн авсан. Харин өнөө орой хоёр дахь вакцин бууна. БНХАУ-д бүтээж, үйлдвэрлэсэн ” Sinopharm ” вакциныг …

  • 22 February

    Эхний ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын “Астразенека” вакциныг татаж авлаа

    Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …

  • 22 February

    Ц.Ганзориг:Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ

    Манай улс коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргах уу. Сайн дурын үндсэн дээр вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг хаах, боох асуудал байхгүй гэж үзэж болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дараах хариултыг өгөв. Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг“Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч …

  • 22 February

    Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн …

  • 22 February

    ХӨСҮТ:55 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн. -24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт …

  • 22 February

    С.Амарсайхан:Вакцинжуулалтыг хоёрдугаар улиралд багтаан бүрэн хийж дуусгана

    Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун   AstraZeneca  вакцин ирлээ. Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн агаарын хөлгөөр тээвэрлэжээ. Уг онгоц 06.40 цагийн орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Вакциныг хүлээн авах үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар илгээж байгаа вакциныг хүлээж авсандаа баяртай байна. Вакцины эхний ээлжийг өнөөдөр …

  • 20 February

    Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээнэ

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.02.20/ хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД-19 тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа …

  • 19 February

    ХӨСҮТ: 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд (сovid-19) халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд сovid-19 халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. …

  • 19 February

    Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах …

  • 18 February

    Ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар 03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар 03 дугаар …

  • 17 February

    “Астразенека” вакциныг энэ сарын 22-нд авчирна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд …