Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон …
Онцолсон
February, 2021
-
9 February
СХД: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд авна
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн ПГУ /PCR/ шинжилгээг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, ДОК-ын шуурхай комиссын дарга Э.Ниндэв, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар болон холбогдох албаны …
-
9 February
Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй
УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдлаа. 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын …
-
8 February
Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарын дөрвөн баг Төрийн соёрхолт хүртлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр …
-
8 February
Цагаан хад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг ЭМЯ-нд гардууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардууллаа. Уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулах бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглах юм. Өнгөрсөн хугацаанд Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” …
-
7 February
Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа болон өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулсан агаарын чанарын харьцуулсан үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн талаар мэдээллийг өгөв. Жайко олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарт судалгаа хийж, хүхэрлэг …
-
7 February
Д.Сумъяабазар: Оношлуур, амны хаалт,хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна
ЭМЯ-наас эрх шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв. Нийслэлийн Засаг дарга …
-
7 February
Иргэдээс авч буй шинжилгээний хариуг түргэн гаргах, тоо багтаамжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажилласан юм. Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Тэрбээр “Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин …
-
6 February
С.Амарсайхан:Цар тахлыг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Шадар сайдын зүгээс Шуурхай штабын үйл ажиллагааний төлөвлөгөө, дүрэм журмыг чиглэл бүрт нарийн зохион байгуулалтад оруулж шинэчлэх үүрэг өгсний дагуу мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцууллаа. Танилцуулгын дараа Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабын зохион байгуулалт хангалтгүй, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, онцгой нөхцөлд …
-
6 February
Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон
Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд …
-
5 February
Л.Энх-Амгалан:Нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна
Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр …
-
5 February
Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан БЗД-ийн 142-р сургууль дээр ажиллаж буй иргэдээс шинжилгээ авах эмнэлгийн багийнхантай уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонссон юм. Энэ үеэрээ МҮБХ-ноос гаргасан сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид сар шинийн уламжлалт баяраа тэмдэглэж ирсэн. Гэхдээ цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг …
-
5 February
Л.Оюун-эрдэнэ: Гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан. Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж …
-
4 February
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө …
-
4 February
Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 12 хоног хатуу хөл хорио тогтооно
Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3) хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна. Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулна. Үүнд: …