Гэмт хэрэг

November, 2013

  • 12 November

    11-р сарын 11-нд 33 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлжээ

    Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 11 November

    11 сарын 10-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 10-нд 174 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 146 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 8 November

    “Экспорт, Ерөөл” архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ

    Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд архи хуурамчаар үйлдвэрлэж байсан иргэнийг таслан зогсоожээ. Тодруулбал, тус хорооны  оршин суугч Д гэгч 50 орчим настай иргэн согтууруулах ундааг гэрийн нөхцөлд  хувиараа үйлдвэрлэж байсныг цагдаагийн албаныхан илрүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс иргэн  Д–ийн үйлдвэрлэсэн байсан 39 шил “Экспорт“ архи, 38 шил “Ерөөл” архи  болон 3 литр спиртийг  хураан авсан байна. Мөн хаагуур энэхүү  хурамч …

  • 8 November

    11-р сарын 07-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 07-нд 208 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 129 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 8 November

    МИАТ-ын экс удирдлагуудын шүүх хурал хойшиллоо

    “Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй  МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид өнөөдөр 12 цагаас өмгөөлөгчдийн хуралдаанд оролцох гэж байгаа тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хойшлуулсан байна. …

  • 7 November

    Отгонцэцэг гэгч 102 –т нийт 418 удаа холбогдож худал мэдээлэл өгчээ

    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ. Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Сонирхуулахад, 95190978 дугаартай хэрэглэгч н.Отгонцэцэг нь …

  • 7 November

    “КИГ” ХХК, Засаг даргын нэрийг барьж зөвшөөрөлгүй ТҮЦ заржээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс 10 сарын 25-ны өдөр  нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 05/1414 тоот албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КИГ ХХКомпани нь Түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна. Хүсэлтийн дагуу холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус …

  • 7 November

    Монгол иргэд Солонгост гэрээгээр очоод 2 хоногийн дараа хулгайн хэргээр баригджээ

    Солонгос улсад гэрээгээр ажиллахаар очоод ердөө л 2 хоногийн дараа  хулгай хийсэн хэргээр Монгол улсын 3 иргэнийг саатууллаа гэж өчигдөр Кангванду аймгийн Хунгчон дахь цагдаагийн газраас мэдээлэллээ. Эдгээр 3 Монгол залуус нь өнгөрсөн 11 сарын 3-ны өдрийн орой 21.00 цагийн орчим үйлдвэрээсээ нэлээд зайтай байх замын хажуу дахь дугуйн зогсоолоос 450 мянган воноор үнэлэгдэх 2ш бусдын дугуйг,  гинжин цоожийг нь …

  • 6 November

    Хятадад залилан хийсэн эмэгтэй цаазын ял сонсжээ

    Хятадад залилан хийсэн Өвөрмонгол эмэгтэй цаазын ял сонсжээ. Тэрбээр 1,23 тэрбум юань буюу 200 сая долларын хөрөнгийг бусдаас хуурч мэхэлж авжээ. Ингэхдээ тэрээр  2006 оноос эхлэн ресторан, фитнесс, нүүрсний уурхай, ферм зэргийг ашиглан хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлж, 20 сая юаниар нь сугалаа хүртэл худалдан авч байсан бөгөөд  2006-2009 онд бизнес эрхэлж байсан бүх бичиг баримтуудаа устгасан байжээ. Залилан хийсэн Су Еню гэх этгээд …

  • 5 November

    11-р сарын 4-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    2013 оны 11-р сарын 04-нд 195 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 414 жолооч хурдны зөрчил гаргасан байна. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлч боловсон зорчихыг сануулж байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

  • 4 November

    Хар тамхи оруулж ирэх гээд баригдсан хүүгийн эцэг нь Гаалийн томоохон албан тушаалтан байжээ

    Өнгөрөгч 10 сарын  30 нд  Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх  илрүүлжээ. Энэхүү хэргийг үйлдсэн иргэн Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн …

  • 1 November

    Хар тамхины наймаачдын нууц хонгилыг илрүүлжээ

    АНУ-ын хар тамхитай тэмцэх албаныхан  Сан Диэгоос Мексикийн Тихуанаг холбосон эрчим хүч, агааржуулалт, төмөр замын цогц системээр тоноглогдсон хар тамхи наймаалах зориулалттай хонгилыг илрүүлсэн байна. Мөн уг хонгилоор тээвэрлэж явсан найман тонн марихуан, 147 кг кокаиныг илрүүлэн хураажээ. АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны хүмүүсийн зүгээс хонгилын уртыг нарийн мэдээлээгүй ч Мексикийн хэвлэлээр Тихуанагийн нисэх онгоцны буудал хүртэл хэмээн мэдээлсэн байна. …

October, 2013

  • 31 October

    73 настай эмээг хүчиндэж, амь насыг нь хороожээ

    ОХУ-ын баруун хойд захад орших Федеровск хэмээх нэгэн тосгонд 73 настай эмээг хүчиндэж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр уг хэрэг гарсан бөгөөд тухайн өдрийн орой эмээ муураа хайхаар гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй аж. Ингээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж, эрэл хайгуул хийсний эцэст эмээгийн цогцсыг замын хажуугийн шуудуунаас олсон байна. Эмээнгийн цогцсийг шинжилж …

  • 29 October

    Баруун Европыг дайрсан хүчтэй шуурганы улмаас 13 хүн амиа алдлаа

    Баруун хойд Европыг хүчтэй шуурга дайрсны улмаас 13 хүн амиа алдсан тухай ВВС агентлаг мэдээллэв. Амиа алдсан иргэдийн ихэхи нь булгарч унасан мод, байшингийн дээвэр зэрэг элдэв зүйлд даруулж, цохиулан амиа алдсан байсан бөгөөд нас барагсдын 6 нь Германд, нэг нь  Францад амиа алджээ. Хамгийн харамсалтай нь бага насны хоёр хүүхэд машин дотроо амиа алдсан бол Франц, Британид хоёр эмэгтэй …

  • 28 October

    Буцалсан усанд түлэгдсэнээс болж нэг настай бяцхан охин нас баржээ

    Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн А-гын  нэг нас зургаан сартай Э гэх бяцхан охин гэртээ тогоотой буцалсан усан дээр унаж түлэгдэн Түлэнхийн төвд эмчлүүлж байгаад нас барсан хэрэг гарчээ. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Энэ мэтээр учир мэдэхгүй жаахан хүүхэддээ анхаарал халамж муу тавьсны улмаас бага насны хүүхдүүд эндсээр байна. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн …